loading...
Зуны солилцоо наймааны цонх өнөөдөр хаагдаж, багууд сүүлчийн наймаануудаа хийж байна. Ингээд та бүхэнд хамгийн сүүлд хийгдсэн наймаануудын мэдээллээс хүргэе.
Италийн шигшээ багийн зүүн жигүүрийн хамгаалагч Фабио Гроссо, Ювентусын эгнээнд шилжлээ. 31 настай тэрээр 2007 оноос хойш Францын Олимпик Лион багт хүчин зүтгэсэн бөгөөд энэ хугацаандаа нийт 52 тоглолтонд оролцож 2 гоол оруулжээ. Түүнийг авахын тулд Хуучин ноёд 2 сая еврог гаргасан байна. Мөн тоглогчын ирээдүйн амжилтаас шалтгаалж 1 сая еврог нэмж төлөх гэрээтэй аж. Зуны наймааны зах дээр идэвхтэй ажилласан Ювентусчууд ийнхүү 5 дахь тоглогчоо өөрийн болгож байна. Тэд өмнө нь 24.5 сая еврогоор Бразил хагас хамгаалагч Диегог, 25 саяаар түүний нутаг нэгт Фелипе Мелог худалдан авч , Фабио Каннаваро, Мишел Паолуччи, Мартин Сесарес нарыг үнэгүй өөрийн болгоод байсан юм. 2006 оны ДАШТ-ий гол баатруудын нэг Гроссо нь мэргэжлийн карьераа доод лигийн Киети багаас эхэлж, Перужиа, Палермо, Интер багуудад тоглож байгаад 2007 оны зун 5.5 сая еврогоор Лионы эгнээнд шилжсэн ажээ.
***
Реал Мадридийн хамгаалагч Мигель Торрес, наймааны цонх хаагдахаас өмнө Хетафе багтай гэрээ байгууллаа. Торресийн хувьд энэ улиралд гараанд гарахад тун хүндрэлтэй болоод байсан тул багаа орхих нь тодорхой болоод байсан юм. Гэхдээ хаашаа гэдэг нь асуултын тэмдгийг дор байлаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Торрес шинэ багтайгаа 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд түүний төлөө 2 сая еврог Хетафечууд ”заржээ”. Эзэн хааны багийн академаар хүмүүжсэн энэ эрхэм Реалын С, Б багуудад тоглож байгаад 2007 оноос үндсэн бүрэлдэхүүнд багтах болсон ажээ.
***
Мадридийн багийн тухай өөр нэгэн мэдээ дуулгахад тус багийн Голланд хагас хамгаалагч Рафаель Ван дер Ваарт үлдэхээр болжээ. Шнайдер, Хунтелар нарын араас түүнийг багаа орхино хэмээн мэргэжилтнүүд дүнгэж байсан ч, эцсийн мөчид клубын удирдлагууд уулзах ярилцсаны үндсэн дээр нааштай шийдвэрт хүрсэн аж. 26 настай эрийг наймааны цонх нээгдсэн цагаас эхлэн Тоттенхэм, Эвертон, Бешикташ зэрэг олон багууд сонирхож байсан бөгөөд Чави Алонсо ирснээр эдгээр багуудын оролдого улам бүр хүчээ авах болсон юм. Өнгөрсөн зун 15 сая еврогоор Мадридад ирснээсээ хойш Ваарт нийт 32 тоглолтонд оролцож 5 гоол оруулжээ.
***
Челсичүүд ахлагчтайгаа шинэ гэрээ байгуулж санаа амарлаа. Цэнхэрүүдийн албан ёсны сайтад бичсэнээр ”Бид Жон Территэй 2014 он хүртэл 5 жилийн гэрээ байгуулсандаа баяртай байна.Энэхүү гэрээг байгуулахад тоглогч өөрөө маш их нөлөө үзүүлсэн бөгөөд тэрээр Стэмф орд Брижэд олон жилийг өнгөрөөх хүсэлтэй байгаагаа өгүүлсэн юм. Энэ хугацаанд Тэрри долоо хоногийн 160,000 фунтын цалин авах юм” хэмээн бичжээ. 1998 оноос Лондоны багийн төлөө үнэнчээр зүтгэж байгаа Терри нь одоогоор 274 тоглолтонд 7 гоол оруулаад амжжээ.
loading...




