Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Солилцоо наймаа » 8 сарын 31-ний арилжаа

GD Star Rating
loading...

Бундеслигийн цонх хаагдаад хэдхэн цаг болж байна. Лав л Англид 8 сарын 31 баярын өдөр тул 9 сарын 1-нд цонх хаагдахаар болсон байсан. Сүүлийн мөчид маш их хөдөлгөөн орлоо. Тоймтойгоос нь дурьдая. Хамгийн их шуугиулсан нь Херта Берлин байлаа. Тэд 3 тоглолтын дараа хасагдах зоонд явж байгаа билээ. Энэ байдалдаа дүгнэлт хийж сүүлийн өдөр 3 тоглогч авав.


Колумбаас 1,4 сая еврогоор шигшээгийн тоглогч, төвийн довтлогч Рамосыг 3 жилийн гэрээ байгуулж авлаа. Ноднин мөн л сүүлийн өдөр Воронинг авч байсан. Энэ залуу Воронин Пантэлич 2-ын үлдээсэн зайг нөхөж чадах юм болов уу. Ямар ч байсан авьаяс ирлээ л гэж шуугиж байна. Тэд мөн Дортмундаас Крингэг 1 жилийн зээллэгээр авснаас гадна Дубайгаас хагас хамгаалагч Цезарыг үнэгүй авлаа. Бразил Цезар өмнө нь Цюрихт байхдаа одоогийн Хэртагийн дасгалжуулагч Фаврэгийн удирдлаган дор шинэ багийн анд нар болох Рафаэл ба фон Берген нартай хамтарч байжээ.
***********
Селтик Донатигаа төрхөмд нь буцаалаа. Барид зүтгэх болсон тэрээр Итали оронд буй гэр бүлийнхэнд минь очих боломж өгсөн Селтикийн удирдлагад баярлалаа гэжээ.
***********
Франкфурт Линкольныг авах гээд мөнгөн дээрээ тохироогүйн улмаас чадсангүй. Галатасарайтай нааш цааш гэж байтал цаг нь дуусчээ.
***********
Фиорентина Вэстхам 2 тоглогчдоо солилцжээ. Довтлогч Нсереко Итали руу зорьсон бол хамгаалагч да Кошта Флоренцыг орхижээ.
***********
Италид өчигдөр тэндхийн цагаар 19 цагт цонх хаагдсан бололтой. Ювентус амжиж Гроссог Лионоос авсан бол Интер Керлон хэмээх 19 настай бразил жаалаа Аякст чангаалгажээ.
***********
Эйдур Барсагаас Монакод 2 жилээр гэрээ байгуулан ирлээ. Шинэ зорилгын төлөө зүтгэх болж байгаадаа их баяртай байна гэжээ.
***********
Нюрнберг Хамбургээс 20 настай довтлогч Чупо-Мотиныг 1 жилээр зээлдэхээр болов. Харистеас тэргүүтэй довтлогчид нь тааруухан байгаа тул түүнд өөрийгөө нотлох цаг гарч ирэх л бололтой.
***********
Марсельд хагас хамгаалагч Валбуэна үлдэнэ гэдгээ илэрхийлжээ.
***********
Рубин хагас хамгаалагч Брандитай 5 жилээр гэрээ байгуулжээ. 19 настай итали жаалыг их ирээдүйтэй гэх юм.
***********
Хоффэнхайм Финляндын У21-ийн тоглогч Райталаг 1 жилийн зээлээр авлаа. Жилийн дараа худалдаж авч болох юм байна.
***********
Сүүлийн өдрийн хамгийн том наймааг Штуттгарт хийлээ. Тэд Флоренцоос серби Кузмановичыг 8 сая еврогоор авлаа.
***********
Челси 2014 хүртэл топ хамгаалагч Терригээ бат уялаа. Тэр шинэ гэрээгээр долоо хоногт 195 мянган евро авах юм шиг байна. Ингэвэл Англи дахь хамгийн өндөр цалинтай тоглогч болно.
***********
Тоттэнхам Модричыг гэмтсэний дараа Ситигээс Петровыг 6 саяд авахаар санаархаад эхэлжээ.
***********
Барса хамгаалагч Энрикэг Рэсинг Сандантер луу зээлдүүллээ. Ноднин Лэвэркузенд зээлдүүлж байсан билээ.
***********
Реал Торресоо Хэтафэ руу явуулахаар болжээ. Тэд харин ван дер Ваартыг үлдээхээр болж байх шиг байна. Эхлээд хамгийн түрүүнд явуулах хүнээр зарласан. Дараа нь номерыг нь хураасан. Одоо буцаад үлдэж байх шиг. Тоглоомтой хорвоо ёо. Гэхдээ тэр гараанд гарах магадлал маш бага, тиймээс өвөл явах болов уу даа.
***********
Арсеналын Росицки бараг 2 жилийн дараа гэмтлээсээ эргэж иржээ. 9 сарын 5-нд шигшээгийн багтаа дуудагджээ. Вэнгер их ууртай байгаа гэнэ.
***********
Шалькегийн Рафиньягийн төлөө хүсч байсан 10 саяыг Жэнуа өгч чадна гэж. Гэвч татгалзсан бололтой юм.

