Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Дэлхийн тав дахь аварга Х.ЦАГААНБААТАР

GD Star Rating
loading...

1971 оны Их Британийн Йорк хотноо болсон байт харвааны ДАШТ-ий 30 метрээс харвах төрөлд Монгол Улсын гавъяат тамирчин Должингийн Дэмбэрэл тэргүүлснээр олимпийн хөтөлбөрт багтдаг (ер нь бүх спортын төрлөөс анхны) спортын төрөлд дэлхийн аварга болсон анхны монгол хүн болж байлаа. Энэ үед чөлөөт бөхөөр дэлхийн шилдгүүдийн тоонд ордог болоод байсан монгол хүчтэнүүд тэр цагаас гурван жилийн дараа анхны аваргаа өлгийдөн авсан юм. Туркийн Стамбул хотноо болсон ДАШТ-ий 62 кг-ийн жинд Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Зэвэгийн Ойдов нутгийн бөх В.Акдагийг цэвэр дарж түрүүлснийг монгол хүн бүр сайн мэддэг.
Эрхий мэргэн харваач, энгүй бяртай хүчтэнүүдийн домог мэт түүхтэй Монгол Улсаас байт харваа, бөхийн төрлөөр дэлхийн аварга төрсөн нь санаандгүй хэрэг биш байсныг хожмын амжилтууд тод харуулсан. 1975 онд Минскт болсон ДАШТ-д З.Ойдов аварга цолоо хамгаалж, 1971, 1974 оны ДАШТ-ий мөнгөн медальт Х.Баянмөнх мөн төрийн дууллаа эгшиглүүлж, гавъяат тамирчин Ц.Нацагдорж дэд байрт шалгарсан билээ. Ийнхүү 1970-аад онд Монголын спортын сэргэн мандалт, хөгжлийн үе тохиосон ба үүнээс хойш дэлхийн аваргын хэргэм манайд ирэлгүй удсан ч бараг оролцсон тэмцээн бүрээсээ медаль авч, чамлахааргүй амжилт үзүүлсээр байсан.
Зах зээлийн шуурга спортын талбарынхныг ч тойроогүй, дайран гарсан 1990-ээд онд олимпийн хөтөлбөрт багтдаг спортын төрлөөр дэлхийн тавцнаас медаль авах нь нүдний гэм болоод байлаа. Энэ хүнд үед “Барселона-92” олимпийн наадмын хүрэл медальт, гавъяат тамирчин Д.Мөнхбаяр амжилтын даллагатай Барселона хотдоо спорт гар бууны 25 метрийн дасгалд дэлхийн аваргын алдарт хүрсэн нь өдгөөгөөс 11 жилийн тэртээх үйл явдал ажээ. Хожим Герман Улсын иргэн болоод тэр дахин дэлхийн аварга болж, олимпийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа зүүсэн билээ.
Ийнхүү бид өнөөг хүртэл дөрөвхөн дэлхийн аваргатай байв. Харин жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 26 дахь удаагийн тэмцээний эхний өдөр 66 кг-ийн жинд хүч үзсэн “Афин-2004” олимпийн наадмын хүрэл медальт, гавъяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар алтан медаль хүртсэнээр жүдочдоос анхны, олимпийн төрлийн спортынхноос тав дахь дэлхийн аварга нь боллоо. Түүнчлэн олимп, ДАШТ-ий хос медальтай ес дэх тамирчнаар тодорчээ. Үүнийг жагсаан сонирхуулбал:


Олимп                              ДАШТ
Жигжидийн Мөнхбат (чөлөөт бөх)              Мехико-68, 87 кг мөнгө      1967-Нью Дели, 87 кг хүрэл
Данзандаржаагийн Сэрээтэр (чөлөөт бөх)    Мехико-68, 70 кг хүрэл      1970-Эдмонтон, 74 кг хүрэл
Хорлоогийн Баянмөнх (чөлөөт бөх)             Мюнхен-72, 100 кг мөнгө   1971-Софи, 100 кг мөнгө
1974-Стамбул, 100 кг мөнгө
1975-Минск, 100 кг алт
Зэвэгийн Ойдов (чөлөөт бөх)                      Монреаль-76, 62 кг мөнгө   1974-Стамбул, 62 кг алт
1975-Минск, 62 кг алт
1977-Лозанн, 68 кг хүрэл
Дугарсүрэнгийн Оюунболд (чөлөөт бөх)    Москва-80, 57 кг хүрэл          1978-Мехико, 57 кг хүрэл
Доржсүрэнгийн Мөнхбаяр (буудлага)         Барселона-92, 25 м хүрэл     1998-Барселона, 25 м алт
Отрядын Гүндэгмаа (буудлага)                  Бээжин-08, 25 м мөнгө         2006-Загреб, 25 м хүрэл
Энхбатын Бадар-Ууган (бокс)                    Бээжин-08, 57 кг алт             2007-Чикаго, 57 кг мөнгө
Хашбаатарын Цагаанбаатар (жүдо)            Афин-04, 60 кг хүрэл             2009-Роттердам, 66 кг алт


Х.Цагаанбаатар энэ амжилтад хүрэхдээ Казахстаны бөх, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Сергей Лимийг гурван торгууль буюу вазари, Бельгийн Фабрис Фламандыг гурван юүко, нэг вазари, Румыний Дан Фазиег вазари, хагас шигшээд ОХУ-ын Алим Гадановыг нэмэлт цагт юүкогоор тус тус хожоод шийдвэрлэх барилдаандаа Испанийн Сүгои Уриартег гурван торгуулиар буулган авсан билээ. Тэрбээр өмнө нь 2003, 2005, 2007 оны ДАШТ-д оролцож, Рио-де-Жанейрод харамсалтайгаар медалиас мултран V байрт орж байв.

Х.Цагаанбаатар өмнөх ДАШТ-үүдэд

Осака-2003 60 кг
Нестор Хергиани (Гүрж)    W
Тадахиро Номура (Япон)     L
Каир-2005 66 кг
Декс Элмонт (Голланд)     L
Рио-де-Жанейро-2007 60 кг
Мигель Альбаррасин (Аргентин)    W
Йасмани Пикер (Куба)                  W
Георгий Зантарая (Украин)           W
Чой Мин-Хо (БНСУ)                      W
Нестор Хергиани (Гүрж)               L
Людвиг Пайшер (Австри)              L


Амжилтын товчоон

2003    Универсиад (Жэжү, БНСУ)    60 кг-хүрэл
Азийн АШТ (Жэжү, БНСУ)    60кг-алт
Азийн АШТ. зал (Макао)    66 кг-хүрэл
2004    Азийн АШТ (Алматы, Казахстан) 60 кг-хүрэл
Олимпийн наадам (Афин, Грек) 60 кг-хүрэл
2005    Азийн АШТ (Ташкент, Узбекистан)    66 кг-алт
2006    Kano Cup (Токио, Япон) 66 кг-хүрэл
Зүүн Азийн АШТ (Улаанбаатар) 66 кг-алт
Korea Open (Жэжү, БНСУ)    66 кг-алт
Азийн наадам (Доха, Катар) 66 кг-алт
Оюутны ДАШТ (Сүвон, БНСУ) 66 кг-алт
2007    Супер Дэлхийн цом (Хамбург, Герман) 66 кг-хүрэл
New York Open (Нью-Йорк, АНУ) 66 кг-алт
Азийн АШТ (Эль-Кувейт, Кувейт) 66 кг-мөнгө
ДАШТ (Рио-де-Жанейро, Бразил)    60 кг-V байр
Korea Open (Жэжү, БНСУ) 66 кг-алт
2008    Азийн АШТ (Жэжү, БНСУ)    66 кг-мөнгө
Супер Дэлхийн цом (Москва, ОХУ) 66 кг-хүрэл
Korea Open (Жэжү, БНСУ) 73 кг-мөнгө
2009    Их дуулга (Москва, ОХУ) 66 кг-алт
Их дуулга (Рио-де-Жанейро, Бразил) 66 кг-мөнгө
ДАШТ (Роттердам, Голланд) 66 кг-алт

GD Star Rating
loading...
Дэлхийн тав дахь аварга Х.ЦАГААНБААТАР, 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. soyol says:

    bi hudulmuriin baatar n arai ertchilee gej bodson chine ., yadaj 2012 oniig harahgui de gej bodoj blaa.,
    Tegsen ene gunshingiin unshsan chine aimar yum bna shd. !!
    ughud buruudahgui yum shigee., Ta hed yu gej bodoj bna?

    GD Star Rating
    loading...
  2. Ganaa says:

    Mongoliyn Judog delhiyn tavtsand tunhaglaj yavaa hund uguhud gemgui bh uu

    GD Star Rating
    loading...
  3. miki roko says:

    Amjilt id gargaj b.gaa ued ni tsoliig ugj b.x xeregtei!
    Ugux ni zub sh dee!

    GD Star Rating
    loading...
  4. Гэрэлт-Од says:

    Mundag zaluu shu. Hodolmoriin baatar ogoh n zow

    GD Star Rating
    loading...
  5. ganaa says:

    Bichleg n bn uu

    GD Star Rating
    loading...
  6. Mendsaikhan says:

    Saihan amjilt gargajee, bichlegiig haanaas harah ve

    GD Star Rating
    loading...
  7. Jiigee says:

    Àçèéí àâàðãàä àëò àâàà áèç äýý Àíäóóðààã¿é áîë

    GD Star Rating
    loading...
  8. Г.Ган-Эрдэнэ says:

    Цагаанбаатар ч мундаг шүү.

    GD Star Rating
    loading...
  9. geegii says:

    hudulmuriin baatar ugulgui yahav de ymar ih huls ursgasan bilee olymp delhiin awarga chini ylgaa bhgui hetsuu shuu dee bayar hurgie

    GD Star Rating
    loading...
  10. hosoo says:

    Õºäºëìºðèéí áààòàð ºãºõºä áóðóóäàõ ç¿éëã¿é. Äýëõèéí àâàðãûí òýìöýýí áîë îëèìòîé áàðàã àäèëõàí õýìæýýíèé ºðñºë人íòýé ó÷ðààñ ýíý öîëûã ºãñºíä áàÿðòàé áàéíà. Öàãààíàà 2012 îíû îëèìïä ñàéí áàðèëäàæ àëòàí ìåäàëü àâààðàé ãýæ åðººå

    GD Star Rating
    loading...
  11. март says:

    WORLD CHAMPION:Áèä ýíý èõ àìæèëòûã õýäýí æèë õàðëàà.WORLD CHAMPION ãýæ 2 ¿ãèéã áîäîîä ¿çäýý…Áèäíèé ýõ îðîíã õýí áóñäàä òàíèóëæ.Áèäíèé õýëæ çàíøñàíààð ãàäààä õ¿ì¿¿ñèéí ÿðüäàã Õÿòàäûí ìîíãîë áèø..ÒÓÑÃÀÀÐ ÒÎÃÒÍÎÑÎÍ ÌÎÍÃÎË ÓËÑ ãýäãèéã æ¿äî áºõ ñîíèðõîã÷ äýëõèé íèéòèéí á¿õ õ¿ì¿¿ñò òàðõèíä íü äàõèí øèíãýýæ ÷àäëàà..Äýëõèéí 140 ãàðóé óëñàä h ò¿âøèíä õºãæöºí ñïîðò ø¿¿ äýý. Áèäíèé Ýõ îðîí÷ ¿çýë Ýõ îðíîî õàéðëàõ õ¿ñýë Ýõ îðîí ìèíü ÿìàð àãóó ìóíäàã àðä ò¿ìýíòýéã áèä õàðæ áàéíà. . . . Òèéìýý áèä äýëõèéí àâðàãàòàé ÌÎÍÃÎË

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: