loading...
2009-2010 оны Аваргуудын лигт оролцох багуудын нэрс эхнээсээ тодорч эхэллээ. Өнгөрсөн шөнө Испаний Атлетико Мадрид клуб Висенте Калдерон цэнгэлдэхдээ Грекийн Панатинайкос багийг хүлээн авч 2 : 0-ээр буулган авснаар Европын клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнд бид Серхио Агуеро, Диего Форлан нарыг хараx боломжтой болж байна. Грекийн баг өмнө нь 10 удаа Испанид зочлохдоо ганц ч удаа ялж байгаагүй бараан түүхтэй бөгөөд одоо энэ тоо нь 11-д хүрлээ. Тоглолтын дөнгөж 4 дэх минутад Чех хамгаалагч Лукас Винтра өөрийн хаалганд авто-гоол хийж багаа хүнд байдалд оруулсан аж. Хоёр гоолын зөрүүтэй ялсан тохиолдолд дараагийн шатанд үлдэх болзолтой байсан Панатинайкос үүнээс хойш 3 гоол хийх хүндхэн даалгавартай тулгарсан юм. Хэрвээ аз тэдэнд бага зэрэг тусалсан бол энэ нь биелэх боломжтой л байлаа. Гэвч Сиссе, Петропулос нар тоог ойртуулах маш сайхан боломжуудыг алдсанаар энэ өдөр аз тэдний талд биш гэдэг нь мэдэгдэж эхэлсэн юм. Үүний баталгаа болж 70 дахь минутад Франц довтлогч Жибриль Сиссе улаан жавтий хүртэж багаа хөөдсөн ажээ. Ингээд бүх зүйл тодорхой болсон 83 дахь минутад Аргентин эр Серхио Агуеро тооны харьцааг 2 : 0 болгосноор Атлетико Мадрид Аваргуудын лигт оролцох тийзээ захиаллаа. Мөн тэдний санаа зовж байсан Агуеро, Форлан нарын багаа орхих асуудал ч эндээс төгсгөл болж байгаа юм байна. Учир нь тоглолтын дараа Мадридийн багийн удирдлага Агуеротой гэрээгээ сунгахаа мэдэгдсэн юм.
Францын дархан аварга Олимпик Лион клуб, Андерлехтийн Ванден Сток цэнгэлдэхэд зочлон тоглолоо. Долоо хоногийн өмнө 5 : 1-ээр ялчихсан тул Лиончууд ердөө тэнцэхэд л дараагийн шатны эрхээ өвөртлөх байв. Харин тэд даалгавараа давуулан биелүүлж өрсөлдөгчөө 3 гоолоор буулган авчээ. Бельгийн багийг ”булшлах” ажлыг Португаас 24 сая еврогоор ирсэн Лисандро Лопез ганцаараа гүйцэтгэсэн гэж хэлж болно. Тэрээр эхний үеийн 26 дахь минутад эсрэг багийнхаа хамгаалагчийн хайхрамжгүй алдааг ашиглан тоог нээсэн бөгөөд энэ гоолоосоо 6-хан минутын дараа дахин нэг гоол оруулж Андерлехтийг гарах гарцгүй болгосон ажээ. Бас л хамгаалагчдын алдаан дээр дөрөөлсөн түүний гоолын дараа талбайн эздийн довтолгоо харьцангуй сэргэж ирсэн ч Лисандрогийн гурав дахь гоол орсны дараа бүх зүйл дууссан гэдэгтэй Арьел Якобс хүртэл эвлэрсэн байлаа. Байрлалаа буруу эзэлсэн Музач, Висалевски нарааас гадна хаалганаасaa хэтэрхий урагшилсан Дави Шолен нарыг эдгээр гоолуудын буруутнаар нэрлэж болох юм. Хоёрдугаар хагасын эхэнд Матиас Суарез орж талбайд орж ирэн хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулж чадлаа. Ээлжит нэгэн оролдогоороо тэрээр торгуулийн цохилтыг авч чадсан бөгөөд Крисийн алдаанаас гадна, мань эрийн бага зэргийн “жүжиглэлт” ч үүнд үүнд оролцсоныг дурьдах нь зүйтэй. Суарез ч энэ сайхан боломжийг алдалгүй хаалгачийн баруун доод буланд цохиж тооны харьцааг бага ч гэсэн ойртуулж чадлаа. Үүнээс хойш тэдэнд дахиад нэг бөмбөг хийчих хэд хэдэн боломж олдсон ч өөрсдөө ашиглаж чадалгүй байсаар цаг дуусгасан юм. Ийнхүү Францын бас нэгэн төлөөлөл Аваргуудын лигт тоосоо өргөх эрхтэй боллоо. Өнөө шөнө явагдах Олимпиакос, Шерифф багуудын тоглолтоос шалтгаалж Грекээс ямар нэгэн төлөөлөл Аваргуудын лигт үлдэх эсэх нь шийдэгдэнэ.
