loading...
Голландын Роттердам хотод болж байгаа жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эцсийн шатандаа орлоо. Өнөөдөр хүнд жингийн бөхчүүд барилдсанаар энэхүү тэмцээн өндөрлөх юм.
Манай монголчуудын хувьд сүүлчийн найдлага нь -100 кг жингийн залуучуудын дэлхийн аваргаас хүрэл авсан, Бүр Японы оюутны аварга, жудочин Баттулгын Тэмүүлэн, мөн +100 кг жинд ОУХМ Доржпаламын Ганхуяг нар барилдах юм.
Жилийн өмнө Бээжин 2008 олимпийн их наадмын дэвжээнээ манай тамирчин Найдангийн Түвшинбаяр -100 кг жинд алтан медаль хүртэж байсан тэр түүхэн мөч хуучраагүй байна. Тэгвэл энэ дэлхийн аваргад түүний оронд оролцож байгаа Баттулгын Тэмүүлэн 1989 онд төрсөн, 2008 оны 10 сард Бангкок хотноо болсон залуучуудын дэлхийн аваргад улсаа төлөөлж оролцон хүрэл медаль хүртсэн, дараа нь 2009 оны таван сард Тайпэй хотод болсон Ази тивийн аваргад Японыг ялж хүрэл медал хүртсэн. Ерөнхийдөө олон улсад үзүүлсэн амжилт нь ингээд зогсоно. Гэхдээ 2008 оноос л дэлхийн түвшинд барилдаж байгаа залуу бөх, нийт 3 тэмцээнд 10 бөхтөй барилдаж үүнээс 7 ялж 3 унасан.
Б.Тэмүүлэн эхний тойрогтоо хийлсэн бөгөөд шилдэг 32-т Эстоний бөх Сандер Марипу ба Солонгосын бөх Син Кеонг Сөүб хоёрын ялсантай нь хүч үзнэ. Эстони бөх бол 30 настай ахмад боловч дэлхийд амжилт муутай барилдсан, харин Солонгосын бөх манай хүнээс нэг ах, ер нь аль нь ч таарсан хожих бололцоотой.
Харин манай +100 д барилдаж байгаа Д.Ганхуяг арслан маань эхний даваанд хийлж, шилдэг 32т Кувейтийн Сауд Албусиритэй оноолт таарсан. Харин шилдэг 16д таарах магадлалтай өрсөлдөгчид гэвэл эхлээд сүүлийн 64д Оросын дэлхийн хошой аварга Александер Михайлин, эзэн орны Грим Вуйжстерс хоёрын ялсан нь шилдэг 32-т Японы бөх мөн л дэлхийн хошой аварга Ясуюки Мунетатай барилдаж ялсантай нь 16д Монголын Ганхуяг, Кувейтийн Сауд хоёрын ялсан нь таарна.
За юутай ч Монголын жудочиддоо амжилт хүсье.
loading...




goyo
loading...
Үнэндээ Хөлбөмбөгийн холбоо гэж ямар ч хүний дургүй хүрмээр шүүмжлэмээр тэнэг сүйрцэн холбоо байна. Яг саяханы чөлөөт бөхийн холбоо шиг.(Басхүү байсан үе шиг) Спортын хөгжил нь холбооноос хамаарахгүй гэнэ ээ. Холбоо сайн менежмент хийвэл спорт нь хөгждөг гэдэгийг ойлгохгүй бол … Холбоо гадаад харилцаагаа хөгжүүлж мэргэжилтэн дасгалжуулагч авчиран,Холбоо спонсоруудаас мөнгө босгож түүнийгээ олон нийтэд сурталчилж, гадаад дотоодын хамтарсан бэлтгэл хийж өсвөр залуу үеээ бэлддэг болохоос хаанаас олсон нь тодорхойгүй их мөнгөөр 3 давхар хауст амьдарч үнэтэй жиип унан гадаад томилолтоороо мисс нэртэй янхануудтай зугаалахаар яаж энэ хөлбөмбөг хөгжих юм бэ. Энэ Морь-оос ондоо спортдоо сэтгэлтэй хүн байсан бол энэ олон жилийн дотор шал ондоо түвшинд очих байсан.Наад зах нь УБ-д 5-аас дээш стандарт талбайтай тэрэнд хүүхдүүд залуучууд битүү тоглоцгоон бүгд биш юмаа гэхэд тал нь үндэснийхээ шигшээн жерсиг өмсцөн цаашлаад европын томоохон академид суралцах сонгон шалгаруултанд оролцохоор шаргуу бэлтгэж байх байсиин. Бокс Жүдогийн холбоог хардаа холбооны дарга нь хармаанаасаа болон байгууллагаасаа хэдэн саяаар харамгүй цацаж байж дэлхийд нэрээ гаргаж байна. Хөлбөмбөгийн холбоо шиг холбоогоо баяжих хэрэгсэл болгож байна уу харьцуулдаа. Тэгээд ч яг чам шиг тэнэг ноомой царайлсан амаржаргал энэ спортын холбоог яаж явуулах юм бэ. хурдан зайлаад зайгаа тавиад өг хэлмээр байна. Энэ холбооны даргаар ядаж шөнө хүлээж байгаад тоглолт үзчихдэг ядаж өөрийнхөө зардалаар европын гайгүй лигий тоглолтыг жилдээ хэд очоод үзчихдэг сэтгэлтэй мөнгөтөй нэр хүндтэй өөрийн бизнестэй тэр нь төрөөс хамаардаггүй тийм хүн тавь.Дараа нь наад морьтой гамболдоо зайлуулаад хэлтэй устай соелтой эрдэмтэй хөлбөмбөгт үнэнээсээ дуртай хүн тавь.
Ноомойд хандаж хэлэхэд би Заяаг чинь огт танихгүй ч холбооны талаар шүүмжлэлтэй хандаж явдагт талархаж явдаг юм.Хэрэв хариу бичмээр санагдвал goojuur33@yahoo.com
loading...