Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Хөнгөн атлетик » Исинбаева “эргэн ирлээ”

GD Star Rating
loading...

yelena_2353650Саяхан явагдаж өндөрлөсөн  хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн том дуулиануудын Елена Исинбаевагийн ”азгүйтэл” байсан билээ. Дэлхийн дээврийг эзэмшигч орос бүсгүй маань энэ тэмцээнд түрүүлэх нь байтугай медаль ч үгүй хоцорч, хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсан юм. Тэгвэл Исинаева энэ бүхнийг тохиолдын хэрэг байсан гэдгийг нотолж Швейцарийн Цюрих хотноо явагдсан Алтан лигийн Гран Прид, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож 5.06 метрийн дүүгээр ”дүүлжээ”. Исинбаева өнгөрсөн жилийн Бээжингийн олимпод дэлхийн рекордыг 5.05 метрээр тогтоосон бөгөөд ийнхүү өөрийн амжилтаад нэг см-ээр ахиукж алтан лигийн жэк- потын төлөө өрсөлдөх боломжтой болж байна. 27 настай бүсгүй энэ талаараа ”Үнэхээр гайхамшигтай, итгэмээргүй зүйл болж байна. Берлиний дэлхийн аваргын дараа би өөртөө дүн шинжилгээ хийж, маш их зүйлийг бодсон. Би хэтэрхий өндөрт нисэж явжээ. Мэдээж хэрэг намайг эргэж ирэхэд хөгжөөн дэмжигчдийн маань дэмжлэг маш их нэмэр болсон. Та бүхэндээ баярлалаа” хэмээн өгүүлжээ. Энэ жилийн алтан лигийн сүүлийн Гран прид 9 сарын 5-нд Бельгийн Брюссель хотноо явагдах бөгөөд одоогийн байдлаар Алтан лигийн жэк-пот 1 сая долларыг Исинбаева, 5000 болон 1000 метрийн гүйлтэд  дэлхийг эзэгнэж байгаа Кенениса Бекеле, 400 метрийн дэлхийн аварга, Санья Ричардс, дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт  нар хуваан хүртэх боломжтой байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Batu says:

    tiim bailguide

    GD Star Rating
    loading...
  2. carmelo says:

    tohioldliin zuil bsan gdg ni batlagdlaadaa

    GD Star Rating
    loading...
  3. GOAL says:

    Honshoortoi, tasarhai huuhen shuu aa ya ya

    GD Star Rating
    loading...
  4. bulgaa says:

    unen honshoortoi yum daa

    GD Star Rating
    loading...
  5. nisdeg_melkhii says:

    tegmeersen dee naad hog chin umnu ni sex-ee hetruulsen bhoo haha

    GD Star Rating
    loading...
  6. bomberder says:

    tom hun gedeg tom l baih yum daa yamar negen tohioldlyn berhsheeliig davaad ulam iluug l buteedeg yum bn bravo

    GD Star Rating
    loading...
  7. 911 says:

    powell boltod ogchih shig bolson shuu.nutag negtnuudee gej.

    GD Star Rating
    loading...
  8. CHELSEA says:

    Powell yaj baraadax be dee, xogshoon… Deed uzuuleltuudiig ni xaritsuulaad uz l dee. Elena chi shuu… Bitgii Bubka shig bolooroi gej…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: