Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо » Нэг алтан медаль + 3 шагналт байр

GD Star Rating
loading...

Жудо бөхийн ДАШТ Голландын Роттердам хотноо явагдан өнгөрлөө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн -100, +100 кг, эмэгтэйчүүдийг +78 кг-ийн жингийн барилдаан болж өнгөрөв.

Дагах барилдаанд орж хүрэл медалийн төлөө зүтгэсэн манай хоёр бөх хоёул ялагдаж шагналт 7-р байрыг эзэллээ.

-100 кг-ийн жинд манай залуу бөх Б.Тэмүүлэн Египетийн бөх Рамадан Дарвиштай хүч үзэж хоёр бөх хоёул 3, 3 торгуль хүлээн вазари үнэлгээ алдсан байсан ч манай бөх нэг юко илүү алдсанаар үндсэн цагт ялагдлаа. Рамадан цааш амжилттай барилдан Д хэсгээс нэгээр гарч ирсэн Азербайжаны Руслан Гасымовыг ялснаар хүрэл медаль хүртсэн. Энэ жингийн аваргын алтан медалийн төлөө Казахстаны бөх Максим Раков, Голландын бөх Хенк Гроль нар хүч үзсэн юм. Олимпийн хүрэл медальт Хенк Гроль нутгийн үзэгчдийн нүргэлсэн дуунаар өмнөх өрсөлдөгчдөө цэвэр ялсаар шигшээд хүрч ирээд байв. Харин Бээжингийн олимпийн шигшээд манай Н.Түвшинбаяр аваргад ялагдсанаас хойш тэмцээнд үзэгдэхээ больсон Житкеевийн оронд оролцож буй залуу бөх Максим Раков энэ тэмцээний битүү морь болон тодрон гарч ирсэн юм. Казахстаны -100 кг-д шинэ хүчтэн тодрон гарсан гэдгийн Раков энэ удаа харуулж “омголон” Гролийг цэвэр яллаа. Энэ жинд нөгөө хүрэл медалийг Японы бөх Такамаса Анай хүртлээ. Тэр хүрэл медалийн төлөө манай бөхийг ялсан Украйны Блошенког ялсан. Блошенко хагас шигшээд Хенк Грольтой тун сайн хүч үзсэн ч “бөх хүн бүдүүн өвсөнд” гэгчийн үлгэрийг үзүүлж ялагдан, улмаар бүр медаль ч үгүй хоцорлоо.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд манай улсаас тамирчин оролцоогүй. Манайхаас ер нь ганцхан энэ жинд л тамирчнаа илгээгээгүй. Барилдаан олонхийн таамаглаж байснаар л явагдлаа. Энэ жингийн хатан Тон Вэн бүх өрсөлдөгчөө иппон буулгаж дэлхийн дархан аварга боллоо. Зарим барилдаанд 10 хүрэхгүй секундэд цэвэр ялж байв.  Түүний дэлхийн аваргын 4 дэх алтан медаль бий. Мөн түүний цуглуулгадолимпийн алтан медаль, Азийн наадмын хоёр алтан медаль, ДАШТ-ий хүрэл медаль бий. Бээжингийн олимпоор шигшээ барилдаанд тааран цаг дуусахаас 10 секунд гаруйн өмнө ялж байсан Японы Цукадатайгаа нэг хэсэгт Тон Вэн орсон. Хэсгийн аваргын төлөө түүнийг ялжМаки Цукада явсаар хүрэл медаль дээр буулаа. Аваргын төлөө Карина Брайант хэмээх Их Британи бүсгүйтэй таарч цэвэр ялсан. Энэ жингийн нөгөө хүрэл медалийг Кубын Ортиз Букур хүртжээ.

+100 кг-ийн жинд манай бөх Д.Ганхуяг дагах барилдаанд Бразилийн бөх Даниел Хернандезтай барилдсан. Тэр юко үнэлгээний давуутайгаар илүү явж байсан ч минут гучин секунд гаруйн хугацаа үлдсэн байхад вазари үнэлгээ алдан ялагдлаа. Энэ жинд хүрэл медалийг Узбекийн бөх Абдулло Тангриев, Литвийн бөх Мариус Пашкевичиус нар хүртсэн. Алтан медалийн төлөө барилдаан Францын Тедди Ринер болон хэсгийн тоглолтонд манай бөхийг ялсан Кубын Оскар Брайсон нарын хооронд болсон. Барилдаан эн тэнцүүхэн өрнөж үндсэн цагт хэн нэг нь мэх хийн үнэлгээ аваагүй ч цаг дуусахаас хэдхэн секундын өмнө шүүгч Кубын Оскарыг торгосноор Францын Тедди аваргын алтан медаль хүртлээ. Тэр ийнхүү дэлхийн хошой аварга болж байна. Мөн Бэжингийн олимпоор тэр мөнгөн медаль хүртэж байсан билээ.  Энэ жингийн гол фаворитууд А хэсэгт орцгоосон юм. ОХУ-ын дэлхийн 3 удаагийн аварга Александр Михайлин дэвжээний эзэн Голландын бөхөд ялагдаж, Голландын бөх дэлхийн хошой аварга Японы Мунетад ялагдаж, Японы Мунета нь Азийн аваргын хүрэл медальт манай ОУХМ Д.Ганхуягт ялагдаж, манай Д.Ганхуяг Кубын Оскарт ялагдаж Оскар нь мөнгөн медаль хүртлээ.

Эрэгтэй

Жин Алт Мөнгө Хүрэл
60 кг Георги Зантаря (Украйн) Хироаки Хироака (Япан) Ховханнес Давтян (Армен)
Элио Верде (Итали)
66 кг Хашбаатарын Цагаанбаатар (Монгол) Сугой Уриарте (Испани) Миклос Унгвари (Унгар)
Ан Жеон Хван (БНСУ)
73 кг Ван Ки Чун (БНСУ) Ким Чой Су (БНАСАУ) Дирк ван Тишель (Бельги)
Мансур Исаев (ОХУ)
81 кг Иван Нифонтов (ОХУ) Сиархей Шунзикау (Беларус) Оле Бищоф (Герман)
Ким Жэ Бум (БНСУ)
90 кг Ли Кю Вон (БНСУ) Кирилл Денисов (ОХУ) Хешам Месба (Египет)
Дилшод Чориев (Узбекистан)
100 кг Максим Раков (Казахстан) Хенк Гроль (Недерланд) Рамадан Дарвиш (Египет)
Такамаса Анай (Япон)
+100 кг Тедди Ринер (Франц) Оскар Брайсон (Куба) Абдулло Тангриев (Узбекистан)
Мариус Пашкевичиус (Литва)

Эмэгтэй

Жин Алт Мөнгө Хүрэл
48 кг Томоко Фукуми (Япон) Ориана Бланко (Испани) Чун Жун Еон (БНСУ)
Фредерик Жоссине(Франц)
52 кг Мисато Накамура (Япон) Янет Бермой (Куба) Ана  (Испани)
Роми Тарангул (Герман)
57 кг Морган Рибу (Франц) Тельма Монтейру (Португаль) Кифаяат Гасымова (Азербайжан)
Хедвиг Каракас (Унгар)
63 кг Ёшие Уэно (Япон) Элизабет Уиллебоордсе (Недерланд) Клаудиа Малзан (Герман)
Алис Шлезингер (Израйл)
70 кг Юри Алвеар (Колумби) Анетт Мешарос (Унгар) Мина Ватанабе (Япон)
Худа Милед (Тунис)
78 кг Мархинде Вирверк (Недерланд) Марина Прищепа (Украйн) Хайди Воллерт (Герман)
И Сун (БНХАУ)
+78 кг Тон Вен (БНХАУ) Карина Брайант (Их Британи) Ортиз Букур (Куба)
Маки Цукада (Япон)

Багийн дүн

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Япон 3 1 3 7
2 БНСУ 2 0 3 5
3 Франц 2 0 1 3
4 Недерланд 1 2 0 3
5 ОХУ 1 1 1 3
6 Украйн 1 1 0 2
7 БНХАУ 1 0 1 2
8 Колумби 1 0 0 1
8 Монгол 1 0 0 1
8 Казахстан 1 0 0 1
11 Куба 0 2 1 3
11 Испани 0 2 1 3
13 Унгар 0 1 2 3
14 Португаль 0 1 0 1
14 БНАСАУ 0 1 0 1
14 Их Британи 0 1 0 1
14 Беларус 0 1 0 1
18 Герман 0 0 4 4
19 Узбекистан 0 0 2 2
19 Египет 0 0 2 2
21 Азербайжан 0 0 1 1
21 Бельги 0 0 1 1
21 Израйл 0 0 1 1
21 Литва 0 0 1 1
21 Итали 0 0 1 1
21 Тунис 0 0 1 1
21 Армен 0 0 1 1
Нийт 14 14 28 56
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. bulgaa says:

    sonin yum boljee. herwee japanii munetag kubiin oskor yalsan bol manai ganhuyag oskariig yalaad mongo deer buuh bsan bna sh dee

    GD Star Rating
    loading...
  2. bulgaa says:

    zow uu hehehe

    GD Star Rating
    loading...
  3. fasdfadsfasdf says:

    Manai ganhuyag sain bnaa ysnii bukh gedeg ni haragdaj bna shuuu jaahan hojuu taldaa bolhoos sain amjilt uzuulej bnaaa bayar hurgii

    GD Star Rating
    loading...
  4. 911 says:

    bulgaa buruu kkk.har arslan maani uneher ontsgoi boh yumaa.amjilt husey

    GD Star Rating
    loading...
  5. gal says:

    Ганхуяг үнэхээр ясны бөх гэдгээ харууллаа. Ёндоо дутлаа даа, бас тэр Тэмүүлэн -100-д юм дуулгах хүүхэд байна. Жаахан туршлага дутаж байгаа нь харагдлаа.Манай эмэгтэй бөхчүүд амархан цуцаж байна. Дасгалжуулагч нар анхаарахгүй бол болохгүй нээ. Бундмаа медаль хүртчих боломж байсан шүү.

    GD Star Rating
    loading...
  6. gal says:

    Ganhhuyag yasnii bukh gedgee haruullaa. Yondoo dutlaa. Temuulen tsaashdaa yum duulgaj medeh huuhed baina, turshlaga dutaj baina, Manai emegtei buhkhchuud amarhan tsutsaj baina, Dasgaljuulagch nar anhaarahgui bol bolohgui nee, ug ni Bundmaad medeli hurteh bolomj buren baisan gej bodoj bna.

    GD Star Rating
    loading...
  7. Para says:

    manai arslan ch yum olon turliin avyast er ni hovor tohioh buh shvv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: