loading...
Премьер лигийн 4-р тойрогтой холбоотой тоо баримт, статистик мэдээллээс хүргэе.
0 – Астон Вилла өөрийн Вилла Парк цэнгэлдэхдээ Фулхэмд 1 ч удаа хожигдож байгаагүй.
1 – Манчестер Сити Портсмутыг сүүлийн 5 удаагийн лигийн тоглолтонд анх удаа хожлоо.
1 – Бирмингэм Лондонд зочилсон сүүлийн 15 тоглолтынхоо ердөө ганцад нь ялжээ.
1 – Эшли Коул Челсид ирснээсээ хойш “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд анхны гоолоо хийв.
2 – Арсенал сүүлийн 27 лигийн тоглолтноос 2 дахь хожигдлоо Манчестер Юнайтедаас хүлээв.
2 – Манчестер Сити энэ улиралд айлын талбайд 2 дахиа хожиж байгаа нь өнгөрсөн улирлын турш айлын талбайд авсан хожилтой нь тэнцэж байна.
3 – Манчестер Сити 3 тоглолт дараалан хаалгандаа гоол алсдангүй.
3 – Харин Вульвс талбайдаа хийсэн сүүлийн 21 лигийн тоглолтынхоо 3-т нь хаалгандаа гоол алдаагүй байна.
3 – Ливерпулын довтлогч Фернандо Торрес 4 тоглолт хийхдээ 3 гоол, Манчестер Ситигийн Эммануэль Адебайор 3 тоглолтонд 3 гоол хийцгээгээд байна.
3 – Сандерландчууд Британниа цэнгэлдэхэд зочилсон сүүлийн 3 тоглолтондоо хожигдлоо.
3 – ПЛ-ийн энэ улирал эхэлснээс хойш ийм тооны авто гоол оржээ. Автогоолын эзэд нь Лукас (Liverpool), Диаби (Arsenal), Пэйнтсил (Fulham).
4 – Челси 4 дараалан хожсон нь 2004 оны Жозе Моуриньогийн эхлэлтэй адилхан байна.
4 – Вест Хэмийнхэн Ивуд Паркт хийсэн сүүлийн 4 тоглолтондоо хожигдоогүй.
4 – Портсмут улирлын эхний 4 тоглолтондоо хожигдсон нь тэдний 1953 оны муу амжилттай тэнцэв.
6 – Ливерпуль лигтээ Болтоныг 6 дараалж хожлоо. Эдгээр 6 тоглолтонд тэд нийт 18 гоол хийжээ.
6 – Стокийн бүрэлдэхүүнд 5 экс Сандерланд тоглогч, 1 экс Сандерландын менежер байна.
7 – Арсенал Олд Траффордод зочилсон сүүлийн 9 тоглолтынхоо 7-д нь хожигдлоо.
9 – Манчестер Юнайтед – Арсеналын тоглолтын үеэр 2 багийн тоглогчид нийт 9 шар хуудсаар торгуулжээ. (МЮ: 3, Арсенал: 6).
9 – Челси өнгөрсөн улирлын оролцуулаад лигийн 9 тоглолт дараалан яллаа.
10 – Болтон өнгөрсөн улирлыг оролцуулаад лигйин 10 тоглолт дараалан хожил аваагүй нь тэдний ойрын 5 жилийн хамгийн муу цуврал болж байна.
11 – 1998 оны 10 сараас хойш Блекбэрний эсрэг хийсэн лигийн болон цомын бүх тоглолтууддаа Вест Хэм гоол хийсээр байна.
13 – Спэрс энэ онд лигтээ одоогоор 13 тоглолтонд хожоод байгаа нь нийт 2008 оны (10) хожлын тооноос нь их байна.
41 – Сэр Алекс Фергюсон болон Арсен Венгерийн хоорон дахь 41 дэх тоглолтонд Ферги яллаа. Энэ нь түүний 16 дахь хожил бол Венгер 14 хожжээ.
49 – Эммануэль Адебайор дахин 1 гоол хийхэд ПЛ-д 50 гоол хийсэн тоглогч болно.
100 – Патрис Евро Манчестер Юнайтедийн төлөөх 100 дахь тоглолтондоо оролцжээ.
100 – Английн хамгаалагч Мика Ричардс 100 дахь удаагаа Манчестер Ситигийн гараанд гарав.
100 – Вульвсийн хаалгач Уэйн Хеннесси лигийн 100 дахь тоглолтондоо оролцов.
200 – Английн шигшээ багийн хамгаалагч Глен Жонсон клубын 200 дахь тоглолтондоо оролцож, гоол хийв.
350 – Рори Делап лигийн 350 дахь тоглолтондоо тоглолоо.
350 – Ники Шорей клубын 350 дахь тоглолтондоо оролцжээ.
402 – Сток энэ тойрогт 3 оноо авснаар Тони Пулисийн удирдлага дор 402 дахь оноогоо авсан байна..
500 – Ли Боейр 500 дахь лигийн тоглолтондоо оролцож, гоол хийв.
1,000 – Манчестер Юнайтед талбай дээрээ дээд дивизионд нийтдээ 1000 дахь хожлоо Арсеналаар авлаа.
2001 –Барнли дээд дивизионд айлын талбайд 2001 гоол алдаад байна.
loading...





1 st medque yuc yum unshij bgaad zalhuu hurchlee
loading...
Dajgui l b.na sh dee!
Delxiin No 1 lig sh dee!
loading...
ene statistikuud ih sonirholtoi shuu
loading...