loading...
Юуны өмнө нийт уншигчдад буурал Европын сүрлэг цэнгэлдэхүүдэд хурц гэрэл асан, сэтгэл гижигдэм ая нь дуурсахуй дор өөрийн эрхгүй аюулхай омогшил бахдалаар дүүрдэг хосгүй тансаг Аваргуудын Лигийн мэндийг хүргэе. Энэ улирлаас эхлэн тэмцээний журамд бяцхан өөрчлөлт ороод байгаа билээ. 32 баг 8 хэсэгт хуваагдан тоглоод цаашаагаа хасагдах шатанд орон тоглодог нь хэвээрээ. Харин өнөөгийн ерөнхийлөгч Мишель Платинигийн сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гол хөтөлбөр нь биеллээ олж эхлээд байна.
Энэ нь тэмцээн нэрэндээ таарсан аль болох олон улсын аварга багуудыг оролцуулах төлөвлөгөө байсан юм. Энэ ёсоор энэ жилээс хэсгийн тоглолтоос орох 32 багийн 22 нь шууд орж байгаа. 21 баг дээр аваргаа хамгаалагч Барселон нэмэгдэж буй. Өдийг хүртэл энэ тоо ердөө 16 байсан юм. Эдгээр 21 багийг сонгохдоо өмнөх шигээ УЕФА-ын 5 жилийн коэффицентийг харгалзан үзсэн. Энэхүү жагсаалтын эхний 3 байрт байгаа улсуудаас тус бүр 3 баг шууд орох эрхээ авсан бол удаах 3 байрт нь жагсаж байгаа 3 улсаас тус бүр 2 баг, долоогоос 12-р байранд байгаа улсуудаас тус бүр 1 баг орох болсон. Эдгээр багууд дээр Барселоныг нэмэхээр 22 баг болж байгаа. Үлдсэн 10 багийг хэрхэн сонгох вэ?
Энэ жилээс эхлээд шууд орох багийг 16-аас 22 болгож нэгэнт өөрчлөлт хийсэн тул үлдсэн 10 багийг ч сонгохдоо цоо шинэ системээр сонгох шаардлага гарч ирсэн. Үүний тулд 4 шат дамжлага бий болсон. Үлдсэн 10 баг урьдчилсан 3 шатын дараа плэй оффын нэг шатыг дамнаж байж алдар суугаар хосгүй энэ тэмцээнд орох болж байгаа. Гэхдээ 50% нь 4 шат дамнана. Бусад нь 2 шат дамжина. Эхлээд харахад ойлгоход нэлээн төвөгтэй юм шиг хэрнээ сайн анхаарч ажваас ихээхэн тодорхой заасан нь мэдэгдэнэ. Ингээд дэлгэрэнгүйгээр тайлбарласугай.
Аваргуудын зам ба Байр эзлэлтийн зам гэсэн 2 тусдаа урьдчилсан шатаар багууд эрхээ авч байгаа. 10 багийн 5 нь Аваргуудын замаар явсаар хэсгийн тоглолтод орох эрхээ авах бол 5 нь нөгөө замаар явах юм. Аваргуудын замаас эхлэн ярья.
Энэ шат нь нэрнээсээ л бүгдийг хэлж байгаа. Улс бүрийн аваргууд эхнээсээ эхлээд хоорондоо тоглосоор яваад 5 нь жинхэнэ тэмцээндээ орох юм. Энэ зам нь 4 шаттай.
1-р шат. УЕФА-ын 5 жилийн коэффицентоор 48-аас 53-р байранд байгаа 6 улсын аварга багууд хос хосоороо гэрийн ба хариу тоглолтоор тоглоод ялсан 3 нь 2-р шат руу ахина.
2-р шат. УЕФА-ын коэф-оор 16-аас 47-р байранд орсон 31 улсын аварга баг дээр дээрх 3 баг нэмэгдээд 34 баг үхэх сэхэхээ үзнэ. Мөн 2 тоглолтоос 17 ялагч нь дараагийн шат руу орох ёстой.
3-р шат. Эдгээр 17 баг дээр УЕФА коэф-ын 13-15 байранд байгаа 3 улсын аваргууд нэмэгдээд 20 баг энэ шатанд өрсөлдөнө. Ялсан 10 баг нь 4-р шат буюу плэй оффын шатанд орох эрхээ авч байгаа.
Плэй оффын шат. 3-р шатнаас эрхээ авсан 10 баг хос хосоороо гэрийн ба айлын тоглолт хийгээд ялсан 5 баг нь саад бартаа ихтэй урт удаан аяллын дараа ингэж арайхийн нэг юм эрхээ авах юм.