Өглөө босоод хамгийн түрүүн наймааны цонхоор өнгийхөд ийм байлаа. Гэхдээ хэдэн цагийн дараа дахин шинэ мэдээнүүд орж ирэх боломжтой. Учир нь Европт шөнө одоо л дуусч байгаа тул орой 22-24 цагийн хооронд гарын үсэг зурагдсан наймаанууд тэнд ажлын цаг эхлэхээр мэдэгдэх болно. Маргааш өглөө будант Англиас шуугиулсан мэдээ дахин сонсогдож магадгүй л юм. Ноднин тэд 9 сарын 1-нд Бербатов, Робиньо тэргүүтэй том наймаануудыг хийсэн билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Neo says:

    1

    GD Star Rating
    loading...
  2. YNWA says:

    yu ch gehev dee

    GD Star Rating
    loading...
  3. YNWA says:

    miniiheer ene zun real inter barca 3 hamgiin sain naimaa hiisen manaih ch bas aldaagui saihan l naimaanuud hiisen dee

    GD Star Rating
    loading...
  4. Ganaa says:

    Vaart hairan zaluu zeverheer shiydjee uuruu heheheh. Gomdooj bgaa bagt zuugdeed uldheer shiydsen yum bh da. Gehdee bolomj olgovol henees dutahguigee haruulah bhaa. Miniy Gollandaas gants demjdeg toglogch bgaan sh te

    GD Star Rating
    loading...
  5. uuruu l medejdee

    GD Star Rating
    loading...
  6. ara says:

    vaart gaigui bhoo.uneheer sain toglood bwal diarra-iin orond garch boloh yum.alonso hoishoono tataad.gehdee ynz ynz l garah blgui de.selgeend suusan ch bnga garah bh.real toglogchidoo yr n yvuultsan yum chin.vaartad bolomj bii.buur bolohgui bol owoliin naimani tsonhoor yvah blgui de.

    GD Star Rating
    loading...
  7. Haaak says:

    Saihan naimaa bolj ntr :D Chelsead od bolon gylalzaj awyas bilegee fan bidende haramgui hairlaj bsan E. Gudjohnsen maani haraal idsen barca clubees ywsand bi gunee bayrlaj bn tereer AS Monaco-d ochson n mash zuw uildel bolwuu gej bodojiin chelsea ene jil sain ywnaa

    GD Star Rating
    loading...
  8. teneg haakd says:

    teneg haak jijieghen boojgoogoo saa chamd iishee oroh erh baihgui shuu end dandaa boovoo orolddoggui humuus baidag yum za kkkkkkkkkkkkkkkkk
    oilogvuu usan tolgoitoi teneg patsaanaa jijig boovtoi yanda yana nasan turshdaa garaa shaagaad baij dee kkkkkkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  9. Ganaa says:

    Ingej negniygee helehee bolioch. Zaluusaa bid chin hel soyoliyn hiygeed yos surtahuuniy soyoltoy hariltsah heregtey bish gej uu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: