loading...
Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Голландын Роттердам хотноо амжилттай үргэлжилж байна.. Энэ удаагийн тэмцээнд нийт 100 орны 334 эрэгтэй, 209 эмэгтэй нийт 54 жудоч өрсөлдөж байгаа аж. Өчигдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэй -48 кг-ийн жингийн шилдэгүүд тодорсон билээ. Тэгвэл өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 73 кг, эмэгтэй 52 кг, 57 к-гийн жингийн барилдаанууд явагдах юм. Эдгээр жингүүдэд манайхаас ОУХМ С.Ням-Очир (73 кг), ОУХМ М.Бундмаа (52 кг), ОУХМ Т.Баттөгс (57 кг) нар хүч сорьж байгаа ажээ. 52 кг-д барилдаж байгаа манай бөх М.Бундмаа тэмцээний эхний шатанд гоц мөргөж, 2-р шатанд ОХУ-н бөх Наталья Кузутинатай барилдахаар оноолт таарчээ.Харин 57 кг-д хүч сорьж байгаа ОУХМ Т.Баттөгс, эхний шатандаа Израйлын Лираз Бен Мелечтэй оноолт таарчээ. Харин 73 кг-ийн манай гол найдвар ОУХМ С.Ням-Очир Мозамбекийн тамирчин, Эдсон Марсель Мадэйратай барилдахаар болсон байна. Эдгээр барилдаанууд манай цагаар 14 цагаас явагдах юм. Харин медалийн төлөөх барилдаанууд 21 цагаас Роттедамын Ахой спорт цогцолборт явагдах ажээ.
loading...




unuudur barildah buhcuuddee amjilt husii
loading...
unuudur barildah buhchuuddee amjilt husii
loading...
medali zulgaachaaasai daaa
loading...
amjilt husie da.
loading...
Манайхаан амжилт. Тэмцээний салхийг үнэн тасархай хагалцан байгаа шүү.
loading...
yunii omno bayr hurgie.beijingiin olympid har usteigee barildsan bol ingeed l altan medali avah baisan da.dahin amjilt husie
loading...
nyamochir multarchihjee harin budmaa maani 8d uldchihsen bna … bundmaa daa amjilt shuu…
loading...
bundmaa maan’ 8 aas mult….unuuduriin barildaand battugs maan’ l uldeh shiv dee…
loading...
hehehe battugs maani mult .. unuuduriin barildaan neg iimerhuu …
loading...
yamar ch bsan bundmaa maani dagah barildaan hiine. 2 yalval hurel avna. 9tsagaas shuu
loading...
rf
loading...