Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » Жүдогийн ДАШТ эхэллээ

GD Star Rating
loading...

header_visual2009 оны жүдо бөхийн ДАШТ Голландын Роттердам хотноо өнөөдөр эхэлж байна. Монгол баг эмэгтэй +78 кг-ийн жинг эс тооцвол бүтэн багаараа оролцож байгаа юм. Бөхийн төрлүүдээс хамгийн том төрөл гэж үзэгдээд байгаа жүдогийн ДАШТ-д 100 орны 543 жүдока хүч үзэж байна.

Та бүхэндээ манай жүдочид Роттердамын татами дээр ямар орны хэнтэй хүч үзэх тухай танилцуулъя.

Эрэгтэй 60 кг-ийн жинд Ази тивийн аварга Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Гүржийн Нестор Хергияни, Японы Тошио Сузуки нарын ялсантай нь хүч үзэхээр болжээ. Олимпийн аварга Чой Мин Хо одоогийн дэлхийн тэргүүн бөхЛюдвиг Пайщертай нэг хэсэгт орсон байна. Түүний жинд нийт 46 бөх байгаа юм.

66 кг-ийн жинд дэлхийд чансаагаараа тэргүүн байранд бичигдэж байгаа манай гавьяат Х.Цагаанбаатар А хэсгийг толойлон эхний тойргоо мөн гоц мөргөсөн байна. Казахстаны тамирчин Сергей Лим, Голландын Абдел Азиз Месауди нарын ялсантай нь хүч үзэх нь. Түүний хэсэгт өнгөрсөн олимпийн мөнгөн медальт Францын Дарбеле байгаа юм.

73 кг-ийн жинд Универсиадын мөнгөн медальт С.Ням-Очир Мозамбикийн тамирчин Эдсон Мадейратай таарчээ. Тэр ялвал Тайланд, Оросын ялсантай нь барилдах юм. Түүний жинд 63 бөх барилдаж байна.

81 кг-ийн жинд Д.Нямхүү эхний тойрогтоо Иорданы бөхтэй барилдахаар болж. Түүний хэсэгт Оросын Иван Нифонтов, Гүржийн Леван Циклаури нар байна.

90 кг-ийн жинд Б.Ариун-Эрдэнэ Их Британий бөх Уинстон Гордонтой барилдах нь. Хэрэвзээ ялвал Аргентиний бөх, Казахстаны бөхчүүдтэй барилдах ажээ.

-100 кг-ийн жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, улсын аварга Б.Тэмүүлэн гоц мөргөж Солонгосын бөх, Эстоний бөхчүүдийн ялсантай нь хүч үзэхээр болжээ.

+100 кг-ийн жинд ОУХМ Д.Ганхуяг хүндхэн сугалаа татлаа. Тэр эхний тойрогтоо Кувейтийн бөхтэй барилдана. Түүний хэсэгт Оросын А.Михайлин, Японы Мунета нар байгаа юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд манай М.Уранцэцэг Тайваний бөхтэй таарсан байна. Тэр ялвал БНСУ, АНУ-ын бөхчүүдийн ялсантай нь хүч үзэхээр болжээ.

52 кг-ийн жинд М.Бундмаа эхний тойрогтоо Оросын бөх Наталья Кузютинатай хүч үзэх оноолт таарсан байна.

57 кг-ийн жинд Т.Баттөгс Израйлын бөхтэй барилдаад, ялах аваас Румыний бөхтэй оноолт таарчээ.

63 кг-ийн жинд 30 жүдоч хүч үзэж байна. Ц.Мөнхзаяа дэвжээний эзэн орны бөх Элизабет Виллебоордсетэй таарсан байна.

70 кг-ийн жинд П.Лхамдэгд дэлхийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт Голландын Эдит Боштой шууд эхлээд таарчээ. Ийм нөхцлөөс л манай Н.Түвшинбаяр алтан медаль авч байсан.

-78 кг-ийн жинд Я.Дулмаа эхлээд Хятадын бөх, дараа нь ОХУ-ын бөхтэй таарсан байна.

Дэлгэрэнгүй оноолтыг энд даран харна уу.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. bat says:

    Ohiduud hatuuhan l sugallaa! Lhamaa medal avaajai. Erchvvdiin tuhaid Do.Ganhuyagaas busdad ni sugalaa bolomjiin,uragshaa!!!

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    Ohiduud hatuuhan l sugallaa! Lhamaa medal avaasai. Erchvvdiin tuhaid Do.Ganhuyagaas busdad ni sugalaa bolomjiin,uragshaa!!!

    GD Star Rating
    loading...
  3. orgi says:

    za harj l baiy yr ni l 2-r toirogoos ehleed bugd hund taarch bga ym bna shde ugaasa avragiig yalj avraga bolno gaigui taarna gesen oilgolt delhiin avragiin temtseend bhgui shde za amjilt

    GD Star Rating
    loading...
  4. golden son says:

    tsagaanaa gaigui uzuul mungu deer buuh altan bolomj bna busad ni ch dee medehgui hund yum bnaa
    g.boldbaatar gaigui uzej magad bundmaa muudsan blee dee. lhamdegd yavahgui bhaa harj l bay minii l bodol shuu. ongotshon dugnesen esehiig tsag hugatsaa haruulah bizee

    GD Star Rating
    loading...
  5. golden son says:

    taliigaach zolbayar asan bsan bol +100 huntei bolohgui yu. odoo bol +-100s harah yum alga

    GD Star Rating
    loading...
  6. bomberder says:

    huuhnuud hatuuhan uchraatai taarch dee. do. arslan ch hetsuu bn

    GD Star Rating
    loading...
  7. barca.mn says:

    60 кг. Болдбаатарын хувьд эхлээд энэ хөгшин хамарыг заавал хусах хэрэгтэй байна. Энэ гүрж нь 99 оны ДАШТ-ын хүрэлийн төлөө болон 2000 оны Сиднейн олимпод Нармандахыг 2007 оны ДАШТ-ын зооны аваргын төлөө Цагаанааг хусаж байсан юм.Өөрөөр хэлбэл Монголын жүдочидын ДАШТ-ын 2 медалыг булаасан юм. Үүний дараа Олимпийн болон Азийн аваргын хүрэл медалт энэ жингийн дэлхийн чансаанд 2-р бичигдэж буй Узбекийн SOBIROV, Rishod-той үзнэ.Энэ залуу өнгөрсөн жилээс огцом амжилтанд ахиж байгаа шилдэг бөх хэдий ч манай Болдоод болгож тавих боломж байгаа.Азийн аваргаар барилдсан шигээ л үзвэл ч Дэлхийн медал ч ойрхон байна.

    GD Star Rating
    loading...
  8. barca.mn says:

    60 кг. Болдбаатарын хувьд эхлээд энэ хөгшин хамарыг заавал хусах хэрэгтэй байна. Энэ гүрж нь 99 оны ДАШТ-ын хүрэлийн төлөө болон 2000 оны Сиднейн олимпод Нармандахыг 2007 оны ДАШТ-ын зооны аваргын төлөө Цагаанааг хусаж байсан юм.Өөрөөр хэлбэл Монголын жүдочидын ДАШТ-ын 2 медалыг булаасан юм. Үүний дараа Олимпийн болон Азийн аваргын хүрэл медалт энэ жингийн дэлхийн чансаанд 2-р бичигдэж буй Узбекийн SOBIROV, Rishod-той үзнэ.Манай 60 кг Энэ залуу өнгөрсөн жилээс огцом амжилтанд ахиж байгаа шилдэг бөх хэдий ч манай Болдоод болгож тавих боломж байгаа.Азийн аваргаар барилдсан шигээ л үзвэл ч Дэлхийн медал ч ойрхон байна.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: