loading...
Америкийн нээлттэй тэмцээн 8 сарын 31ний өглөө 11 цагаас нээлтээ эхэлсэнээс хойш хэдэн цаг өнгөрөөд байна. Энэ удаагын US open ы гол дуулиан Белгийн шилдэг теннисчин, цагтаа номер нэг байсан Ким Клийстерс буцаж ирсэн нь байлаа. Тэр 2005 онд Америкийн тэмцээнд хамгийн сүүлд түрүүлсэнээс хойш дөрвөн жил өнгөрчээ.
Дэлхийн эрэгтэй теннисийн чансааг тэргүүлж байгаа Швецарь эр Рожер Федерер эхний даваанд Америкийн залуу од, НСАА буюу оюутаны аварга Девин Бриттонтой өрсөлдөж гурван сетэнд буулгаж авчээ. Эхний хоёр үед санаа зоволтгүй ялсан их аваргын өөдөөс залуу од гурав дахь сетэнд л хүчтэй эсэргүүцэл үзүүлж дөнгөсөн ч барсангүй. Девин Бриттон сайн тоглосон ч түүний давуулалтууд дээрх алдаа, мөн довтолгооны маш олон алдаа гаргаж байсанаар хожих боломжтой байсан гуравдугаар сетээ Рожерд алдсан юм. 6-1, 6-3, 7-5. Ингэсэнээр аугаа тамирчин Федерерийн Америкийн нээлттэй тэмцээний ялалтын цуврал 35д хүрлээ.
Тэгвэл өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн аварга Америкийн Серена Уэйллимс нутаг нэгт залуу тамирчин Алекси Глатчыг 6-4, 6-1 ээр хялбархан буулгаж цаашид өрсөлдөх эрхээ авлаа.
Өөрийн гэр бүлээ үүсгэж 2 жил чимээгүй сууж, өнгөрсөн жилийн таван сард охиноо төрүүлсэн Бельги бүсгүй эргэн ирж буйгаа зарлаж Викторяа Кутузоваг 6-1, 6-1 ээр хялбархан буулгаж хүчтэй байгаа гэдгээ зарлаллаа.
Одоогын байдлаар эрэгтэй теннисчидийн тоглолт иймэрхүү явагдаж байна.
Рожер Федерер /1/ VS Девин Бриттон 6-1, 6-3, 7-5.
Николая Давиденко /8/ VS Диетер Киндлманн 6-3, 6-4, 7-5.
Робин Содерлинг /12/ VS Aлберт Монтанес 6-1, 3-6, 6-2, 6-3.
Тони Робредо /14/ VS Доналд Янг 6-4, 3-6, 6-2, 6-3.
Эмэгтэйгээс
Серена Уэйллимс /2/ VS Алекси Глатч 6-4, 6-1.
Вера Звонарева /7/ VS Нуриа Лагостера Вивес 6-0, 6-4.
Викторяа Азаренка /8/ VS Александра Дулгхеру 6-1, 6-1.
Флавиа Пеннета /10/ VS Эдина Голлович 6-0, 6-4.
Agnieszka Radwanska /12/ VS Patricia Mayr 6-1, 6-2.
Марион Бартоли /14/ VS Россана Де Лос Риос 6-1, 6-0.
Саманта Стосур /15/ VS Ай Сугияма 6-4, 4-6, 6-4.
Амели Моресмо /17/ VS Татжана Малек 6-3, 6-4.
Одоо зарим нэг тоглолт үргэлжилж байна.
loading...




Russian emegteichuud deed khesegtee barag bugdeeree tsuglarchee.Shuvt khoorondoo toglosoor baigaad finald 1 ni garakh ym bainadaa.
1 Safina 2 Dementieva 3 Sharapova 4 Petrova 5 Kuznetsova
Khen ni finald uldekh bo??????????????
loading...
Russian huuhnuud ug ni US Open – d ih odtoi toglodog. Dinara Safina tyryylchih bh gej bodoj bna Sato ahaa
loading...