Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

Байрлал: Нүүр » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Сити 3 тоглолт-3 хожил, Адебайор 3 гоол

Ням гаригт Премьер лигийн 4-р тойргийн 3 тоглолт боллоо. Манчестер Сити энэ тойрогт Портсмутыг хожсоноор 100 хувийн амжилтаа хэвээр хадгаллаа. Тэд 3 тоглохдоо 3 хожоод байна. Эдгээр 3 тоглолтондоо 4 гоол хийсний 3-ыг нь Эммануэль Адебайор хийв.

315878_33_preview

Сити өнгөрсөн улирлын турш айлын талбайд 2-хон хожоод байсан бол энэ улирал эхлээд удаагүй байхад энэ амжилтандаа ямар ч байсан хүрээд байна. Гарааг тун сайн эхэлсэн тэд наанадаад Аваргуудын лигийн эрх, цаашлаад лигийн түрүүг бодож байгаа биз.

Сити Портсмутын эсрэг шинэ тоглогч Ж. Лескоттоо гараанд гаргасан бол Робиньогоо сэлгээгээр ч гаргасангүй.

Ман.Сити дараагийн тойрогт талбай дээрээ Арсеналтай тоглоно.

Астон Вилла 4-р тойрогт Фулхэмтэй тоглож, 2:0-ээр хожлоо. Габриэль Агбонлахор Фулхэмийн хамгаалагч Ж. Пантсилийг сандаргаж байгаад ердөө 3 дахь минутанд өөрийнх нь хаалганд гоол хийлгэсэн бөгөөд 59 дэх минутанд Английн шигшээ багийн довтлогч маань өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийсэн байна. Виллагийн гарааны бүрэлдэхүүнд анх удаа гарсан 19 настай хамгаалагч Киран Кларк тун дажгүй тоглож, олны анхаарлыг татжээ.

Эвертон өчигдөр ПЛ-ийн энэ улирлын анхны 3 оноогоо авлаа. Тэд 1 оноотой үлдэж болох байсан ч шүүгчийн мэдлийн цагт Л. Байнесс торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэснээр Уиганыг 2:1-ээр хожсон байна.  Силвин Дистин Эвертоны бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийсэн бол 10 сая фунтээр ирсэн шинэ цэрэг Диняр Билялетдинов 88 дахь минутанд сэлгээгээр талбайд гарчээ.

5-р тойрог 9 сарын 12-нд эхлэх бөгөөд энэ долоо хоногт ДАШТ-ын урьдчилсан тоглолтууд болно.

Ням гаригт болсон 4-р тойргийн тоглолтууд:

Астон Вилла (Бирмингем) — Фулхэм (Лондон) 2:0

Гоол: Жон Пейнтсил (автогоол) 1:0 ‘3 Габриэль Агбонлахор 2:0 ‘58
316088_33_preview

Эвертон (Ливерпуль) — Уиган Атлетик (Уиган) 2:1

Гоол: Пауль Шарнер 0:1 ‘57 Луи Саа 1:1 ‘62 Лейтон Бейнс (пенальти) 2:1 ‘90+3

Портсмут (Портсмут) — Манчестер Сити (Манчестер) 0:1

Гоол: Эммануэль Адебайор 0:1 ‘30

ПЛ-ийн явц:

Баг

тт

хо

тэ

хд

Б-х

Оноо

1 Челси 4 4 0 0 10-2 12
2 Тоттенхэм Хотспурс 4 4 0 0 11-4 12
3 Манчестер Юнайтед 4 3 0 1 8-2 9
4 Манчестер Сити 3 3 0 0 4-0 9
5 Сток Сити 4 2 1 1 3-4 7
6 Арсенал 3 2 0 1 11-4 6
7 Ливерпуль 4 2 0 2 9-7 6
8 Астон Вилла 3 2 0 1 5-3 6
9 Сандерленд 4 2 0 2 4-5 6
10 Бёрнли 4 2 0 2 2-5 6
11 Вест Хэм Юнайтед 3 1 1 1 3-2 4
12 Бирмингем Сити 4 1 1 2 2-3 4
13 Вулверхэмптон 4 1 1 2 2-4 4
14 Халл Сити 4 1 1 2 4-8 4
15 Фулхэм 3 1 0 2 1-4 3
16 Эвертон 3 1 0 2 3-8 3
17 Уиган Атлетик 4 1 0 3 3-8 3
18 Блэкберн Роверс 3 0 1 2 1-4 1
19 Болтон Уондерерс 3 0 0 3 2-5 0
20 Портсмут 4 0 0 4 1-7 0

Мэргэн буучид

тоглогч

Гоолен)

1 Жермейн Дефо (Тоттенхэм Хотспурс) 4 (0)
2 Уэйн Руни (Манчестер Юнайтед) 4 (1)
3 Эммануэль Адебайор (Манчестер Сити) 3 (0)
4 Дидье Дрогба (Челси) 3 (0)
5 Фернандо Торрес (Ливерпуль) 3 (0)


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    rooney maani uneheer bagiin leaderiin uurgiig sn avch yvaa

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  2. crusader says:

    Яагаад Сери А-ийн мэдээлэл оруулахгүй байгаа юм бэ? Ердөө ч ойлгохгүй байна.

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  3. Zizou says:

    CL-iin 8d uldeh bagiig
    1. Yuventus
    2. ManU or BMunich
    3. Real
    4. Chelsea
    5. Liverpool or Inter
    6. Barcelona
    7. Sevilia
    8. Arsenal gj bodoj bn. ta nar yu gj bodoj bnda

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  4. sbl says:

    bas la lig real yu bolj bga be

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  5. d0inK says:

    Carmelo boli dehuu. Eruusuu ch oligtoi toglohgui bna lee. heden udaa haalgaruu hii tsohisonoos uur yum hiigeegui sh dee. Penalty avchirsan gej l magtadgui yum bol. Rooney-d Striker bairlal tohirohgui bna lee. Arai aragshaa tataj Forward deer toglovol arai l deer bh aa. Striker deer ochichood idevhi ni sularchihsan bna lee sh dee. Har ajil hiihgui zugeer l bumbug huleegeed bsan daa. Man.U azaar l hojison doo. Uursduu gants ch oligtoi bolomj gargaagui. Dandaa aldaan deer l hojison. Surgiin manlaigui bolson suguud

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  6. chel11 says:

    anelka ongotoi bna a drogba ter 2 gar niileed alnaa yanaa.busad bag odoo yanaa tsus gej..

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  7. carmelo says:

    dovtlogch hun gj ymar bh ystoi yum teriig l hiisen
    hagasuudaar bumbuguur hanguulah ystoi tgh gj ch hussen
    suuld manu-nhan hojij bhad, hen bombogig barij uhaalag shidver gargaj bsan mdeej roney l bsan bhgui yu
    harin giggs maani career-nhaa hamgiin muu togloltoo uzuulsen bh
    gehdee arsenal-nhan giggs-s muu toglo bizde

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  8. manu-arsenaliin toglolt yu bolood bgaa ni medegdehgui bujignaan bolj bnaleedee. iluu ni arsenal baisan bolovch hojij chadsangui. manu aztai bailaa.

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  9. Ganaa says:

    Yutay ch Manu hojson sh te. Yahav dee. Hul bumbugt ter azaar hojson gedeg oilgolt baidaggui sh te. Neg heseg yarigdaad l tsagiyn ayasaar zuvhun hojil hojigdliyn l tuhay yaria urnudug shuu dee.

    Gehdee niy nuugui yariltsahad 2 bag hoyulaa tuiliyn hangaltgui togloson aray ch topuudiyg ingej toglon chinee sanaagui shuu

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)
  10. NM says:

    d0inK guai soccer medku bj dugui baidaa tom baguudiin huvd aldaan deerees goal oruuldag ym sh de

    UN:F [1.8.5_1061]
    Rating: 0 (from 0 votes)

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2009 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.