loading...
14 дэх удаагийн хөлбөмбөгийн үндэсний лигийн АШТ-ий хагас шигшээ тоглолт өчигдөр явагдлаа. Эхний тоглолт лигийн зургаан удаагийн аварга “Эрчим”, “Сэлэнгэ пресс” багуудын хооронд болов. Мөн өнөө жилийн лигт нэг ч хожигдол амсаагүй яваа “Хасын хүлгүүд”, “Боргио кап-2009”-ын аварга “Улаанбаатар” дээд сургуультай туллаа.
Сэлэнгэ пресс-Эрчим 0:1
Гоол: Э.Чинбаатар 7
Өнөө жил гол довтлогчдоо алдсан “Эрчим”-ийнхэн нэгдүгээр тойрогт үлбэгэр тоглож байсан ч аваргын буурь заан дараагийн шатанд шалгарсан. Тэд өнгөрсөн жилийн медальтнууд болох “Хоромхон”, “Хасын хүлгүүд” клубүүдтэй нэг хэсэгт орж өнөө жил үзүүлээгүй гарамгай тоглолтыг гарган хагас шигшээд үлдсэн билээ. Сүүлийн тоглолтуудад тэд ахлагч Б.Гарьдмагнай болон 18 настай хамгаалагч Т.Мөнхбаатар нарын гоолын ачаар шөвгийн дөрөвт үлдсэн. Тэдний эсрэг өнөө жил чамгүй хүчирхэгжсэн “Сэлэнгэ пресс” тоглолоо. “Сэлэнгэ пресс” өнгөрөгч долдугаар сарын 23-нд “Эрчим”-ийг 4:1-ээр бут ниргэхэд Г.Төгсбаяр хуучин багийнхаа эсрэг дубль хийсэн юм. Гэвч шийдвэрлэх тоглолтод “Сэлэнгэ пресс”-чүүд “Эрчим”-ийн эсрэг юу ч хийж чадсангүй. “Эрчим”-ийн хагас хамгаалагч Э.Чинбаатар нэгдүгээр үед тоглолтын цорын ганц гоолыг оруулсан. Тэрбээр мөн өнгөрсөн жилийн финалд дубль хийн багтаа лигийн зургаа дахь цомыг авчрахад чухал үүрэг гүйцэтгэж байв. Энэ удаа тэрбээр тоглолт эхлээд төдийлөн удаагүй байхад Б.Гарьдмагнайгийн дамжуулалтаар гоолдлоо. Ийнхүү “Эрчим” клуб ес дэх удаагаа хөлбөмбөгийн үндэсний лигийн аваргын төлөө шалгаран үлдлээ. Харин “Сэлэнгэ пресс” ээлжит удаагаа хагас шигшээд ялагдал хүлээв. Тэд өнгөрсөн жил болон 2007 онд “Ковбойс” нэрээр лигт оролцохдоо хоёуланд нь медалиас мултарч дөрөвдүгээр байр эзэлж байв. Энэ хар цувралаа тэд энэ удаад тасалж чадсангүй дахиад л хүрлийн төлөө тоглохоор боллоо.
Хасын хүлгүүд-Улаанбаатар ДС 0:2
Гоол: Н.Цэдэнбал 3, Б.Буман-Учрал 86
Лиг эхэлснээс хойш нэг ч хожигдол хүлээгээгүй цорын ганц баг “Хасын хүлгүүд” энэ удаа “Улаанбаатар” дээд сургуулийг барсангүй. Тэд өнөө жилийн “Боргио кап”-ын финалд торгуулийн цохилтоор дийлдэж байсан бол энэ удаад 2:0-ээр хожигдон хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Тоглолт эхлээд ердөө гурав дахь минут дээр “Улаанбаатар” дээд сургууль гоолдон тэргүүлж эхэлсэн. “Улаанбаатар” дээд сургуулийн багийн ахлагч П.Алтантулгыг бөмбөг дамжуулах үед хаалгач, хамгаалагчийн алдааг ашиглан Н.Цэдэнбал солгой хөлөөрөө гоол оруулав. Улмаар 86 дахь минутад хашир мастер Б.Буман-Учрал тоглолтын эцсийн цэгийг тавьснаар “Улаанбаатар” дээд сургууль үндэсний лигийн АШТ-ээс анх удаагаа медаль хүртэх нь тодорхой боллоо. Бүрэлдэхүүндээ эрс өөрчлөлт хийсэн тэд өнөө жил тогтмол тэргүүн байр эзэлсээр байна. Тэд залуучуудын УАШТ-ээс хойш оролцсон тэмцээн бүртээ тэргүүлж байгаа юм. Энэ удаад аварга авахад ганцхан даваа үлдлээ. Харин “Хасын хүлгүүд” өнгөрсөн жилийн нэгэн адил “Сэлэнгэ пресс”-тэй хүрэл медалийн төлөө тоглохоор болов.
loading...




medaliin toglolt hezee be
loading...
Selenge Press shal demii Ulaanbaatar Deed Surguulid buuj uguud yondoogui bolood husuullaa daa
loading...
Uu yamar haramsaltay yum be? Hul bumbugiyn tuluu ajillaj chadaj bgaa Has bankindaa bayarlalaa gej helmeer bn da
loading...
selenge hulguudiig barkuee
loading...
Ene ligiin temtseend hen huchtei ni yalahgui. Harin ”huuliig zavhruulj” uursudduu ashigtai baidal olson ni turuulne. Ligiin temtseen gesnees neg tom hunii aldriig temdeglehed zoriulagdsan show sdee
loading...
VIII.29 11:00 хүрэл медалийн тоглолт
13:00 Аваргын төлөөх тоглолт
ene mun uu? tasalbar unetei yu, adminuu hariu uguuch
loading...
VIII.29 11:00 хүрэл медалийн тоглолт
13:00 Аваргын төлөөх тоглолт
loading...
VIII.29 11:00 hureliin tuluu
13:00 avargiin tuluu toglolt yavah n mun uu ? adminaa hariu, tasalbar unetei yu
loading...
hey mgld gaigvi toglogch gej nerlegdej bgaa hun odoo hen bgaa ve huuchin erchimiin hen gej zaluu blaa hehehe martchij mgld maani yu blj bgaan boloo hulbumbug ???????????????????????????
loading...
erchim ene jil hucheree l garch irlee sain bag shuu
loading...
byambaatai sanal niilj bna. hedii sul huchtei bsan erchim uneheer bsan. huuchnii erchimiinhen bugd sain shdee. ter ued erchimiig barah bag unendee bgaagui shdee. odoo ch gsn sain l bgaa. erchimiinhendee amjilt husey!!! daraa jil zaaval tsomoo butsaaj avaarai za!!!!
loading...