Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Д.Болдбаатар ”Монбет мастер кросс” уралдаанд түрүүллээ

GD Star Rating
loading...

Монголын авомастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг ”Монбет мастер кросс – 2009” уралдаан өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн Морин даваанд амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 6 багийн 29 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд финалын уралдаанд 13 тамирчид шалгаран үлдэж өрсөлдсөн юм. Авомастеруудын холбооноос энэ жил финалын уралдаанд эхний 8 байрыг шалгаруулж, оноо өгч байгаа бөгөөд жилийн эцэст цуглуулсан онооны дүнтэй тэнцэх мөнгөн шагналыг тамирчид хүртэх аж. Уралдаан ерөнхийдөө тоос шороо ихтэй, хүнд нөхцөлд болсон бөгөөд тамирчид осолдох, хоорондоо мөргөлдөх явдал цөөгүй гарч байлаа. Ингээд ”Монбет мастер кросс” уралдааны тэргүүн байранд Морьтхангай багийн тамирчин ОУХМ Д.Болдбаатар түрүүлж алтан медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн 7 сард ”Грэйт Прагон мастер кросс” уралдаанд машины гэмтлийн улмаас амжилттай уралдаж чадаагүй бол энэ удаа шилдэгээр тодорч чадлаа. Д.Болдбаатарын хувьд саяхан явагдсан ”Rally Mongolia” олон өдрийн уралдаанд мөн магнайлаад байсан билээ.

Уралдааны хоёрдугаар байранд Алтайнбугат багийн тамирчин ОУХМ Ш.Гомбодорж шалгарсан бол  гуравдугаар байранд Мотоциклийн ОУХМ, Ази тивийн аварга Э.Халиунболд шалгарчээ. Халиунболдын хувьд автомашины төрлөөр ердөө гурав даь тэмцээндээ оролцож буй нь энэ бөгөөд ийнхүү хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрээр саяхан явагдcан ”Грэйт Прагон мастер кросс” -д мөн л гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэн болоод байсан юм.  Монголын автомастеруудын холбооноос тун удахгүй ”Спирт Балбурам мастер кросс 2009”  уралдааныг зохион байгуулах бөгөөд энэ оны тэмцээн өндөрлөхөд 3 уралдаан үлдээд байгаа ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. shijir says:

    haliunbold aimar yumaa udahgui haliunboldiig guitseh hun dahij garahguie
    urtaa ah yagad oird turuulehgui bnaa

    GD Star Rating
    loading...
  2. uher says:

    uher bumbadai

    GD Star Rating
    loading...
  3. boogii says:

    haliunbold boldbaatar 2 n aavuud bhgui bsn bol…hetsuuldee bas l

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2010 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.