Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Интер Милан, Италийн хөлбөмбөг » 4 гоолтой Миланы дерби

GD Star Rating
loading...

http://www.sport.it/fnts/sport/immagini/443x331/derby110.jpgМилан 0 : 4 Интер (29′ Мотта, 36′ Милито, 45+1 Майкон, 67′ Станкович)

272 дахь удаагийн Миланы дерби  Сери А лигийн 2-р тойргийг чимлээ. Интерийн шинэхэн цэрэг Уэсли Шнайдер уг тоглолтонд гараанд гарч дебютээ хийсэн бөгөөд анхны тоглолтоо гоолоор мялаахыг хүсэж байгаа нь тоглолтоос нь харагдаж байлаа. 28 дахь минутад Самуэль Это’О, Диего Милито нарын довтолгооныг Тьягу Мотта чулуу болгож багтаа тэргүүллийг авчирчээ. Түүний цохилтын эсрэг Марко Сторари юу ч хийж чадсангүй. Зуны наймааны цонхоор Миланд газардсан Мотта ийнхүү анхныхаа гоолыг Интерийн төлөө орууллаа. Харамсалтай нь тэрээр 60 дахь минутад бэртэл авч талбайг чөлөөлсөн юм. Моттагийн гоолоос зургаан минутын дараа хаалгачын эсрэг ганцаараа гарсан Самуэль Это’огийн довтолгоог Гаттузо алдаа гарган зогсоолоо. Дүрэм ёсоор бол Женнарод улаан карт өгөх ёстой шүүгч ”энэрэнгүй” шийдвэр гаргаж шар картаар торгож, торгуулийн цохилт өгсөн юм. Диего Милито энэ сайхан боломжийг алдсангүй тооны харьцааг 2 : 0 болголоо.  ”Рино”-гийн хувьд энэ өдөр талбайгаас хөөгөдөх хувьтай байжээ. Зеедорфын оронд сэлгээний сандалд суух ёстой байсан ч хоёр дахь шар хуудсаа хүртэж багийнхнаа хүнд байдалд оруулах нь тэр. Хүн дутуу болсон өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглан Интерчүүд зогсолтгүй довтолсоор эхний үе өндөрлөхөөс өмнө Майкон 3 дахь гоолыг оруулж чадлаа. Ийнхүү энэ тоглолтын хувь заяа ерөнхийдөө тодорхой болсон юм. 2-р хагасын эхэнд Леонардо Зеедорф, Амброзини нарыг талбайд гаргаж Ронни, Фламини нарыг суулгалаа. Гэвч Интерийн давамгайллыг тэд зогсоож чадсангүй. 67 дахь минутад Станкович 16-гийн гаднаас гайхалтай цохилтоор гоол оруулж, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөөд амжлаа. Энэ үеэс Миланы фенүүд цэнгэлдэхийг орхиж эхэлсэн тул Сан Сирод зөвхөн Интерийн фенүүдийн дуу цуурайтаж байлаа.Үүнээс хойш тоглолтын үр дүнд өөрчлөлт орохоор онцгой явдал болсонгүй. Клас Ян Хунтелаарын 2 аюултай довтолгоог эс тооцвол шүү дээ. Миланы дербийн түүхэнд ийм хол зөрүүтэй ялалт ховорхон тохиож байсан. Хоёр баг өмнө нь 271 удаа тулахад 106 удаа Интер ялж байсан бөгөөд тэд заналт дайсныхаа хаалганд 430 гоол оруулж, 404-ийг алдаж байсан байна. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа тус багийн ахлагч Хавьер Занетти ”Бид гайхалтай багийн эсрэг гайхалтай тулалдлаа. Эхний болон гурав дахь гоол дээр манайхан багийн тоглолтыг үнэхээр чадамгай үзүүлсэн. Бид тулаанд яллаа. Одоо дайны талбарт тэргүүлэгч нь байхыг би хүсэж байна. Цаашдаа бид энэ эрчээ алдахгүй тоглох нь чухал” хэмээн өгүүлжээ. Харин Жосе Моуриньо ”Хөлбөмбөг гэдэг чинь их сайхан спорт шүү дээ. Хэрвээ ялвал бүх зүйл чамд ирнэ, ялагдвал юу ч үгүй хоцорно. Магадгүй бид ялагдсан бол Шнайдерийг талбайд гаргасан гэж би шүүмжлүүлэх байсан байх. Яагаад гэвэл тэр Миланд газардаад 24 цаг ч болоогүй байсан юм чинь. Саяхан би,  манайх өнгөрсөн жилийнхээс илүү хүчтэй болсон гэж ярьсан. Гэхдээ бодоод байхад тогтвортой тоглолт үзүүлэхийн тулд бид илүү их хөдөлмөрлөх шаардлагатай юм шиг. Энэ улиралд манайд олон шинэ тоглогчид нэмэгдсэн учраас тэднийг нэгтгэн нэг баг болгоход их хугацаа шаардагдана. Аваргуудын лигийн Барсатай хийх тоглолт л бидний хэр хүчтэй байгаа вэ гэдгийг харуулах байх. Мартсанаас Леонардод гэж хэлэхэд <<зүгээрдээ хөгшөөн, амьдрал үргэлжилж л байна. тэвчээртэй байгаарай >>

