loading...
Голландын Роттердам хотод үргэлжилж байгаа жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70кг, 78 кг жингийн барилдаанууд болж өнгөрлөө. Манай улсаас эрэгтэйчүүдийн 90 кг-д Батбаярын Ариун – Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ П.Лхамдэгд, 78 кг-д Я.Дулмаа нар барилдсан юм.
Эхэлж дэвжээн дээр гарч ирсэн Б.Ариун – Эрдэнэ Английн Уинстон Гордонд оноогоор хожигдсон юм. Уинстон Гордон шөвгийн 32-т Аргентиний Диего Росатиг нэг вазари үнэлгээгээр ялж, харин шөвгийн 16д Египетийн Хашим Месбахд оноогоор ялагдсан юм. Египетийн бөх Хашем Месбах энэ дэлхийн аваргад жиндээ хүрэл медал хүртсэн юм.
Ариун – Эрдэнийн жинд Солонгосын Лее Күе Вон түрүүлж, Оросын Кирилл Денисов мөнгө, Узбекстаны Делшод Чориев, Египетийн Хашем Месбах нар хүрэл зүүжээ.
Эмэгтэйчүүдийн 70кг жинд манай медалийн гол найдлага болж байсан Пүрэвжаргалын Лхамдэгд эхний тойрогтоо Голландын нутгийн бөх Олимпын мөнгө/Афин 04/, хүрэл/Бээжин 08/ медальт Эдит Бош той барилдаж нэмэлт цагт оноо авалгүйгээр үндсэн цагт ИППОН оор хожигдов. Уг нь эзэн орны бөхийг үндсэн цагт торгосон ч болохоор байлаа. Маш идэвхигүй барилдаан үзүүлсэн.
Манай бөхийг ялсан Эдит Бош шөвгийн 16д Колумбийн залуу тамирчин 23 настай Юри Алвиртэй барилдаж оноогоор хожигджээ. Юри шөвгийн наймд Швейцарын Жулина Робраг вазаригаар, мөн шөвгийн дөрөвт Италийн Эрика Барбиериг, алтын төлөө Унгарын Анетт Месзаросыг ялж Колумбаас энэ дэлхийн аваргын анхны алтан медалыг нь авчээ.
Лхамдэгдийн жинд Юри Алвир алт, Унгарын Анетт Месзарос мөнгө, Тунисын Хоуда Милад, Японы Мина Ватанабе нар хүрэл медаль авсан байна.
78 кг жинд барилдсан Ядмаагын Дулмаа эхний даваанд Хятадын Сүн И тэй таарч барилдаж оноогоор хожигджээ. Энэ хятад нь шөвгийн 16д Оросын бөхийг ялаад Украйны Марина Прушчеппад хоёр вазари үнэлгээ алдаж хожигдсон байна. Дагах барилдаанаар Канадын Ами Коттоныг ялаад, хүрлийн төлөө Испаний Естер Сан Мигуйл ыг хожоод хүрэл дээр буужээ. Энэ нь энэ дэлхийн аваргаас хятадаас төрж буй ганц медалтан юм.
Дулмаагийн жинд алтан медалийг Голландын Маринде Веркирк, мөнгөн медалыг Украйны Марина Прушеппа, хүрэл медалийг Германы Хедди Уоллерт, Хятадын Сүн И нар хүртжээ.
loading...




odoo boxchidoo l xuleej naidlaga tabij baiuya,,Enxzorig munxerdene 2 um dyylgana shuu
loading...
boloogui temuulen zaluu hun -100 bol beejingin olimp-s hoish mgl-n gej helj boloh jin temuulen bi chamaig ogt tanihgui gehdee l itgeed l bgaa m daa
loading...
ene shaal t1 sportin medee bna. sain aluulachee. hogshoo
loading...
odoo nas yavaad l baidag yamar sportoor hicheellevel oroitohgui ve humuusee meddeg bol heleed uguuch
loading...