Одоо нөгөө замыг нь тайлбарлая. Энэ зам ч гэсэн нэрнээсээ л юун тухай яриад байгаагаа илтгэж байгаа. Гэхдээ нөгөө замаасаа ялгаатай нь 1 ба 2-р шат гэж үгүй. Шууд 3-р шатнаас эхлэх юм. Эхлэх хугацаа нь Аваргуудын замын 3-р шатны эхлэх хугацаатай давхцаж байгаа. 3-р шатанд өрсөлдөх 10 багийг УЕФА коэф-ын 6-р байранд жагсаж байгаа улсын лигийн өмнөх улирлынх нь 3-р байранд орсон баг толгойлж байгаа. Яг таг хэлбэл энэ баг нь болж таарч байгаа. улс коэф-ын жагсаалтад 6-р байранд орж байгаа. улсын 2008/09 улирлын лигт 3-р байранд орсон билээ. дээр нэмэгдээд УЕФА коэф-ын 7-15 байранд байгаа лигүүдийн дэд аваргууд орж ирнэ. Ингээд нийт 10 баг болж байгаа. 5 ялагч нь плэй оффын шатанд орох эрхтэй.
Байр эзлэлтийн замын плэй оффын шатанд дээрх 5 баг дээр нэмэгдээд дахин 5 баг орж ирж байгаа. Энэ 5 баг хаанаас ирэх вэ? Маш амархан. УЕФА-ын жагсаалтын эхний 3 байрт байгаа улсуудын лигийн 4-р байранд орсон багууд болон жагсаалтын 4 ба 5-р байранд байгаа улсуудын лигийн 3-р байр эзэлсэн 2 баг нь энэ 5 багийг бүрдүүлж байгаа. Ингээд нийт 10 баг гэрийн ба айлын тоглолт хийгээд ялагч 5 нь хэсгийн тоглолтод орох эрхээ авах юм. Энэ шат нь хэдий нөгөөхөө бодвол богино зам туулах мэт харагдаж байгаа ч Арсенал, Штуттгарт, Лион гэх мэт хатуу самрууд ихтэй зоо тул эрхээ авна гэдэг нэн хүнд.
Багууд аль ч замаар явсан бай 3-р шатны бүх 15 ялагдагч Европын лиг(хуучнаар УЕФА цом)-ийн урьдчилсан шатны плэй оффт орох бол 4-р шат буюу плэй оффын бүх 10 ялагдагч Европын лигийн хэсгийн тоглолтоос шууд орох эрхийг олж авч байгаа. Ингээд харахаар Бэкэнбауер нэгэнтээ УЕФА капыг Ялагдагсдын цом гэж байсан нь нүдээ олж хэлсэн мэт. Гэхдээ энд бид УЕФА кап биш Аваргуудын лиг ярих болохоор энэ хамаагүй. Аваргуудын лигийн хуваарьт энэ жил бас нэлээн өөрчлөлт гарч байгаа.
Өдийг хүртэл хасагдах шатны эхний тоглолтууд 2 долоо хоногт багтан явагддаг байлаа. Энэ улирлаас эхлэн шөвгийн 16 багийн тоглолт 4 долоо хоног дамнан явагдах болсон. Ингэснээр Монгол дахь үзэгчид лав дахин 2-4 шөнийн нойр алдах болжээ. Хуваарийн бас нэгэн өөрчлөлт нь энэ улирлаас эхлэн финалын тоглолт хагас сайн өдөр явагдах болсон байна.
За ингээд удахгүй сэтгэл хөдөлгөсөн сайхан тэмцээн маань эхэлнэ. Өмнөх жилүүдийнх шиг Английн лиг давамгайлах болов уу, Барселон анхны аваргаа хамгаалагч багаар тодорч чадах уу, шилдэг тоглогчдыг эгнээнээ нэгтгэсэн Реал уналтаасаа гарч чадах уу, нэлээдгүй наймаа хийсэн Байерн хэр тоглох бол, эсвэл Сери А дахин хөл дээрээ зогсох уу, төвдөө маш хүчтэй болсон Юве яах бол гэсэн олон олон асуултын хариу биднийг хүлээж байна даа.
loading...




enen olon shatiig sn oilgosongui
oilgohiig hicheej ch unshsangui hehe
ymartai ch 4 doloo honog boloh ni tiimhen ni, final amraltiin odor ni goy bna
barca yun avargaa hamgaalah btugai, manu-n finald hursen amjiltiig ch davtaj chadkui (er ni 2 jil daralj finald garch ireh MANU shig bag hovor…)
inter italy-g irgeed avchirj magad, uneheer sn sn naimaa hiisen
za real har tsuvralaa ondorluuleh ni todorhoi bolov uu… Ymartai ch hagas shigshee belhen gj bodoj bna…
ANgliin top4g hojih bag geed yg helchih bag alga. Iimd hoorondoo taarj bolohuits shovgiin 8s l ali neg ni yumuu 2ni hasagdah bh
Finald dahial spain vs england bolov uu
gehdee chin uneniig helehed ongorson jiliin 2 bish bh gj bodoj bna
ZA ene bol minii l bodol..
loading...
ih todorhoi oilgomjtoi yum bna
loading...
aan tiim barsa awargaa hamgaalahgui, real ene jildee unaltaasaa garahgui, juve huchirhegjeed yaw l gj dee. harin chelsea, liverpool, arsenal naraas l bh bolow uu. aan bas setgeliinhee teer ter muhart AC MILAN min tsom orgochihoosoi gj goridnoo hehehe
loading...
ac ch arai bishee barca finale hurtel yavnaaa za harjil baiya santiago bernabeud tsom orgvol ch shn daa
loading...
yahaaraa ROSSONERI yavdaggui yum CL-t yaj togoldogiig ni medej bga blgui dee
loading...
CARMELO yunch ih taamagtain laitai shaasan.
Real ene jildee arai ugui gedgiig soccer togoldog hvmvvs iheer oilgono!!!!!!!!!!
Barca-n forum sain bga bolhoor tanai manu-s ilvvch bj magad.
loading...
ene jil chelsea avasai gej bodjiin go go
loading...
Magtaad yahvee tsagaan hel am hurchihne heheheh
Ternees unuudur top klubuud niy nuugui helehed gantshan klubtey taarahgui yumsa gej yarij bgaaa sh te. Gehdee ene bol Barsa bish shuu naizuudaa
Setgeliyn gund GO GO ………………. geed l suujiyn shuu dee
Saihan niytlel bn bayarlalaa.
loading...
Аваргуудын лиг нэртэй болсоноос хойш л дараалж аврага болсон баг байхгүй тэрнээс өмнө бол Реал, Милан, Ливерпүүл, Бавари, Аяакс, Ювентус, Бенфика, Интер, Ноттингхам форест нар дараалж аврага болж байсан шүүдээ.
Худлаа гэвэл эндээс хар.
http://en.wikipedia.org/wiki/European_Cup_and_Champions_League_records_and_statistics
loading...
CL – д дараалж финалдсан баг MANU – гээс өмнө FC Liverpool байсан юм шүү
loading...
shn tailbarlasan bna.
…Эдгээр багууд дээр Барселоныг нэмэхээр 22 баг болж байгаа. Үлдсэн 10 багийг хэрхэн сонгох вэ?…
…Плэй оффын шат. 3-р шатнаас эрхээ авсан 10 баг хос хосоороо гэрийн ба айлын тоглолт хийгээд ялсан 5 баг нь саад бартаа ихтэй урт удаан аяллын дараа ингэж арайхийн нэг юм эрхээ авах юм…. eniigee zasaarai hugshuun.
http://www.mnformula1.com
loading...
Carmelo chi unegeer zov heljee. manu shig 2 jil daraallan finald garch ireh bag tun hovor shuu
loading...
Manchester united bol aguu bag shuu
loading...
Medeej Forza Inter. Inter-iin fanat Mongold olon boloh boltugai.
loading...
barca manu 2 chadku e Real ene jild arai chadku bolovu Chelsea avaasai gehdee milanaa yaj zgr orhihov…
loading...
ma liverpool ene jil sn yvah bhaa CL-t sn toglodog bas aztai sn bureldhuuntei geed l ym ym bnshdee tiimee humuusee
loading...
AC yvhiig uguisgehku baina gol n hesegte hundhen bagtai tarsan ter n manai real harin hesgeese garaad amar boortsog idehkui n ali ali bagiin huvid todorhoi santiego-d barca tsom urguvul
loading...
BI HUL BUMBUG UZHEE BOLINIO!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! manai real turuulesei gee l suuj baydaa harin inter unher sain bga manu liverpool arsenal sain bga chelsea bur mash ayultai bgaa mini bodlor finald chelsea uldeh n todorhoi barca uldeh magadlal mash undur harin realiiga haran baij heliidaa ug n dajgu l bnlee daanch toglolt n oron garan bhiimda!
loading...
ene dund juventusiig anhnaasa demjsen hun bval bi tuuniig hundley!
loading...
laitai ain za ingeed husen huleej bsan champions league eheldeg yum bj. real ene jil amjilt uzuulnee. itgeltei bn. aguu bag aguu l bn shu de. shuultiin system ni dajgui l yum bn. ingej bj l champion torno shu de.
loading...