Real hamgaalagch avahgui l bsiin baihda,, hamgaalaltaasa zarimiig ni solivol uul ni
loading...
real odoo bolnodo zyyn ar tal jaahan tiim bj magad gehdee gaigyilde vaart-g arsenal avahgyi bsin bhda real ih mungu nehsen bhalda bas uul n arsenald irsen bol ch yag heregtei hyn bsimda gehdee yahave realda dajgyi toglochih bh
loading...
sonirhogchdiin delhii avragiig yamar saitaar orj medeelel avah be medej bgaa hun bn u …?
loading...
boxing shuu
loading...
boxing iin delhiin avraga shuu
loading...
my idol T26
loading...
Van der vaart 23 totenhamd ochson bol totenham ehnii 4 t uldeh ni oilgomjoi basiin totenham toglogch nemj avahguu yasiin bol
loading...
Ювентус алдагдсан нэр төрөө эргүүлж авахаар шаргуу ажиллаж байгаа бололтой. Ваартын хувьд гэвэл хэцүүхэн л юм байна. Учир нь Реалын домогт 10 дугаарыг өмсөн тун сайн тоглож байгаа Лассана, тэгээд Алонсо, Кака гурав төвд гараанд гарах нь ойлгомжтой тул Кристиантай хамт жигүүрээр л гараанд гарвал гарна. Дахиад л өөрийнхөө үндсэн байрлалд гараанд гарж чадахгүй нь.
loading...
Uu huurhiy Vaart yamar sonin shiydver gargachihav daa. negent garaand garahgui todorhoy bolchihood baihad banz halaah geed uldej l bdag. Ugui dee l Toten-d irchihsen bol ireh jil avarguudiyn ligt gyalalzah bolomj bn shuu dee. Hairan toglogch
loading...
Vaart garaand garnaa harj l bgaarai . Rauliig er ni odoo golduu suulgaj selgeenees ene 2 eeljleh bh
loading...
vaart uldsend mash bayrtai bna uul n bi barag vaart yvaad sneider uldeh bh gej bodoj bsan.gehdee bayrtai bna.oo tgd ene chin buten uliral yum chin garaand garah ch uy bii selgeend onguruuleh ch uy bii.gehde selgeend ongoruulsen ch banz halaahgui bhoo bnag garah blgui de.realiin neeree odo sul tal n gewel zuun hagmgaalalt l bna gehde gaigui bhoo.marcelo odoroos odort sain bolj bna arbeloa ramos 2 ali ali nzuund togloj chadna.tgd pellegreni medej bga bailgui yu hiihe.
loading...
deer helsenchilen odoo rauliig baihga garaand gargahgui bolov uu tuunii orond vaart selgeegeer garaad uuriiguu buren haruulj sain togolvol benziin ard ronaldo kaka 2 toi hamt garaand garch boloh yum yu bolhiig harj l bay
loading...
vaart uldsen ni sn yum bolj garaand garalgui yahavdee
buhel buten ulirald copa del rey nter geel olon temtseen bolgond 11uulee toglood nba gj bhguisht
gemetl bertel geel
real-n huvid zov hunee avch uldlee
robben sneijder nart l haramsaad bhiimdaa
loading...
realiin 2009-2010onii ulirald realiin garah bureldhuuun gewel cassiillas ramos albiol pepe marselo ronaldo diarra alonso vaart kaka benzema yayayayayyay alnaaa harj bga raa my real
loading...