Израйлийн топ баг болох Маккаби Хайфи Аваргуудын лигт оролцох гэж хүндхэн замыг туулж байгаа. Сонгон шалгаруулалтын 2-р шатнаас энэ хүртэл ”гүрийсэн” тэд сүүлчийн мөчид өөрсдийн найдвараа таслахыг хүсээгүй нь ойлгомжтой. Тиймээс ч талбайдаа хийсэн өнгөрсөн шөнийн тоглолтонд маш их хичээж байгаа нь харагдсан. Австрйин Ред Вулл Зальцбург клубыг тэд талбайд нь 2 : 1-ээр ялаад байсан бөгөөд талбайдаа тэнцэхэд хангалттай байлаа. 31 дэх минутад Гүрж довтлогч Двалишвили гоолын салхийг хагалж Маккабид эхний бөмбөгийг бэлэглэсэн юм. Хоёрдугаар хагас эхлээд 10 минут өнгөрч байхад 17 настай Эеал Голасо хэмээх хүү гайхамшгийг үзүүлэн 16-гийн гаднаас дахин нэг гоол оруулж Зальцбургийн хөвгүүдийг хүнд байдалд оруулжээ. Гэвч үүгээр тэдний зовлон дууссангүй. Цаг дуусахтай зэрэгцэн бас нэгэн Израйлын өсөж яваа залуу од Мохамед Гадир гоол оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан аж.
Бусад тоглолтуудын мэдээллээс хүргэхэд Швейцарийн Цюрих клуб Латвийн нийслэлийн Вентспилс багийг 2 : 1-ээр буулган авчээ. Швейцарчууд өмнө тоглолтонд 3 гоолоор ялаад байсан тул итгэл төгс дараагийн шатанд шалгарч байна.
Мөн Унгарын Дебрекен баг Болгарын хатуу самар гэгддэг Левски Софи багийг ялж багагүй шуугиан дэгдээгээд байна. Долоо хоногийн өмнө Дебрекен өрсөлдөгчөө 2 : 1-ээр ялаад байсан бол өнгөрсөн шөнө 2 : 0-ээр буулган авсан ажээ.
Өнөө шөнө плей- офф шатны үлдсэн тоглолтууд болох Арсенал – Селтик
Штутгарт – Тимишоара
Фиорентина – Спортинг
Олимпиакос – Шерифф
АПОЕЛ – Копенгаген гэсэн тоглолтууд явагдаж шинэ улирлын Аваргуудын лигт оролцох багуудын нэрс бүрэн тодрох ажээ.
loading...




lyon benz yvlaa geed huch ni sulraagui gdgee harullaa
li lo pchigdor uneheer gyalalzsan bna lee benz-g buren togs orolj chadhaar bna lee
loading...
whaha cisse ulaan javtii hyrtjee
loading...
Lisandro Lopes -iin ue ehelj bnadaa. Shigsheedee duudagdan goal hiij , Lion-d ochood l ballaj ehelj bna. Argentina-ii bas neg bituu mori serj bna.
loading...
Harin tiyn Carmelo dovtolgoo bol uneheer dajgui bn lee harin chuluut tsohiltiyn haaniy bair suuri uguilegdej bn lee. Tuuniyg baih uye shig dund heseg togloj amjihgui bn lee.
loading...
Arsenal nyalaad xayax bxaa xaxa tiime
loading...
ene jil real abrca arsenal chelsea liverpool juventus inter nar mash sain togloh baih mdeej manu ch buuj uhku blgude! harin dundaj baguudaas ene athletico porto nar bas akuluudig unagaaj magad uu nere wolfsburg gej neg aluurchin bgaam beshd!
loading...
ene jil real abrca arsenal chelsea liverpool juventus inter nar mash sain togloh baih mdeej manu ch buuj uhku blgude! harin dundaj baguudaas ene athletico porto nar bas akuluudig unagaaj magad uu nere wolfsburg gej neg aluurchin bgaam beshd! ac milan harin neeh surtei sain toglohiim boluudaa! ug n forum sain l bnlee ghde l hugshin bureldhuntei shude
loading...
goyo goyo. ene uliral ch CL , bas ulsuudiin league ch gesen laitai bolnoo kk ter dundaa EPL
loading...
www soccermanager com 9 saraas mongolchuudiin shine league neeh gej bna. avah bolomjtoi baigaa baguud: hganzorig yahoo com holboo barinuu.
1. Bordaux
2. Marseille
3. Ajax
4. Spartak
5. Rubin Kazani
6. Shalke
7. VFB Stuttgart
8. Galatasaray
9. Boca Juniors
10. Porto
11. Sau Paulo
12. Shakhtar Donetsk
loading...
urd shoniiin togloltuudiiin medee odoo boltol hiigdeegui bgaaa yumuu? arshavin tsaaana chin dongoj selgeegeeer orj ireed l goaldoj bn leee….. celtik multarbaaaa huurhiii….. 3;1 eeer arsenal husaaad haychihlaaa…..
ARSENAL ARSHAVIN ARSENEWENGER….. buyu 3n ARS …. ch ene jil ih yum duulganadaaa….. togloltuuud ch ih goe bolj bn leee….. go ARS3
loading...
ARSENAL ARSHAVIN ARSENEWENGER….. buyu 3n ARS …. ch ene jil ih yum duulganadaaa….. togloltuuud ch ih goe bolj bn leee….. go ARS3
loading...
xexe Aguero bol minii demjdeg 2 dahi footballer sht sain shuu bi er n l El Nino bolon Los Nino d hairtai jigshig
loading...