loading...
Эхний өдөр болж өнгөрсөн гурван жингийн хоёрт нь манай Монголын боксчид хүнээ явуулснаас 51 кг-ийн жинд өрсөлдсөн манай Нямбаярын Төгсцогт эхний даваанд Ази тивийн аварга Энэтхэгийн боксчин Суранжой Маенгбамыг оноогоор ялсан билээ. Эхлээд 5-2 -оор ялагдаж байсан манай хүн цаг дуусах үед 10 – 10 болгон тэнцүүлж улмаар шүүгчдийн саналаар эхний ялалтаа авч шилдэг 32-т багтаж чаджээ. Манай хүн ялсныхаа дараа “Би бяцхан азтай байлаа” хэмээн хэлсэн байна.
Манай Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч нь Словакын боксчин Петер Сенки. Тэр эхний даваанд Сири улсын боксчинг 13:5 оноогоор ялсан. Европдоо нэг их амжилт гаргаагүй, залуучуудын Европын аваргаар саяхан оролцоод явж байсан болохоор нас ч залуу байх. Манай хүн дэлхийн дэвжээнд анх удаагаа гараад анхны ялалтаа авчихсан, одоо зориг орсон байх, сайн үзнээ.
Манай дунд жингийн урдаа барьдаг шилдэг боксчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ. Тэрбээр 64 кг-ийн жинд Словакын тамирчин Бета Глонерийг 29:1 – ээр арчиж өнгөтөй байгаа гэдгээ харуулаад авсан. Одоо манай хүн шилдэг 32-т Румыний боксчин Трайан Лупу гээчтэй тулалдана. Энэ эр эхний даваанд Ирландын боксчинг 12:5 – аар ялж шилдэг 32-т үлдсэн. Энэ нөхөр Румыний цомын тэмцээнд аваргалж байсан, өрсөлдөгчөөсөө арваад оноогоор тасарч хожиж байсан ер нь дотоод улсдаа дийлдэхээ байсан хүн бололтой.
Тэгвэл өнөөдөр 54 кг-ийн жингийн манай залуу боксчин Энхжаргалын Идэрхүү эхний даваанд Болгарын боксчин Хавази Кацухау хэмээх нөхөртөй үзэлцэнэ.
75 кг жинд Монголоо төлөөлөн оролцож байгаа Төмөрхуягийн Чулуунтөмөр эхний учраа болох Доминиканы Алберт Блайзтай тулалдана.
Мөн 60 кг жингийн Монголын найдвар Зоригтбаатарын Энхзориг Хорватын Филип Паличтай эр эмээ үзэлцэх юм байна.
Манай боксчин Э.Идэрхүүгийн жингийн тулаанууд Монголын цагаар оройн 5:30 – д эхлэх бол, хүнд жингийн Т.Чулуунтөмөрийн тулаан Монголын цагаар оройн 9:30-д эхлэнэ. Харин З.Энхзоригийн тулаан Монголын цагаар шөнө 2:30-д үргэлжлэх юм байна. Эдгээр цагууд Миланы цагаар өглөөний 11:30, өдрийн 2:30, оройн 7:30 гэж таарч байна.
loading...




hi bi tanai sitenii bainga uichluuldeg. nadad tanai sportiin medee mash ih taalagddag. harin boksiin delhiin avargaa yagaad nuur huudas ni deeree tavihgui bulandaa hiichihsen um be?. sayhan bolson judo bohiin avarga huur huudas ni deeree taviad bolj bsan bj boksoo buland ni hiisen bgaaa chini olon hund taalagdahgui bna daa. sonin sanagdaad bna. yagaad hytadiin tamirchinii zurag tavisan um be. Manai olimpiin avargiin zurag tavihgui dee.
loading...
martah shahlaa. monkherdenee medial avaasai gej burhandaa zalbirch bna daa. Manaihan uragshaa dairood ylalt husie ta nartaa amjilt husie.
loading...
nuurendee olimpiin avargaa taviii boxer-daa ih amjilt ta hedees blj bi dogdlood hechuu bn
loading...
bugdeeree altan medali abaarai olon gabiyat turux boltygai mgl- xugjluuruu delxiid turuuldeggui umaa gexed box-oor top bolox bx aa
loading...
Tanai saitnaas sportiin suuliin u-iin medeelliig abch bgaa daa bayartai bna Manai boxchid garaagaa amjiltai exlj bna. Ene erj xuchee aldaxgui delxiin abragaas medail abaxig xusie
loading...
serdamba yaasan be?
loading...
Box shaham baihad gantsaaraa Ulsiynhaa neriyg gargaj zutgedeg bsan Munh-Erdene maani yamartay ch medali avchihaasay daa. Yer n Mongoliyn box-chdiyn erin uye irsniyg neg saihan tomoor zarlaad uguurey. Ta buhendee amjilt husiye. ok
loading...
http://www.aiba.org/default.aspx?pId=2710# ene hayagaar udur buriin bokschiinhoo medeelliig avaarai. Serdambiin huvid ehnii toirogt gots murguud 9.5-nd bgaa, Sugalaa tun aytaihan taarsan bna, mundagchuud ni nuguu zone-d orson bna, gehdee taivshirch bolohgui amjilt husie.
loading...
Mанайхан аатай байна шүү, ёстой юм юм болно доо.
loading...
manaihan aatai baina shyy, odoo yostoi yum yum bolnoo, hyleej baiya
loading...
onooltiig n hanaas harah u? ve nzuudaa?
loading...
box-daa amjilt husei itgeliin ochiig min gal bolgoj ogoorei ar ger ah duus naiz nar n araas n sain nom unshuulaa
loading...
Boxer-uuddaa amjilt husey ta nar bugdiig diilne.
Bugdiig chadna dahiad delhiin avarga bolno.
Ta hediig denduu demjij bgaa shuu.Tehdee Byambiin Tuvshinbat yagaad delhiin avavrgad yavaagui yum be, ih sain tamirchin shuu dee
loading...