loading...

Теннисний дөрвөн Их дуулгын нэг Америкийн нээлттэй тэмцээн 8 сарын 31нд Нэгдсэн улсын цагаар даваа гаригийн өглөөний 11 цагт эхлэхээр айсуй. Энэ нь манай улсын цагаар шөнийн 23 цагаас эхлэнэ гэсэн үг юм.
Өнгөрсөн Уимблдоны тэмцээнд түрүүлэнгээ алдсан Америкын итгэл найдварыг тээгч Энди Роддик одоо нутаг дээрээ хэр сайн тоглох бол? 08 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга, өнгөрсөн Их Дуулга Уимблдоны аварга Швейцарийн шилдэг теннисчин, одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байгаа Рожер Федерер дахин манлайлах уу? эсвэл өөр теннисчин цахиур хагалах уу?
Энэ удаагийн Америкийн нээлттэй тэмцээнийг дэлхийн чансааг тэргүүлэгч Рожер Федерерийн хошуучилсан А хэсэгт чансаагаараа 8-д зогсож байгаа Оросын Николай Давыденко, чансаа 12 Швейцарийн Робин Содерлинг, чансаа 14 Испаний Томми Робредо, 21т яваа Америкийн Жеймс Блейк болон хуучин бууны хугархай 31т яваа Австралийн Ллейтон Хьюитт нар багтсан юм.
Харин Б хэсгийг чансаа топ 4 Новак Жокович тэргүүлж, түүний хэсэгт Америкийн теннисчин ТОП 5д яваа Энди Роддик, мөн 10д яваа Испаний Фернандо Вердаско, Германы Томми Хаас /20/, Оросын Игор Андреев /29/ нар багтсан юм.
С хэсгийг Францын залуу теннисчин Жо-Вильфред Цонга /7/ тэргүүлж түүний дор Испаний Рафаел Надаль /3/, Чилийн Фернандо Гонзалез /11/, Испаний Давид Феррер /18/ нар багтсан байна.
Е хэсгийг Аргентиний Хуан Мартин Дел Потро /6/ тэргүүлж, түүний хэсэгт Английн ганц найдвар Энди Мюррей /2/, Францын Гиллес Симон /9/, Америкийн Мэрди Фиш /23/ болон хуучин бууны хугархай Оросын Марат Сафин нар оржээ.
Харин эмэгтэйчүүдийн А хэсгийг чансаагаараа нэгт яваа Оросын Динара Сафина тэргүүлж буй бөгөөд түүний доор Сербийн Елена Янкович /5/, мөн Сербийн сайхан бүсгүй Ана Иванович /11/ нар энэ хэсэгт хамаарч байгаа юм байна.
Б хэсгийг Оросын Елина Деминтиева /4/ оройлж, Оросын Светлана Куцнецова /6/, Оросын Надиа Петрова /13/ оржээ.
С хэсгийг Болгарын Викториа Азаренка /8/ хошуулчилж, Америкийн Венус Уилльямс /3/, Хятадын На Ли /18/, мөн Бельгийн Ким Клийстерс нар багтсан байна.
Е хэсгийг Оросын Вера Звонарева /7/ толгойлж, Америкийн Серена Уилльямс /2/, Францын Амели Моресмо /17/, Италий Флавиа Пеннета /10/ нар оржээ.
Маргааш эхлэх энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд чансааг тэргүүлэгч “дархан аварга” Рожер Федерер Америкийн теннисчин Девин Бриттонтой эхний даваанд учраа таарсан бол, эмэгтэйчүүдийн чансааны хоёрт бичигдэж Америкий Серена Уилльямс нутаг нэгт эмэгтэй теннисчин Алекса Глатч тай таарсан байна. Тэгвэл түүний эгч Венус Уилльямс/3/ Оросын Вера Душевинатай учирна.
Харин Америкий теннисчин Энди Роддик Германы Бьорн Паутай хэн нь хэн бэ гэдгээ үзэлцэх гэнэ.
Хамгийн сонирхолтой мэдээ нь цагтаа дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлж байсан 2005 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга Бельги бүсгүй Ким Клийстерс удаан хугацааны амралтын дараа эргэн ирэхээр болжээ. 26 настай Бельги бүсгүй эхний даваанд Украйны Викториа Кутузова тай таарсан байна.
loading...




Nadal yah bol. dunguj saya l bertlees irsen. uul ni turuulvel 4 ih duulgad turuuleh geed bdag.
loading...
nadal ene udaa amjihgui bh.klijsters heddiin 2 3 temtseend otoltsson bgaa.roddickoo l harna da
loading...