loading...

Хятадын төдийгүй NBA-ийн шилдэг тоглогч Яао Минийг хөлний бэртлийн улмаас зодог тайлж магадгүй талаар ихэд цуурсан билээ. Тэгвэл Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Даррел Морей Яаог тун удахгүй эргэж ирнэ тэр 09-10 улиралд тоглох болно хэмээн ESPN-д ярьсан байна.
2 долоо хоногийн өмнө эмчийн үзлэгээр орсон 2 метр 29 см өндөртөй Хятад эрийн хөлний бэртэл нааштай дүнтэй гарсан гэнэ. Пуужингуудын ерөнхий менежер “бүх зүйл сайхан болно” гэж нэмж хэлсэн байна.
7 удаа “Бүх Одод”-ын тоглолтонд өрсөлдөгчгүй шалгарсан Яао Мин өнгөрсөн 7 сард хөлний хагалгаанд орсон юм. Тухайн үед нь 6-8 долоо хоног талбайд гарахгүй гэж мэдээлж байсан ч тун удалгүй асуудал хүндэрч спортоо орхих хүртлээ яригдсан юм. Гал дээр тос нэмсэн өөр нэг зүйл гэвэл Яао өөрийн хуучин багийг худалдаж авсан тохиолдол байлаа. Хятадын үлэмж биетэн НБА-д орж ирснээсээ хойш дунджаар 19.1 оноо, 9.3 самбар дунджилж байсан билээ. Ирэх улиралд Пуужингууд түүнд 16 саяын цалин өгөх ба түүний дараагийн улиралд 17 сая болох юм.
Майки Мур Дайчдад очлоо
Хагас улирал Бостонд тоглож аварга болох мөрөөдөлтөй явсан Майки Мурын мөрөөдлийг Орландо талаар болгосон билээ. Энэ улирал Рашидыг авснаар Бостонд түүний хэрэгцээ үгүй болсон юм.
Мур 1.3 сая ногооны цалинтай нэг жилийн гэрээг Голден Стейт Уорриорз багтай хийж, баруун бүсдээ эргэж ирлээ. Тэрээр Селтиксийн төлөө ПО-ын тоглолтонд 6 минутанд 1.5 оноо, 1.5 самбар л дунджилж байжээ.
Хуучин муу залуу буцаж ирнэ
80 аад оны сүүл үед Детройтын муу залуусын төвийн тоглогч байсан Билл Лаймбир NBA-д буцаж ирнэ. Гэхдээ тэр тоглогчоор биш дасгалжуулагчаар буцаж ирэх төлөвлөгөөтөй байна. NBA-д хоёронтоо аваргалсныхаа дараа зодог тайлж улмаар эмэгтэй сагсан бөмбөгийн Детройт Шок багын ахлах дасгалжуулагчаар ажиллаж 3 удаа аварга болсон Билл одоо Миннесота Тимбервульвс багт Курт Рамбисийн туслах дасгалжуулагчаар ажиллах сурагтай байна.
Оскар Робертсон, Нювелл, Ёов нар FIBA-ын Алдарын танхимд
NBA-ийн домогт тоглогч Оскар Робертсон, дасгалжуулагч Пете Нювелл болон Америкийн эмэгтэй сагсан бөмбөгийн лидер асан Кей Ёов нар Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Алдарын танхим”-д багтжээ.
Пете Нювелл дасгалжуулагчтай Оскар Робертсон тэргүүтэй Америкийн эрэгтэй сагсан бөмбөгчид 1960 оны Ромын Олимпод 8 хожиж нэг ч хожигдоогүй төдийгүй өрсөлдөгч бүрээ дорж хаяж 42 онооны зөрүүтэй хожиж байсанаар олимпийн аварга болжээ. Тухайн үед өдгөөгийн НБА-ийн логонд дүрээ мөнхөлсөн Жерри Уэст болон Жерри Лукас зэрэг олон сайн тоглогчид тус багт тоглож байсан юм. Оскар Робертсон 17 оноо дунджилж тус багийг тэргүүлж байв.
Харин Кей Ёов 1988 онд Лос Анжелесийн олимпод эмэгтэй сагсан бөмбөгчдийг тэргүүлсээр олимпийн аварга болсон түүхтэй ажээ.
NBA-ийн тоглогч Иракт
1999 онд Майами Хит багт сонгогдож байсан Тим Жеймс өдгөө Иракын дайны галын шугаманд Америкийн армид байлдаж яваа гэнэ. Тэрбээр одоо Иракын нийслэл Багдад хотоос 85 майлын зайтай Тикрит хотод үүргээ гүйцэтгэж байгаа гэнэ.
Тэрбээр драфтын эхний бүсийн 25 аар гарч байсан бөгөөд 43-хан тоглолт өөрийн карьерийн турш хийхдээ Майами Хит, Шарлотт Бобкэтс болон Филадельфи 76 багуудад тоглож байсан юм. Гэвч тэрбээр нэг ч удаа гараанд гарч байгаагүй төдийгүй, нэг ч удаа 7 – оос дээш оноо авч байсангүй ээ. Тэрбээр 2008 оны 9 сарын 12ноос хойш армид алба хааж байгаа юм.
loading...




1st
loading...
iishee gants orood uzeerei nba-in buh toglolt tatahaar bga bugdiig ni tat bball4.co.cc
loading...
Yao dahiad l bertenedee
loading...
amnii beleggui har shaar be yao sain bna. yu bolohiig in harjil baiy
loading...