Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Кими “Спа”-ийн хаан

GD Star Rating
loading...

Кими Райкконен Бельгийн гран прид сүүлийн 5 жилд 4 дэх удаагаа түрүүллээ. Кимигийн хувьд 26 гарааны турш түрүүлээгүй байсан бөгөөд энэхүү хар цувралаа зогсоож байна. Мөн Феррари багийн энэ жилийн ДАШТ-ын анхны түрүүг авч өгөв.

315870_33_preview

Райкконен кареерийнхаа 18 дахь түрүүг авчээ. Кими сүүлийн 3 гараа дараалан подиум дээр зогссон нь энэ.

Гараан дээр Британы Женсон Баттон, Льюис Хэмилтон нар мөргөлдсөнөөр уралдааныг орхисноор Баттон энэ жил анх удаа оноо авалгүй уралдааныг орхисон юм. Ингэснээр ДАШТ-ыг нийлбэр дүнгээр тэргүүлэгчийн араас нэхэж байгаа нисэгчдэд сайхан боломж гарсан ч тэд үүнийг тийм  ч сайн ашигласангүй, Феттель л 3-т орсон байна.

Гэхдээ энэ удаагийн Бельгийн гран пригийн гол үйл явдал нь Форс Индиагийн том амжилт байлаа. Формула 1-д мөрөө гаргаад 29 гараанд уралдсан ч нэг ч оноо авч чадаагүй байсан Энэтхэгийн тэрбумтны баг энэ удаа пуол позишнд түрүүлж, жинхэнэ уралдаанд 2-р байр эзлэв. Форс Индиагаас уралддаг Италийн Жанкарло Физикелла уралдааны дараа “Энэ бол бидний хувьд маш сайн үр дүн. Өнөөдөр үнэхээр сайхан байгаа ч би Кимигээс хурдан байсан боловч түрүүлж чадаагүй нь бага зэрэг харамсалтай” гэж хэлжээ. Физикеллаг хурдан байсан гэдгийн Кими ч хүлээн зөвшөөрсөн байна.

podium-spa-z-03_300809

3-р байранд орсон Феттель “Хэрэв та ДАШТ-ийн нийлбэр дүнг харах аваас энэ гараа миний хувьд дажгүй болсныг харна” гэж хэлжээ. Феттель одоогоор Баттоноос 19 онооны дутуу байгаа бол энэ гараанд 2 оноо авсан Баррикелло 16 оноо дутуу байна.

Дараагийн гараа 9-р сарын 13-нд Италид болно.

Бельгийн Гран-при:

1. Кими Райкконен (“Феррари”) – 1:47,846
2. Жанкарло Физикелла (“Форс Инди”) +0,9
3. Себастьян Феттель (“Ред Булл”) +3,8

4. Роберт Кубица (“БМВ-Заубер”) +9,9
5. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) +11,2
6. Хейкки Ковалайнен (“Макларен”) +32,7
7. Рубенс Баррикелло (“Браун”) +35,4
8. Нико Росберг (“Уильямс”) +36,2
9. Марк Уэббер (“Ред Булл”) +36,9
10. Тимо Глок (“Тойота”) +41,4
11. Адриан Сутил (“Форс Инди”) +42,6
12. Себастьен Буэми (“Торо Россо”) +46,1
13. Казуки Накажима (“Уильямс”) +54,2
14. Лука Бадоэр (“Феррари”)
15. Фернандо Алонсо (“Рено”) – барианд ороогүй
16. Ярно Трулли (“Тойота”) – барианд ороогүй
17. Женсон Баттон (“Браун”) – барианд ороогүй
18. Роман Грожан (“Рено”) – барианд ороогүй
19. Льюис Хэмилтон (“Макларен”) – барианд ороогүй
20. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – барианд ороогүй

Хувийн дүн.

Нисэгч

Оноо

Баттон (“Браун”) 72
Баррикелло (“Браун”) 56
Феттель (“Ред Булл”) 53
Уэббер (“Ред Булл”) 51,5
Райкконен (“Феррари”) 34
Росберг (“Уильямс”) 30,5
Хэмилтон (“Макларен”) 27
Трулли (“Тойота”) 22,5
Масса (“Феррари”) 22
Ковалайнен (“Макларен”) 17
Глок (“Тойота”) 16
Алонсо (“Рено”) 16
Хайдфельд (“БМВ-Заубер”) 10
Физикелла (“Форс Инди”) 8
Кубица (“БМВ-Заубер”) 8
Буэми (“Торо Россо”) 3
Бурдэ (“Торо Россо”) 2
Накажима (“Уильямс”) 0
Сутил (“Форс Инди”) 0
Пике (“Рено”) 0
Альгерсуари (“Торо Россо”) 0
Бадоэр (“Феррари”) 0

Зохион бүтээгчдийн цом-2009

Баг

Оноо

Браун 128
Ред Булл 104,5
Феррари 56
Макларен 44
Тойота 38,5
Уильямс 30,5
БМВ-Заубер 18
Рено 16
Форс Инди 8
Торо Россо 5
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. 911 says:

    ferrarigiin 2 dahi nisgegch gej yu we.hereggui gar yumaa

    GD Star Rating
    loading...
  2. tsegii says:

    tulakh.mn ruu orj uzlee. Ter mnformula.1com gedeg siteiin medeeg taviach. Ih sonirholtoi bichdeg um bailee.

    GD Star Rating
    loading...
  3. miki roko says:

    Fisichello unexeer sain b.na lee shuu!Kimiig aldsanaas busad ni!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: