loading...
Хүн бүр л өөр өөрийнхөө дэмждэг баг нь тоглодог лигийг дэлхийн шилдэг лиг гэж хэлэх гээд байдаг. Тэр нь ч аргагүй. Бүх л лиг хөлбөмбөг тоглодог өөр өөрийн онцлогтой. Гэхдээ маркт менежментийн тал дээр бол сүүлийн нэлээн хэдэн жил Премиер лиг толгойд нь явсаар ирсэн нь үнэн. Тэд маш олон ажил хийсэн. Гэхдээ бүгд сайн ажил байсан гэвэл эндүүрэл. Саар ажил ч их бий. Сайн ажлууд нь тэднийг хамгийн их үзэгчтэй, орлоготой лиг болгосон бол саар ажлууд нь лигийн багуудыг маш их өрөнд унагасан. Хамгийн сүүлд хийсэн татварын шинэ гэрээ нь саар ажилд хамаарагдах аж. Өмнөх бүх сайн мууг нь орхиод энэ татварын талаар жаахан тогтож ярилцая. Энэ ажил лигийг эцэстээ юу руу хөтөлнө вэ?
Үнэндээ энэ татварын хуулийн эсрэг Премиер лиг аргагүй хүчин мөхөстөв. Ерөнхий сайд тэргүүтэй төр засгийн эрх мэдэлтнүүд 2010 оны 4 сараас эхлэн өндөр орлоготой иргэд, байгууллагуудаас орлогынх нь тэн хагасыг хураах хууль нэгэнт гаргасан билээ. Энэ хууль батлагдсанаар дээр доргүй маш их хөдөлгөөнд орсон. Гэхдээ хэдүүлээ спортын тэр тусмаа хамгийн их хөдөлгөөнтэй байдаг хөлбөмбөгийн тухай тогтож хүүрнэе.
Ердөө жилийн өмнөхөн л амьдрал цэцэглэж байлаа. Урьд урьдын жилүүд шиг одод арлыг зорин хөвөрсөөр л. Робиньо, Дэко, Босинва, Модрич… гээд л. Өвлийн цонхоор ч ялгаагүй. Аршавин тэргүүтэй наймаа ПЛ-ийн багуудыг 176 саяын наймаанд хүргэсэн нь бусад лигээсээ хол тасархай төдийгүй бүх үеийн рекорд ажиллагаа болж байлаа. Бусад топ 4 лиг нийлээд ч энэ хэмжээнд хүрч чадаагүй юм.
Хажуугаар нь аварга том телевизийн гэрээ хийгдээд л. Бундэслиг бүтэн 4 жилд 1,65 тэрбум евро багууддаа тв-ийн гэрээнээс олж өгч байхад ПЛ ердөө 3 жилд 2 тэрбумыг төсөвлөж байх. Хэрэв фунтыг бодитоор нь хөрвүүлж чадвал энэ тоо өсч ирнэ. Үүн дээр нэмэгдээд хагас сайны үдийн болон 1 дэх өдрийн оройн тоглолтуудаас орох орлого нэмэгдэж ирнэ. Тв-ийн гэрээнд эдгээр тоглолтууд тусгай үнэлгээгээр тусгагдсан. Мөн ВВС-д 2 дахь дамжуулах эрхийг 190 саяар зарсан. Ингээд ч зогсохгүй. Гадаадын болон интернет, гар утасны сүлжээнүүдэд зарсан эрхнээс 710 сая евро нэмэгдэж байгаа.
Энэ мэтээр бүх зүйл нааштайгаар явж байтал татварын шинэ хууль бүгдийг нь орвонгоор нь эргүүлэх янзтай болоод явчихлаа. Ер нь ч тийм хандлага ажиглагдаад эхлэв. Оддоо алдаад эхэллээ. Лигийн нүүр царай болсон Роналдогоос гадна дор хаяж дахин нэг жил үлдэх магадлал өндөр байсан Алонзо, Арбелоа, Элано гэх мэт тоглогчид гадагш гарлаа. Хүүпиа Ливерпүүлд биш юм аа бусад дундаж багуудад өндрөөр үнэлэгдсэн хэвээр л байсан. Түүний төлөө олон баг саналаа илэрхийлж байсан ч тэр өөрөө Бундэслигийг сонгосон билээ. Эдгээрээс гадна Англи уруу ирэх өндөр магадлалтай гэгдэж байсан Бэнжема, Агуеро, Ибрахимович нар бүгд л Испанийг зорив. Тэд бүгд шинэ хуульнаас жийрхсэн гэдэг нь бас нэгэн үнэн бодол. Тэд чинь бүгд спорт залуу насных гэдгийг маш сайн мэдэж байгаа тул Испанийг зорих болсон. Испанид тэд татварт ердөө 24 хувийг л өгнө.
