Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Аки башёгийн банзүке гарлаа

GD Star Rating
loading...

http://www.cibersumo.com/pics/imagenes/rikishis/Hakuho%20banzuke%20rueda%20prensa.jpgЯпоны мэргэжлийн сумо бөхийн Аки башё ирэх долоо хоногт Токио хотын Рёогоку Когугикан ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Японы Сумо бөхийн хобооноос өнгөрсөн даваа гаригт тэмцээний банцүкэ буюу чансааг танилцуулжээ. Уламжлал ёсоор манай хоёр их аварга баруун, зүүн жигүүрийг тэргүүлэн бичигджээ. Озэки Кайо макүүчи зиндаанд 97 дахь башёдоо зодоглож байна. Энэ амжилтаараа тэрээр бүх цаг үеийн түүхэнд домогт Такамияама аваргатай тэнцэж байгаа аж. Харин Нагоя башёд ёкозуна цолны төлөө дайралт хийж, азгүйтсэн  озэки Харүмафүжи энэ башёд зүүн жигүүрээс босон барилдаж байгаа бөгөөд 5 сард үзүүлсэн амжилтаа давтана гэдэгтээ итгэлтэй байгаагаа өгүүлжээ. Өнгөрсөн башёд макекоши болсон Кёкүтенхо Н.Цэвэгням  комүсүби цолоо хураалгаж маэгаширагийн хоёроос босон барилдахаар болжээ. Мөн Нагоя башёгийн банцүкэд жүрё зиндаанаас дэвшин гарч ирээд шууд маэгаширагийн 7-д эрэмбэлэгдсэн Моконами Базарсад энэ башёд чансаа уруудаж зүүн жигүүрийн 9-д бичигдсэн байна. Энэ башёд шинэ цолонд хүрсэн бөхчүүд гэвэл Котошогику, Баруто, Аминишики  нар байна. Котошогику Нагоя башёд баруун жигүүрийн комүсүбид бичигдсэн бөгөөд 8 давж тавин хувийн амжилтаа үзүүлсэн тул сэкиваке цолтой барилдах ажээ.Харин Барутогийн хувьд маэгаширагийн 3-аас босон барилдаад качекоши хийсэн учраас ийнхүү комүсүби цолонд хүрчээ. Аминишики ч мөн ийм амжилтыг үзүүлснээр Котошогикугийн цолд хүрч буй ажээ. Мөн Кисенесато 3 дахь тэмцээндээ дараалан сумогийн том цолнуудын нэг сэкивакэ цолтой барилдах гэж байна. Өнгөрсөн башёд амжилт муутай барилдаж 5 даваа 10 унаатайгаар тэмцээнийг өндөрүүлсэн Тамаваши Мөнх-Оргил жүрё зиндааны нэгт эрэмбэлэгджээ. Тэрээр Нагоя башёд маэгаширагийн 11-т бичигдэж байсан тул ийнхүү зиндаа уруудсан аж. Манай бусад бөхчүүдийн хувьд Шотенро Нямсүрэн, Кёкүтенхо Цэвэгням нар маэгарширагийн хоёроос босон барилдана. Какүрюү Ананд, Токитэнкү Хүчитбаатар нар баруун жигүүрийн 3, 4-рт эрэмбэлэгджээ. Асасэкирюү Дашням зүүн жигүүрийн 6-гаас, Моконами 9-аас тус тус босон барилдах ажээ. Жүрё зиндааны хувьд Хакуба Өнөржаргал, Коорюү Мөнх-Оргил нар баруун, зүүн жигүүрийн тавд эрэмбэлэгдэж, Токүсэгава Ганболд 6-гаас босон барилдах юм. 9 сарын башёд манай 9 бөх макүүчид зодоглох бөгөөд жүрё зиндаанд 4 бөх хүч үзэх ажээ. Мэргэжлийн сумо бөхийн Аки башё ирэх 9 сарын 13-наас, 27 -ны хооронд 15 өдөр үргэлжилнэ.

Зүүн Баруун
Хакухо Ёкозуна Асашёорюү
Котоошюү Озэки Котомицуки
Харүмафүжи Озэки Кайо
Чиётайкай Озэки
Кисенэсато Сэкивакэ Котошогику
Баруто Комүсүби Аминишики
Точиношин Маэгашира#1 Миябияма
Шёотэнро #2 Кёкүтэнхо
Таманошима #3 Какүрюү
Тоёоношима #4 Токитэнкү
Гоэйдо #5 Такэказэ
Асасэкирюү #6 Хомашо
Аран #7 Такамисакари
Ивакияма #8 Шимотори
Моконами #9 Тоёохибики
Тосаютака #10 Бушуяма
Какизое #11 Касугао
Точиозан #12 Точинонада
Тамаасука #13 Ваканосато
Коккай #14 Хокуторики
Ёшиказе #15 Футено
Масацукаса #16
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. Trap says:

    Asa turuulne

    GD Star Rating
    loading...
  2. HAKU says:

    BITGII UNGAS ALD. MANAI HEN TURUULNE…………

    GD Star Rating
    loading...
  3. Haaak says:

    Davga ymuu Ama 2 l turuulne dee harumapuji gej bicheh gej gai bdiimaa oilgooroi hehe Ama demjij bgaa shoo !!

    GD Star Rating
    loading...
  4. RDN says:

    Asa, Ama 2 15-0 hiigeed nemelt barildaan hiivel ch

    GD Star Rating
    loading...
  5. mutu says:

    rdn tiim yum gej hezeech bhgyi zygeerl muruudul bna 2 hyn 15 davdag ain tegeed byyr ama asa 2uu heehe

    GD Star Rating
    loading...
  6. bulgaa says:

    manaihan deeguur shawtsan bn sh dee aimar

    GD Star Rating
    loading...
  7. rdn d says:

    naad 2 chini 15-0 hiiltsgeehees omno hoorondoo barildaj neg ni unana sh de kk

    GD Star Rating
    loading...
  8. orgi says:

    hahaha hoorondoo barildah 2 hun 15-0d geneee hahaha medremjtei bai l da sonirhdog ym bol

    GD Star Rating
    loading...
  9. ebe says:

    deed buhchuud 100% aas 21% manaihan bna kkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  10. treller says:

    ama asa 2 oo uragshaaa

    GD Star Rating
    loading...
  11. khosoo says:

    2 boh 15 dawna gesen oilgolt baihgui. Ama Asa 2-n neg ni turuuleh baih, Hakuho turuul;sen ch ontsgui bn bhaa

    GD Star Rating
    loading...
  12. zozo says:

    äàãâàäîðæ ï…. íýã ÷ äàâàõã¿é áàéâàë òààðíà

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: