Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Шинэ мянганы хамгийн бүтэлгүй гэрээ, наймаанууд

GD Star Rating
loading...

Yahoo вэб сайтын ээлжит ТОП 10 аар шинэ мянган гарснаас хойш /2000 он/ хийгдсэн хамгийн бүтэл муутай гэрээ, наймаануудыг жагсаажээ. Энэхүү жагсаалтад Нью Йорк Никс баг эхний гурвыг эзэлсэн байна.

10. Рашард Льюс – Орландо Мэжик багтай – 6 жилийн 118 сая
Хэдийгээр тэр тийм ч хэрэгтэй бус тоглогч биш боловч, магадгүй өнөөгийн Орландогийн салшгүй хэсэг болсон байж болох ч хэтэрхий өндөр үнэ түүнийг жагсаалтанд оруулахаас өөр арга үлдээгээгүй бололтой. Өнөөдөр Орландо сайн тоглож байгаа нь аз юм.  Энд ирээд Рашард 17.7 оноо, 5.7 самбар дунджилж мөн 44% тай шидэлт гүйцэтгэж байгаа буюу ердөө л дунджаас дээгүүр тоглогчийн статистик үзүүлж буй. Гэхдээ түүний менежер түүнд супер одын хэмжээний гэрээ хийхэд нь тусалж чаджээ.

9. Кэнион Мартин – Денвер Наггетс багтай – 7 жилийн 92.5 сая
2000 оны драфтын тэргүүн, мөн самбар доор эгээ л ганцаараа мэт авирлагч түүний ид оргил үе нь Жэйсон Киддтэй хамтарч Нью Жерсиг хоёр ч удаа финалд хүргэсэн тэр үе байлаа. Харин Денвер 4 жил тоглож хоёр финал үзсэн хүчний довтлогчийг асар их ирээдүйтэй нүдээр харж хэт өндөр үнэ амласан юм. Харин Мартин өдгөө таван жил хүчин зүтгээд буй Денверт ирээд дахин финал үзсэнгүй. Тэр маш их бэртэж (нэг улиралд дөнгөж хоёрхон тоглолтонд оролцсон) мөн үүний улмаас түүний хувийн үзүүлэлт муудаж эхлэв. Нью Жерсид хамгийн сүүлд 16.7 оноо, 9.5 самбар дунджилсан бөгөөд өдгөө хүртэл энэ амжилтандаа хүрэхээр тоглож чадаагүй л байна.

8. Андрей Кириленко – Юта Жазз багтай – 6 жилийн 86 сая
2004 он. 1999 онд драфтлагдаад 2001 оноос тоглох болсон Ак 47 маань чухам 04 онд л гайхалтай тоглов. 16.5 оноо, 8.1 самбар, 3.1 дамжуулалт, 2.8 блок шот, 1.9 бөмбөг таслалт хийв. Энэ бол фантазид бараг мөрөөдөж л болох амжилт байлаа. Дээр нь тэр үед дөнгөж 23 хүрээд байсан Орос бууг цаашид өсөх ирээдүйтэй гэгдэж өндөр үнээр аргамжав. Харин түүнээс хойш Орос буу гацах болж, өдгөө багийнхаа дасгалжуулагчид адлагдах болжээ. Дахин тийм төгс амжилт үзүүлж чадаагүй л байна.

7. Эрик Дампиер – Даллас Маверикс багтай – 7 жилийн 73 сая
Тэр магадгүй боломжийн төвийн тоглогч байж болох юм. Гэхдээ л жил бүр 10 саяыг банкиндаа хийгээд байхаар тоглогч лав биш. Түүний ганц галзуурал нь 03-04 онд Алтан Мужид 74 тоглолт хийхдээ дундажаар 12.3 оноо, 12.0 самбараас авалт хийсэн тэр жил. Харин түүний дараа Даллас түүнийг авсан. Үр дүн нь юу болсоныг бүгд л мэднэ. Эхний жил боломжийн тоглолт үзүүлсэн ч (9.2 оноо, 8.5 самбар) түүнээс хойш уруудаж эхэлсэн.

6. Пежа Стоякович – Нью Орлеанс Хорнетс багтай – 5 жилийн 64 сая
Сакраметогийн ид үед мэргэн буудагч нь байж, нэгэн үеийн түүхийг бичилцэгч байсан Пежа. Тэр НБА-д Режжи Миллерийн дараах хамгийн сайн шидэгч хэмээн магтуулж байлаа. Гэлээ ч Пежагийн оргил үе унтарч, Крис Уэббэртэй муудалцаж эхэлснээр алдарт Хаад тарах тийшээ болж улмаар 06 онд Пежа Индианаг зорьлоо. Энд ганц улирал тоглоод л Нью Орлеанстэй гэрээ байгуулсан юм. Хэдий баг нь боломжийн яваа ч гэсэн түүний хувийн амжилт жилээс жилд буурсаар буй (өнгөрсөн улиралд 13.3 оноо дунджилсан).

5. Бен Уоллес – Чикаго Буллз багтай – 4 жилийн 60 сая.
Энэ бол үнэхээр тэнэг наймаа.
Ид оргил цаг үеээ Детройтод өнгөрөөж 4 удаа хамгаалалтын аварга болсон Том Бен 06-07 онд 32 настай харьж байлаа. Анхны улиралд дажгүй тоглолт үзүүлээд л таг болсон. 2 жил Чикагогийнх байж байгаад Кливленд руу явсан.

4. Ларри Хьюз – Кливленд Кавальерс багтай – 5 жилийн 70 сая.
Вашингтон Визардс баг Гилберт Аренас, Ларри Хьюз ба Энтаун Жэмисон гэх гурван том залуустай байв. Тэр 2004-2005 онд жинхэнэ гялалзаж өөрийн карьерийн түүхэнд хамгийн өндөр оноо авалтыг буюу дунджаар 22.0 оноо, 2.9 бөмбөг булаалт гүйцэтгэж шилдэг хамгаалагчийн төлөө тун хүчтэй өрсөлдсөн. Харин үүний дараа Ларри Хьюз Кливленд багтай 5 жилд 70 саяын гэрээ байгуулаад л унтарчихсан. Кливленд тэр үед ЛеБрондоо хань хайж байсан үе. Тэдний сонголт Ларри Хьюз дээр зогссон ч цаадах нь өндөр үнэтэй гэрээ хийгээд л эхний жилээ бэртэж ердөө 31 хэн тоглолтонд оролцоод 2 жил тэрхүү гялалзсан он жилийнхээ хаа ч хүрэхгүй тоглосоор Чикагог зорьжээ.

3. Жейрид Жеффрис – Нью Йорк Никс багтай – 5 жилийн 30 сая.
Онцлогтой л тоглогч. Жейрид Жеффрис бол 6 фүүт 10 инч буюу бараг төвийн тоглогчийн нуруутай мөртлөө хамгаалагчийн байрлалд тоглодог содон нэгэн байв. Гэвч, гайхалтай л юм. 7 оос дээш оноо өөрийн карьерт дунджилж үзээгүй, 62-оос дээш хувьтай чөлөөт шидэлт гүйцэтгэж чадахгүй ийм хүнд жил бүр таван саяыг өгөхөөр гэрээ байгуулав. Жейрид Жеффрис шинэ багтаа ч олигтой тоглосонгүй харин ч муудав.

2. Жером Жеймс – Нью Йорк Никс багтай – 5 жилийн 30 сая.
Айзия Томасын тэнэглэлийн нэг жишээ. Сиэттл Суперсоникстой өмнөх улирлын ПО-ын 11 тоглолтонд хоромхон зуур л тэсэрсэн Жером Жеймсийг авав.  Жеймс 12.5 оноо, 6.8 самбараас авалт тэр 11 тоглолтонд дунджилжээ. Харин Нью Йорктой өндөр гэрээ байгуулж чадсанаар тэр амьдралдаа хамгийн том хожоотой юм хийсэн ч байж магадгүй. Зүгээр л том биетэй, жирийн л нэг харуудын адил сагс тоглодог гэхэд шүү дээ. НБА-д өнгөрүүлсэн улирлынхаа турш 4.3 оноо, 3.1 самбараас илүүг гүйцэтгэж чадаагүй юм.

1. Эдди Кюрри – Нью Йорк Никс багтай – 6 жилийн 60 сая.
Бараг л супер одын хиймээр өндөр гэрээг Кюрри Никстэй байгуулж чадсан. Гэвч гэмтэл бэртлээс болоод тэр өнөөдөр хэн ч биш болсон нь харамсалтай. Тэрээр анхны улиралдаа 19 оноо, 7 самбар дунджилж байсан бол дараа жил нь 13 оноо, 4 самбар болтлоо буурсан юм. 08-09 онд талбайд ердөө гуравхан удаа гарч 1.7 оноо дунджилж гэнэм.

GD Star Rating
loading...
Шинэ мянганы хамгийн бүтэлгүй гэрээ, наймаанууд, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. judge says:

    Айзия Томас jinhene bagiig busniulsan shu erguu sda

    GD Star Rating
    loading...
  2. ganaa1023 says:

    chicago yostoi teneg naimaa hiij beniig avsan shuu. barag 1-d oroh teneg naimaa bsan.

    GD Star Rating
    loading...
  3. uuganaa says:

    NYK unendee butelgui gereeg hiigeed surchihsan bag doo. tegeed 10 ond Lebron gej tomdood bgaa. Lebron bol uurt n awarga awahad bolomjtoi bagiig l songoh bolu da.

    GD Star Rating
    loading...
  4. T.I says:

    Uuln Isiah Thomas NYK-g toglogch ahuida uneheer l chirch avj yavdag bailaa! Gevch ter Coach bol boloh bologui gedgee haruulsaan.. Mike Di Antoni harin NYK-g dahin bosgoh uu yahu daraa jil l medegdeh baihada ene jildee ch amjihgui bizde!

    GD Star Rating
    loading...
  5. Munkhuu says:

    tiim ee NYK jinhen bulshilsan hun bol Asia Thomas yum daa… Andrei Kirelenko, Stoyakivic, Rashard Lewis nar ch ur uguuj ugj bga. harin busad toglogch nar ni hereg alga daa….

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: