loading...
Италийн Милан хотноо 2009 оны сонирхогчдын боксын ДАШТ эхэллээ. 9 сарын 1-ээс 9 сарын 12-ны хооронд зохиогдох энэхүү тэмцээнд манай улс бүтэн багаараа оролцож байна. Олимпийн аварга Э.Бадар-Ууган гэмтлийн улмаас оролцохгүй ба түүний жинд Э.Идэрхүү эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. ДАШТ-ий сугалаа явагдаж оноолт тодорхой болжээ.
48 кг-ийн жинд манай тамирчин П.Сэрдамба хүч үзэж байгаа.
51 кг-ийн жинд манай тамирчин Н.Төгсцогт хүч үзнэ. Тшшний эхний учраа нь Энэтхэгийн Суранжой Маенгбам байх аж. Энэ жингийн дэлгэрэнгүй оноолтыг энд дарж харна уу.
54 кг-ийн жинд Э.Идэрхүүгийн эхний өрсөлдөгч нь Беларусын Хаважи Хацихау юм. Энэ жингийн дэлгэрэнгүй оноолтыг энд дарж харна уу.
57 кг-ийн жинд Химийн цомын аварга Б.Жавхлан тулалдана. Тэр эхний даваанд Хятадын тамирчин Ян Литэй хүч үзэхээр болжээ. Хэрэв ялбал Итали, Иорданы боксчдын ялсантай нь хүч үзэх ажээ. Энэ жингийн дэлгэрэнгүй оноолтыг энд дарж харна уу.
60 кг-ийн жинд З.Энхзориг хүч үзнэ. Түүний эхний учраа Хорватын Филип Палич. Энэ жингийн дэлгэрэнгүй оноолтыг энд дарж харна уу.
64 кг-ийн жинд Дэлхийн цомын мөнгөн медальт У.Мөнх-Эрдэнэ хүч үзнэ. Словакийн Бела Глонертэй учраа таарчээ. Энэ жингийн дэлгэрэнгүй оноолтыг энд дарж харна уу.
69 кг-ийн жинд манай тамирчин Ж.Отгонжаргал 9 сарын 3-ны өдөр эхний тулаанаа Дани улсын боксчинтой хийнэ. Энэ жингийн дэлгэрэнгүй оноолтыг энд дарж харна уу.
75 кг-ийн жинд манай улсаас Т.Чулуунтөмөр оролцож байгаа. Түүний эхний өрсөлдөгч Доминикан улсын Альберт Блейз байх ажээ. Энэ жингийн дэлгэрэнгүй оноолтыг энд дарж харна уу.
81 кг-ийн жинд С.Эрдэнэбаяр тулалдана. Иорданы Ахмад Алтейматтай эхэлж хүч үзэхээр болжээ. Энэ жингийн дэлгэрэнгүй оноолтыг энд дарж харна уу.
91 кг, +91 кг-ийн жинд манай улсаас боксчин оролцоогүй юм.
Бээжингийн олимпоос алт, мөнгөн медаль хүртэж Монголчуудаа баярлуулсан боксчиддоо амжилт хүсье.
loading...




forza!!!
loading...
boxer-dad aa amjilt husie ta nar yumar ch huniig nam darah chadvartai shuu harin nuurnii zuragt 2007 ond badaruugan delhiin avargaas mongo avsn zurgiig n tavijee mnii sanaagaar olimp-n alt avsan zurgiig n tavichihbal beleg demberel n deeshleed l irne shuu dee
loading...
manai boxeruud medal avahiin tuld mash olon togloh nee
loading...
Ер нь хамгийн найдлагатай нь Энхзориг, Мөнх-Эрдэнэ хоёр л байна. Энэ хоёр медаль хүртчих байх гэж найдаж байна.
loading...
adminsaa shuud live yaaj uzeh ve?? link.g n tavij ugch tuslaach?
loading...
Munh-Erdeniygee medali avchaasay gej uneheer ih husej bn shuu.
loading...
Jawkhlan alt awnaaaaaaa !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
ehnii uchraanud n gaigui yum bishuu
loading...
Tugstsogt lav toglochikhson doo. Odoo Munkherdene .arag toglokh gej baikh yostoi.Togloltiin talaarkh dun medeeg kharchikh link bna uu. Baival khelj tuslaach.
loading...
za hu ene talaar l sain oruulaad bdag yum shuu dee gol ni hurdan goodluck manaihaan
loading...
uzej bga hun bval linke tavij tuslaach munh-erdeniigee uzmeer bna
loading...
http://www.aiba.org
loading...
cctv5 aar box garch bna. Manai 64kg huch uzej bgaa U.Monkh-Erdene ehnii orsoldogchoo 2 ue duushad 14-1 yalj yavna manaihaan
loading...