Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Tiger league » Тайгер лиг 2009 – Хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

GD Star Rating
loading...
Өнгөрөгч амралтын өдрүүд буюу 8-р сарын 29, 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Tiger League 2009” тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд явагдан шилдэг 8 баг хагас шигшээд шалгарлаа.
“А” хэсгийн 3, 4-р байрын төлөө 5 баг өрсөлдснөөс “Tiger League” тэмцээний өмнөх жилүүдийн аврага багууд болох Continental (Техно Николь), Kitchen All (Бүргэдүүд) багууд аргагүй туршлага заан эцсийн мөчид хэсгээсээ шалгарч чадлаа. Энэ хэсгийг тэмцээний эхний өдрөөс хошуучилсан НТВ баг 19 оноотой тэргүүлсэн бол “Zeus Capital” баг 18 оноотойгоор удааллаа.
“Б” хэсгийн тоглолтууд мөн сонирхолтой болсон бөгөөд уг тэмцээний хошой мөнгөн медальт “MSM” баг анх удаагаа хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Харин тэдний орон зайг энэ жил шинээр байгуулагдан оролцож буй н.Оргил ахлагчтай УБ Барс баг эзэгнэн хэсгийнхээ 3-р байранд бичигдэн хагас шигшээ тоглолтонд шалгарч чадлаа. Харин тэмцээний эхний өдрөөс тун тааруухан тоглолтыг үзүүлж байсан Хангарьд баг яван чангарсаар хэсгээсээ 4-р байраар, 2007 оны Тайгер лигийн аврага Дельта баг 2-р шалгарлаа.
Хагас шигшээ тоглолт 09 сарын 05-ны хагас сайн өдрийн өглөөний 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Image
Image
Image

ХӨЛБӨМБӨГ СОНИРХОГЧ, ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧДИЙН ХОЛБОО

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2010 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.