Испанийг бус ч бусад лигийг зорьсон улс ч цөөнгүй. Англид хариугүй очлоо гэгдэж байсан Лусио, Это нар мөн Диего гэсэн хөлбөмбөгийн тавцанд сүрлэг нэрнүүд өмнө зүгийг чиглэн одсон. Бундэслиг ч гэсэн мөчөөгөө өгсөнгүй. Ньюкаслын Мартинсыг сугалснаас гадна Тимощук, Погребняк зэрэг чухал тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн. Тэд мөн дэлхийн мэргэн бууч Барриос, Швейцарын мэргэн бууч Дердиок нарыг авсан. Дердиокыг мэргэжилтнүүд асар их ирээдүйтэй гэдэг. Үүнийг ч баталж тэр сая дабл хийсэн. Мөн У21-ээр гялалзсан Берг, Элиа нараас гадна Өмнөд Америкийн сувднууд гэгдээд байгаа Цучилини, Майкосуэл нарыг чангаачихсан. Элиа одоо Хамбургыг хэрхэн чирч, Оличыг бүрмөсөн мартагнуулж байгааг бүгд харж байгаа.
Ирэх боломжтой байсан энэ олон тоглогчоо алдсан ПЛ-т зөрөөд ямар хүмүүс ирж байна аа? Хамгийн сайныг нь одоо ЦСКА-ын Жирковыг нэрлэх болж таарч байна уу? Эсвэл Ромагийн Акуйланиг гэх үү? Бусдыг нь бол хамгийн сайн нь гэж хэлж чадахгүй нь. Билялетдинов, Фэрмэлен, Кана нарыг битүү морь л гэж хэлнэ. Блэкбурны Калинич, Халлын Алтидорэ, Бирминхамын Бенитез нарыг ирээдүйд юу юм гэхээс одоохондоо бол нялх ногоонууд хэвээрээ. Ситигийн Силвиньо, Помпэйгийн Финнан, муурнуудын Сальгадо нарыг хөгшин одод гэж хэлэх нь зөв байх. Эдний хэн нь ч гэсэн Хүүпиагийн хэмжээнд тоглож чадахгүй л болов уу. Хүүпиа хажууд нь Лэвэркузеныг Бундэслигийн магнайд зогсоож байна. Бундэслиг үздэг хүний хувьд би түүний хэрхэн тоглож байгааг сайн харлаа. Мөн Пеннант гэдэг авьяаслаг тоглогч яагаад Испаний лигээс доош унах магадлалтай Реал Сарагоса гэдэг баг руу явах болов гэдэг бас бодох л асуудал. Түүний төлөө ПЛ-ийн олон клуб тэмүүлж байсан шүү дээ.
Ингээд хараад байхад олон хүний тэр тусмаа хөлбөмбөг үзэж эхлээд удаагүй байгаа монголчуудын хамгийн шилдэг нь гэж бат итгэдэг Английн лигийн давамгайлал өндөрлөх тал руу ханджээ. Ирэх өвлийн цонхоор бүр л олон хүн цалингийнхаа талыг тануулахаас айж, тийш зүглэхийг хүсэхгүй. Хэрэв Ситигийн баян араб байгаагүй бол лигийн наймааны зөрүүгээр ПЛ одоо Бундэслигийн ч дор орж мэдэхээр байлаа. Гэхдээ Сити өөрөө хүртэл нарийлсан удаа бий шүү. Этог Барсаг авах дээрээ тулахад түүний цалингийн асуудал хөндөгдсөн. Долоо хоногийн 215 мянган евро авахыг тэр шаардсан. Сити бодож үзээд хэрэв зөвшөөрвөл тэд зөвхөн түүний төлөө Английн татварын албанд жилдээ 8 саяыг зарлагадах шаардлага гарч буйг тооцоолж үзээд эелдгээр татгалзсан билээ. Ер нь харьцуулаад үзэхэд 3 саяын цэвэр орлоготой тоглогчийн төлөө ПЛ-ийн аль нэг клуб жилдээ 6,8 саяыг татварт тушаах бол легионерын төлөө зарлагадах энэ тоо Испанид ердөө 4 сая байгаа юм. Нутгийнхаа тоглогчдоос 43 хувийн татвар авдаг тэнд нутгийн тоглогч нь 3 саяыг авдаг байлаа ч гэсэн Англиас хамаагүй бага буюу 5,7 сая байгаа юм.
ПЛ-ийн давамгайллын төгсгөл нэгэнт ирчихсэн үү?
За ингээд өөрт төрсөн нэгэн бодлоо дэлгэлээ. Та бүхнийг эелдгээр санал бодлоо солилцохыг хүсье. Энэ бол цэвэр спортын вэб хуудас тул бусад сэдвийг хөндөлгүй, мөн элдэв ёс бус хараал хэрэглэн коммент үлдээхгүй байхыг сануулж байна. Удаа дараа сайтын журам зөрчин, бүдүүлэг коммент үлдээдэг хүмүүсийг ip-ээр нь хязгаарлах болно.
loading...




bodood bhad unenii ortoi yumnuud bichsen bna..
ireh ovliin tsonh bolon daraa zunii naimaanuudaar l ene bugd todorhoi bolood ireh bh
herev hen neg ni zorig gargaad superstar anglid irvel, dagaad ireh tamirchid olon bh bolov uu
gehdee tim tamirchin odiid alga (kaka ,messi ronaldo nar albionru yvahui biz)
daraa jil gehed ali ni shildeg lig ve gdg ni todorhoi bolno
neg yum nemj helehed humus iheer yvj bgaa ch ,angliin top4-g europ-t diileh bh gariin 5 huruund btugai gants 2-r l toologdohor bhgaa shu
loading...
yahaw yronhi do tiim handlaga bga ch bas yr n terguuleh lig heweeree bgaa l da yaltch bhgui.bi realiin fanat gehdee bi la lig eswel bundes seria a-g shildeg lig gej helj chadahgui tend zowhon hedhen bagiin l orsoldoon gardag.gol n tuhain ligt heden chansaa saitai her olon sain baguud bna ter liga n huchirheg gej oilgodog bi huwida uund medeej menejment noloolno bas.PL-d ueneheer odoo bol buur aimar yum bolj bna tsaashd boloh ch bh gej bodoj bna urid uridniihaasaa iluuteigeer.bagiin sport bolohoor toglogchid busad ligruu yvsanaar tuhain liga dooshlono gej bhgui bh gej huwida bodoj bna.gol n orsoldoj bgaa baguud ymar bna gdegt n bolowu….?
loading...
tiim bna gehdee ene hyamral unen bol neg yosondoo talbai deerh tsever ursulduuniig iluu gargaj ch medeh yum.dundaj tuvshnii baguud PL d ursulduuniig uusgeh bh. PL hamgiin shildeg ni shuu
loading...
aan tiin neeree ene awarguudin ligin sugalaa bol goy taarsan bnoooo.A C D F HESGUUDiin sugalaa goy taarche uneheer medeej busad hesguud ch bas chansaa barag adilhan sain baguud hooorondo taarsan bna.yr ngoy yum bolohnee.real madrid- zurih 2iin togloltiig medeej tesen ydan huleej bna.bas ac milan-real 2 ch goy yum bolno do huntelaar huuchin kaka 2 huuchin baguudiinha esreg.
loading...
Бекхэм уг нь Челсид ирэх асар их сонирхолтой байна гэсэн. Ирэхгүй байгаа шалтгаан нь энэ татвартай холбоотой байж таарах нь ээ
loading...
Tiym shuu gehdee EPL muudah bolooguie. Hamgiyn ih fanatuudtay top 1 bolchihson sportoo suhruulehiyg hen ch huleen zuvshuurch bas hen ch tegj zurhlehgui ene tatvar tsagiyn ayasaar ayandaa uur bolno. Gehdee unuu margaashdaa bol huchirheg bgaa tul hen ch toohgui bailgaad bgaa
loading...
er n bol odoo la league iluu bolson gej bodoj bn
loading...
chi uuruu Preimer leauge-d durgui l hun bnshdee bundesliga la liga 2 uzdeg hun bjiij yu yriad bgaam be!!! delhiin hamgiin goy league bol medeej preimer leauge shdee
loading...
Inter Barsa yostoi evgui taarchee. odoo Eto-d barsagaas hariugaa avah bolomj garch bnda. bas mourinho, pepe 2-iin tulaan bolohnedee. yanztai sugalaa boljee. AC, real 2 taardag bas l Kaka, Huntelaar huuchin bagiinhaa esreg toglohndee.
loading...
Ih l margaantai yum daa. Magadlal undur l yum. Ter hagasiig ni tatvart avna gedeg l hudlaa yum bn daa/
loading...
hi
loading...
Миний бодлоор энэ тактикийн чанартай зүйл байх. Английн Араб, Америк, Орос баян эзэдтэй багууд шилдэг тоглогчдийг мөнгөөр татахаас сэргийлж тэнцвэр тогтоох гэсэн байх. Оронд харин ч дээр дурдсан шинэ залуучуудад мөн дундаж түвшний тамирчдад өөрийгөө нээх боломж олгох байх.
loading...
Энд бичсэн зүйл нэлээд бодууштай л юм. Сайн тоглогч нараа алдаж байгаач, ойрын 2, 3-н жилдээ. Европын тавцанд ПЛ-н багуудыг барах баг олдохгүйэ. Сүүлийн 3-н жил гэхэд CL-ийн шөвгийн 4-т гурав нь англи клубууд үлдээд байгаа.
loading...
xedii tiim ch pl iin top uudiig diileh chansaa tai bag busad ligt barag baihgvi sh dee
loading...
gehdee FA liga iin ursulduun ulam shiruusj bgaa. Ododiig harah saihan gehdee ursulduuntei football goe shuudee. Tsaad angilschuud chini neg udur uchraa olchinoo yamar Mongolchuud bish uhaantai humuus shuudee
loading...
daanch tm bhaa ene jil eron toglogch nar pl barag l irsengui shd dandaa zaluu toglogch nar irlee shd pl-iin baguud ch gesen zunjingaa avah gej uzlee.
loading...
Тэгэхээр ийм байнаа хө Олонбаяраа 1-д : Чамайг Бундеслигийн улаан фанат гэдгийг нэлээд хүн мэдэж байгаа 2-д : Татвараас болж хэзээ ч Премиер Лиг уналтад орохгүй, англичууд хөлбөмбөгт зүрх сэтгэлээ зориулсан улс, хөлбөмбөгийн эх орон гэдгээрээ бахархдаг 3-рд / хамгийн чухал нь / : Яах гэж энэ өндөр татварыг тавьсан бэ гэхээр Абрамович, Ситигийн баян Араб тэргүүтэй нөхөд хэт мөнгөөр зодон олон шилдэг тоглогчдийг авчирч, арай дэндүү онгироо, тэнгэрт тулсан цалин амалж, тоглогчдийн бусад лигт очих хүслийг нь мөнгөөр зодон өөрчлүүлж, дураараа аашилж байгаа нь хөлбөмбөгийг цэвэр спорт гэхээс илүүтэй бизнес талдаа давамгайлах магадлалыг үүсгэх болсон учир татварын хөшүүрэг зайлшгүй тавьж бусад лигт бололцоо олгож байгаа юм. Учир ийм л байгаа юм шүү дээ.
loading...
Тэгэхээр ийм байнаа хө Олонбаяраа 1-д : Чамайг Бундеслигийн улаан фанат гэдгийг нэлээд хүн мэдэж байгаа 2-д : Татвараас болж хэзээ ч Премиер Лиг уналтад орохгүй, англичууд хөлбөмбөгт зүрх сэтгэлээ зориулсан улс, хөлбөмбөгийн эх орон гэдгээрээ бахархдаг 3-рд / хамгийн чухал нь / : Яах гэж энэ өндөр татварыг тавьсан бэ гэхээр Абрамович, Ситигийн баян Араб тэргүүтэй нөхөд хэт мөнгөөр зодон олон шилдэг тоглогчдийг авчирч, арай дэндүү онгироо, тэнгэрт тулсан цалин амалж, тоглогчдийн бусад лигт очих хүслийг нь мөнгөөр зодон өөрчлүүлж, дураараа аашилж байгаа нь хөлбөмбөгийг цэвэр спорт гэхээс илүүтэй бизнес талдаа давамгайлах магадлалыг үүсгэх болсон учир татварын хөшүүрэг зайлшгүй тавьж бусад лигт бололцоо олгож байгаа юм. Учир ийм л байгаа юм шүү дээ…
loading...
aan.
loading...
a
loading...
tegsen gesen medseen ho
loading...
olonbayraa chi xaanaasaa 43%-iin tatbar gargaad ireb ee,xezee ch tegj UK-iin parlament batlaagui shuu dee,yun bayn irgediin tal xurungiig xyraana gj shaagaad bga yum be bitgii zal.PLeugue xezee ch mungugui boloxgui,Pound-iin xansh dexii deer number one bna shuu dee tegeed chi boddoo Bi metiin xumuus l gexed sard 200 pound elbeg yyj idexdeeteigee football-d zartsyylj bna shuu de,zugeer ehglishman bol sard 300-400-g bol elbeg zartsyylan uuriinxuu xugjuun demjdeg bagt,tegeed bodood uz
loading...
…..
loading...