loading...
Хасын хүлгүүд-Сэлэнгэ пресс 3:1
Гоол: Б.Ганзориг 30, Д.Энхтайван 104, 118-Г.Төгсбаяр 63 пен
Хасын хүлгүүд: Ш.Насанжаргал, Б.Мөнгөнтулга, У.Тэлмэн, Г.Молор-Эрдэнэ, Т.Ганзориг, Ц.Пунцагдорж, Ц.Энхтөр (Д.Тэрбаатар 112), Г.Бат-Ялалт, Б.Ганзориг (Б.Мөнгөнсүх 46), Б.Гомбо-Очир (Б.Нямжигжид 78), Д.Энхтайван
Сэлэнгэ пресс: Ю.Сайнхүү (Э.Энхмандах 46), Ш.Ертай, М.Алтанхүү, Ч.Мөнхбат, Ч.Бадралсүрэн, Б.Бат-Эрдэнэ (Г.Цогдбадрах 36), Г.Мөнх-Эрдэнэ, Ц.Энхтүвшин (Д.Бямбасүрэн 65), Б.Золбоо, Г.Төгсбаяр
Шар хуудас: Г.Бат-Ялалт 80, Д.Энхтайван 81-М.Алтанхүү 60, Ш.Ертай 71, С.Одхүү 107
Улаан хуудас: Г.Бат-Ялалт 115-М.Алтанхүү 113, Ш.Ертай 119, С.Одхүү 120
14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Монголын хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн бямба гаригт Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд явагдлаа. Пүрэв гаригт явагдсан хагас шигшээ тоглолтын дараа лигийн аваргын хамгийн олон түрүүтэй “Эрчим”, авьяаслаг залуусаар хүч нэмсэн “Улаанбаатар дээд сургууль”-ийн багууд финалын тоглолтонд шалгарсан бөгөөд харин тэдэнд ялагдсан “Хасын Хүлгүүд”, “Сэлэнгэ Пресс” багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болоод байсан юм. 11 цагаас хүрэл медалийн төлөөх тоглолт болж 3 : 1-н харьцаагаар ”’Хүлгүүд”-ийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд ийнхүү тэд өнгөрсөн жилийнхээ амжилтыг дахин давтаж байна. Ахмад мастер Ц.Энхтөрөөр удирдуулсан тэд тоглолтын эхнээс л идэвхтэй тоглолтыг үзүүлж, эсрэг багаа сандаргаж байлаа. ”’Хүлгүүд”-ийн хөдөлмөрийн үр дүн 27 дахь минутад гарч шилдэг довтлогч Б.Ганзориг багтаа тэргүүллийг авчирсан юм. Эхний үе дуусахаас өмнө тэдэнд тооны харьцааг 2 : 0 болгох хэд хэдэн сайхан боломж олдсон ч ашиглаж чадсангүй. Ингээд ”чи хийж чадахгүй бол би хийе” гэсэн хөлбөмбөгийн бичигдээгүй хууль ёсоор 2-р хагасын 60 дахь минутад “Сэлэнгэ Пресс”-ийн Г.Төгсбаяр торгуулийн цохилтоос багтаа тэнцээний бөмбөгийг авчирчээ.Үүнээс хойш хоёр багийнхан олон аюyлтай довтолгоо зохион байгуулсан ч, аль аль нь үр дүнд хүрэлгүй байсаар цаг дуусгасан бөгөөд үзэгчид торгуулийн цохилтыг тухай бодож эхэлж байсан үе буюу 103 дахь минутад ”Хүлгүүд”-ийн Ц.Пунцагдорж гоол оруулж эсрэг багаа хүнд байдал оруулжээ. Энэ үеэс тоглолтын уур амьсгал ширүүсэж 113, 115 дахь минутад хоёр ч тоглогч талбайгаас хөөгдлөө. Нэмэлт цагийн хоёрдyгаар үед ”Сэлэнгэ Пресс”-чүүд хамгаалалтаа бараг орхиж, тоог тэнцүүлэхээр улайран довтолж байгаад дахин нэг гоол алдаж ялагдал хүлээх нь тодорхой болсон юм. Мөн цаг дуусахтай зэрэгцэн Ш.Ертай, С.Одхүү нар хоёр дахь шар картаа хүртэж ”Сэлэнгэ Пресс”-чүүд наймуулаа тоглолтыг дуусгажээ. Энэхүү тоглолтын дараа Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хамгаалагч, “Сэлэнгэ пресс” багийн ахлагч Чимэддоржийн Мөнхбатын зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа. “Гонжи” хэмээх хочоороо алдаршсан ахмад хамгаалагч маань шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөж нийт 36 тоглолтонд оролцсон бөгөөд карьерийн жилүүдээ “Дэлгэр”, “Мон-Уран”, “ХОТШ Барс” гэсэн багуудад өнгөрөөж лигийн аварга шалгаруулах тэмцээнээс олон медалийг хүртэж байсан шилдэг тамирчин билээ. Зодог тайлсныхаа дараа ч “Гонжи” хөлбөмбөгөөсө холдолгүй, дасгалжуулагч болохоор шийдсэнээ мэдэгдсэн юм.
Улаанбаатар ДС-Эрчим 2:0
Гоол: П.Алтантулга 47, Н.Цэдэнбал 75
Улаанбаатар ДС: Ц.Ганбаяр, Э.Ганцогт, Б.Ганбат, Д.Лүмбэнгарав, Н.Тэлмүүн (Б.Буман-Учрал 46), Жардел, Н.Цэдэнбал, П.Алтантулга, Ц.Түмэнжаргал, Г.Батцэнгэл (Б.Амартүвшин 70), О.Очбаяр
Эрчим: Г.Дэлгэрдалай, Ч.Алтантогос, Ц.Энхжаргал, Т.Дүүрэнбаяр, Э.Бямбасүрэн (Т.Дүүрэнтөгс 56), Т.Мөнхбаатар, Б.Анар, Ж.Ариунболд, Э.Чинбаатар, Ц.Нямгомбо (Ц.Амарсайхан 74), Б.Өнөнбаяр (Д.Батнасан 60)
Шар хуудас: О.Очбаяр 27, Э.Ганцогт 49, Б.Ганбат 67
Улаан хуудас: О.Очбаяр 92, Ц.Энхжаргал 81
Хүрэл медалийн төлөөх тоглолт цаг сунгаснаас болж лигийн АШТ-ийн финалын тулаан нилээдгүй хожуу эхэлсэн. ”Эрчим”-ийн ахлагч Б.Гарьдмагнай энэ тоголтонд оролцох боломжгүй болсон нь ”Улаанбаатар”-чуудад давуу байдал үүсгэнэ хэмээн үзэгчид дүгнэж байлаа. Гэвч байдал эсрэгээр эргэж Эрчимийн залуус эхний үед гоол оруулах хэд хэдэн аюултай довтолгоонд зохион байгуулж, өрсөлдөгчөө сандаргаж чадсан юм. Харамсалтай нь тэд гоол оруулж чадалгүй байсаар эхний үеийг өндөрлүүлсэн юм. 49 дэх минутад “Улаанбаатар” дээд сургуулийн ахлагч П.Алтантулга булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, багтаа тэргүүлэх боломжыг бүрдүүлжээ. Энэ гоолоос хойш “Улаанбаатар”-чуудын тоглолт илт сэргэж, цөөнгүй аюултай довтолгоон зохион байгуулсан. Ингээд 75 дахь минутад тэд санасадаа хүрч Н.Цэдэнбал зүүн хөлийн хүчтэй цохилтоор гоол оруулж тооны харьцааг улам холдуулсан юм. Үүнээс 6 минутын дараа ”Эрчим”-ийн хамгаалагч Ц.Энхжаргал улаан хуудас хүртэж талбайгаас хөөгдсөнөөр энэ тоглолтонд хэн нь ялах нь ерөнхийдөө тодорхой болсон гэж хэлж болно. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Улаанбаатар” дээд сургуулийн баг нь гурав дахь жилээ дараалан лигийн АШТ-д оролцож байгаа бөгөөд ийнхүү анхны медалиа, анхны түрүүгээ хүртлээ.Мөн тэд он гарснаас дөрөв дэх тэмцээнийхээ түрүүг хүртэж байна.
Ингээд та бүхэнд 2009 оны Монголын хөлбөмбөгийн лигийн АШТ-ний шилдэгүүдийг танилцуулья.
Шилдэг хаалгач : Ш.Насанжаргал (Хасын Хүлгүүд)
Шилдэг хамгаалагч : Ч.Мөнхбат “Сэлэнгэ пресс”-ийн ахлагч Чимэддоржийн Мөнхбат
Шилдэг хагас хамгаалагч : П.Алтантулга (Улаанбаатар ДС)
Шилдэг довтлогч : Г.Төгсбаяр ”Сэлэнгэ пресс”
loading...




Улаанбаатар дээд сургуулийн хөлбөмбөгийн шилдэг багтаа баяр хүргэн цаашид амжилт хүсий. Зөвхөн Монголдоо биш дэлхийн, азийн хэмжээний тамирчин түрүүлээсээ гэж С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч болон Энхжаргал дасгалжуулагчаасаа хүсий. За тэгээд бүхий л чадлаараа монголын хөлбөмбөгийн хөгжилийн төлөө урагшаа!!!
loading...
Ийм сайхан тоглолт үзүүлсэн. УЛААНБААТАР дээд сургуулийн баг хамт олонд баярлалаа.
loading...
Hogshin Kobra nar goy ym bnle..Bumaa Bat Gal ah nart bas bayarlalaa
loading...
daraa jiliin tsomiig hangarid zaaval awah bolno oooooo haraarai hamyydaa
loading...
end zovhon NBA buh toglolt bh bolno bug tatahaar bballmn.co.cc
loading...
judge huurhun site bna shuu
loading...
huuy ee ulaanbaatariin haalgach ni AZbayar shd dee yun ganbayar ve zuv yu bicheechee
loading...
ijel 14 n goaltai bhad yagaad tugsuud uguud enkhraivand uguugui yum be
loading...
tssssssssss ulaanbaatar azaar l hojsii shdee!!! garidaa ah bgaagui tgd eegii ah shal hudlaa ulaan avaad manai erchim sul bureldehuuntei bsii shdee. manaih undsen bureldehuuneeree bsan bol hangalttai hojih bsiin. shuugch nar ni yugaa ch medkuun bj yu ch boloogui bhad card ogch ntr.
loading...