loading...
Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн Их Дуулгын цувралын нэг Америкийн нээлттэй тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ жил ”US open”-ий 128 жилийн ой тохиож байгаа бөгөөд 13 өдөр үргэлжилж 9 сарын 13 -нд шилдэгүүдээ тодруулах юм. Хоёр жилийн өмнө зодог тайлсан алдарт теннисчин Ким Клийстерс эргэн ирсэн нь энэ жилийн “US open”-ий содон мэдээнүүдийн нэг юм. 26 настай Бельги бүсгүй маань эхний шатанд Украйны Викториа Кутузоватай оноолт таарчээ. Өнөөдөр явагдах бусад сонирхолтой тоглолтууд гэвэл аваргаа хамгаалж байгаа, дэлхийн чансааг тэргүүлэгч Швейцарийн алдарт Рожер Федерер, талбай эзэн Девин Бриттонтой эхний шатны тоглолтоо хийнэ. Федерерийн хувьд энэ тэмцээнд магнайлвал, бүх цаг үеийн түүхэнд 17 Их Дуулгын түрүүтэй цроын ганц тамирчин болон бичигдэх юм. Саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа Федерер ”Энэ жил миний хувьд онцгой үйл явдлаар дүүрэн өнгөрч байна. Бүх цаг үеийн түүхэнд бичигдэх амжилт үзүүллээ. Бас гэр бүлийнхээ шинэ гишүүдийг ч хүлээж авлаа. Энэ тэмцээнд надад ирэх дарамт шахалт огт мэдрэгдэхгүй байна. Учир нь би альхэдийнэ Их Дуулгад түрүүлчихсэн болохоор. Гэхдээ үүгээр миний амжилт ялалт дуусахгүй гэж бодож байна’ гэжээ.
Мөн Серена Уйльямс өөрийн нутаг нэгт Алекса Глатчтай, Венус Уйльямс Оросын Вера Душевинатай тус тус оноолт таарсан байна. Луйс Армстронгийн цэнгэлдэхэд явагдах эдгээр тулаануудаас гадна Амела Моресма, Германы Татьяна Малектай хийх тоглолт ч олны анхаарлыг татаж байгаа юм.
loading...




turuulcheesei ih daruu uhaantai zaluu shuu
loading...