Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Модон бөмбөг » Модон бөмбөгийн олон улсын тэмцээн болно

GD Star Rating
loading...

ОХУ-ын Буриад улсын Петропавловка хотноо 9 -рр сарын 9-14-ны өдрүүдэд олон улсын модон бөмбөгийн нээлттэй хоёрдугаар тэмцээнийг тус аймгийн захиргаа, Буриад улсын БТС-ын агентлаг, Модон бөмбөгийн холбооноос хамтран “Черемушка” хүүхдийн амралтын төвийн модон бөмбөгийн талбайд хамтран явуулах гэж байна. Монгол улсаас уг тэмцээнд Улаанбаатар болон Дархан-уул аймгийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй, эрэгтэйчүүдийн баг тамирчид оролцох юм. Мөн ОХУ-ын Буриад улсын Кижинга, Сэлэнгэ, Хиагт, Зэдын аймаг болон Улаан-Үд хотын зэрэг 6 байгууллагын 120 гаруй тамирчин оролцохоор уригдсан ажээ. Монголын багийн бүрэлдэхүүнд 2009 оны 7 сарын 28-31-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон олон улсын нээлтэй 3 дугаар тэмцээнд өндөр амжилт үзүүлэн, медальт байранд шалгарсан шилдэг тамирчид оролцох бөгөөд манай багийн үндсэн бүрэлдэхүүнд МУБИС, БХИС, Дархан-уул аймгийн Техникийн коллежийн олон оюутан тамирчид багтаж байгаа юм. Монголын оюутны спортын холбооны 20 жилийн ойн хүрээнд МОСХ-ноос оюутнуудаа дэмжин туслаж байгаа аж. Тэмцээн эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлөөр 24 талбайд болж, эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр, хос, холимог хос гэсэн 7-н төрлөөр явагдаж дүнгээ гаргана. Эхний байранд шалгарсан тамирчдыг цом, медаль, дипломоор шагнаж, багийн дүнгээр эхний байранд орсон тамирчдыг цом, медалиар урамшуулах гэнэ. ОХУ-ын Буриад улсын “Зэдын аймаг”-ийн Засаг дарга В.В. Батодоржиев, Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын хооронд 2008 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу эдгээр хоёр байгууллага нь хүн ам, оюутан залуучуудын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, модон бөмбөгийн спортоор хичээллэгч тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцуулах, олон улсын тэмцээнүүдэд баг тамирчдаа бэлтгэх, сонгон шалгаруулах зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: