loading...
Өнөөдөр жудо бөхийн эрэгтэй 73 кг, эмэгтэй 52 кг, 57 кг-ийн жингийн барилдаанууд болж өнгөрлөө.
73 кг-ийн жинд манай ОУХМ, Универсиадын хүрэл медальт С.Ням-Очир эхний тойрогтоо Мозамбикийн Эдсон Мадейраг цэвэр ялаад, дараагийн тойрогт ОХУ-ын Мансур Исаевт вазари үнэлгээгээр хожигдсон.
Энэ жингийн шигшээд солонгос бөхчүүд хүч үзлээ. Өмнөд Солонгос нь энэ удаа илүү байж Ван Ки Чун алтан медалийн болзол хангажээ. Ер нь энэ жинд хоёр хүн л давамгайлж буй. Ван Ки Чун болон Азербайжаны Эльнур Мамадли. Өмнөх ДАШТ-ээр энэ хоёр бөх шигшээд учраа тааран Ван ялж байсан бол олимпоор мөн л шигшээд таарч Азербейжаны бөх ялж байжээ. Харин энэ жил Ульнур гэмтсэн үеэр Ван Токиогийн гран-при, Парисын Их дуулга, Москвагийн Их дуулга, Универсиад зэрэг тэмцээнүүдэд түрүүлээд байгаа. Одоо харин дэлхийн хошой аварга боллоо.
Хүрэл медалийг манай бөхийг ялсан Оросын Мансур Исаев, Бельгийн Дирк ван Тишельт нар хүртжээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд ОУХМ М.Бундмаа хүч үзэв. Тэр эхний тойрогтоо ОХУ-ын Казютинаг юко үнэлгээгээр буулган авч, хоёр дахь тойрогт Финландын бөх Яаана Сундбергийг барилдалгүйгээр хожсон. Харин хэсгийн аваргын төлөө өнгөрсөн олимпийн 48 кг-ийн жингийн мөнгөн медальт Кубын Янет Бермойд юко үнэлгээгээр хожигдож дагах барилдаанд орох эрхтэй болсон билээ. Дагах барилдаанд манай М.Бундмаа Испаний бөх Ана Карраскосатай таарсан. Бээжингийн олимпод мөн эхний тойрогт энэ Испани бүсгүйтэй таарч ялагдаж байв. Энэ удаа ялвал хүрэл медалийн төлөө барилдах эрхийг олж авах байсан ч вазари үнэлгээгээр ялагдаж Бундмаа шагналт 7-р байрын болзол хангалаа. Энэ жинд алтан медалийг Японы бөх, Бээжингийн олимпийн хүрэл медальт Мисото Накамура хүртэж, мөнгөн медалийг Кубын Бермой энгэртээ зүүжээ. Харин хүрэл медалийг Германы сайхан бүсгүй Роми Тарангул, Испаний Ана Карраскоса нар хүртсэн байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаанд манай ОУХМ Т.Баттөгс зодоглосон. Манай хүн эхний тойрогтоо Израйлын бөхийг цэвэр, хоёр дахь тойрогтоо Румыний бөхийн даралтаар цэвэр ялсан ч хэсгийн хагас шигшээд Японы Каори Мацомотод цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ жинд Францын Морган Рибу түрүүлжээ. Тэр энэ жилийн ЕАШТ-ий хүрэл медальтай юм байна. Харин мөнгөн медалийг өмнөх хоёр ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртээд байсан Португалийн Тельма Монтейру хүртлээ. Тельма хоёрдугаар шатандаа өнгөрсөн олимпийн аварга, олимпоор манай гавьяат Х.Эрдэнэт-Одыг “гомдоож” асан Италийн Жиулья Куинтаваллег цэвэр ялжээ. Хүрэл медалийг Унгарын Хедвиг Каракас, Азербайжаны Кифаяат Гасымова нар хүртсэн байна.
Маргааш эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг-ийн барилдаан явагдана. Манай улсаас ОУХМ Д6Нямхүү болон ОУХМ Ц.Мөнхзаяа нар зодоглоно.
| Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт | |
|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 1 | 0 | 3 | |
| 2 | 1 | 0 | 2 | 3 | |
| 3 | 1 | 0 | 1 | 2 | |
| 4 | 1 | 0 | 0 | 1 | |
| 4 | 1 | 0 | 0 | 1 | |
| 6 | 0 | 2 | 1 | 3 | |
| 7 | 0 | 1 | 0 | 1 | |
| 7 | 0 | 1 | 0 | 1 | |
| 7 | 0 | 1 | 0 | 1 | |
| 10 | 0 | 0 | 2 | 2 | |
| 11 | 0 | 0 | 1 | 1 | |
| 11 | 0 | 0 | 1 | 1 | |
| 11 | 0 | 0 | 1 | 1 | |
| 11 | 0 | 0 | 1 | 1 | |
| 11 | 0 | 0 | 1 | 1 | |
| 11 | 0 | 0 | 1 | 1 | |
| Нийт | 6 | 6 | 12 | 24 | |
loading...




goyo haragdaj bnaa
loading...
ayaya medaliin ene bdal temtseen duustal hadgalagdval mo shnaaa
bg gehiin gazar alga
mongoliin huchtenuud min hicheegeerei
loading...
Bundaa IJF Ranking No.1 buhiig yaljee, sain bna.
2 dahia delhiin avargiin shagnalt bairt orloo.
Sain buh shuu. Universiad-n avarga bolj, sambo delhiin hoshoi avarga bolson Bundaa-d gaviyat-g ni ogoosei.
loading...
Tiimee M.Bundmaa bol gaviyat avah bolchihson hvn shvv. Elbegee erunhiilogchee negiig bodooroi
loading...
hun bolgond gavyat ogood bval mongoliin hun bolgon gavyat bol erdoo 3say ch hurehgui hunii barag diilenh ni gavyat bolchihloo shuu.bundmaa yu hsen ym avsan gavya shagnal alga temtseen bolgond l 2,3 l davdag biz dee
loading...