Милан : Сторари, Замбротта, Неста, Силва, Янкуловски, Гаттузо, Пирло, Фламини (46′ Амброзини), Роналдиньо (46′ Зеедорф), Пато, Борриело (64′ Хунтелаар)

Интер : Жулио Цесар, Майкон, Лусио, Самуель, Киву, Занетти, Станкович, Мотта (60′ Мунтари), Шнайдер (73′ Виера), Милито (79′ Балотелли), Это’о

http://www.youtube.com/watch?v=-IB9scRJPM4

“Сампдори” – “Удинезе” – 3:1 (2:0)

Гоол: Паццини, 11 (1:0). Маннини, 45+1 (2:0). Ди Натале, 56 (2:1). Кассано, 83 (3:1).

“Аталанта” – “Женоа” – 0:1 (0:1)

Гоол: Моретти, 45 (0:1).

“Кальяри” – “Сиена” – 1:3 (0:0)

Гоол: Калайо, 52 (0:1). Калайо, 71 (0:2). “Жеда”, 76, пенальти (1:2). Режиналду, 89 (1:3).

“Кьево” – “Лацио” – 1:2 (1:1)

Гоол: Пеллисьер, 16 (1:0). Крус, 41, пенальти (1:1). Крус, 53, пенальти (1:2).

Улаан хуудас: Крибари (Лацио), 59.

“Фиорентина” – “Палермо” – 1:0 (1:0)

Гоол: Йоветич, 29 (1:0).

“Наполи” – “Ливорно” – 3:1 (2:0)

Гоол: Квальярелла, 10 (1:0). Гамшик, 36 (2:0). Лукарелли, 48 (2:1). Квальярелла, 83 (3:1).

Улаан хуудас: Пьери (Ливорно), 90+1.

“Рома” – “Ювентус” – 1:3 (1:1)

Гоол: Диегу, 25 (0:1). Де Росси, 35 (1:1). Диегу, 68 (1:2). Фелипе Мелу, 90+3 (1:3).

“Рома”: Жулиу Сержиу, Кассетти, Мексес, Бурдиссо, Риисе (Вучинич, 71), Де Росси, Таддеи (Тонетто, 46), Писарро, Перротта (Черчи, 81), Менез, Тотти.

“Ювентус”: Буффон, Грыгера, Каннаваро, Кьеллини, Де Челье (Легротталье, 74), Тиагу, Фелипе Мелу, Маркизио (Каморанези, 62), Диегу (Поульсен, 85), Амаури, Яквинта.

Шар хуудас: Тиагу, 16. Де Росси, 19. Таддеи, 34. Диегу, 36. Перротта, 36. Маркизио, 44. Грыгера, 80.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

51 Сэтгэгдэл

  1. attilla says:

    uneniig helehed hun bur l AC Milaniig ymarshuu baigag medej baigaa do.jaahan bodit baidliig huleej surmaar yum.bas ene site heruul hiideg forum bish shuu dee.bitiii uursdiin vzel bodloo busdad tulgaarai humuusee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: