loading...
Солилцоо наймааны цонх хаагдахтай зэрэг шахуу хийгдсэн зарим солилцоог багууд баталгаажуулан мэдэгдэж байна. Астон Вилла баг Манчестер Ситигээс Ирланд хамгаалагч Ричард Данныг 6 сая фунтээр худалдаж авчээ.
Данн Ситид 9 улирлыг өнгөрөөсөн нэгэн бөгөөд Сити энэ зун Коло Туре, сая Лескотт зэрэг хамгаалагчдыг авсан нь уг солилцоог хийхэд хүргэсэн биз.
Данныг авахын өмнөхөн Вилла өөр нэг хамгаалагч, Уэлсийн шигшээ багийн Жеймс Коллинзийг 5 сая фунтээр аваад байв. Виллагийн хамгаалалтыг өнгөрсөн улиралд хийж байсан Мартин Лаурсен зодог тайлж, Зат Найт Болтоныг зорьсон болохоор Мартин О`Нейллд шинэ сонголт хийх шаардлага гарсан.
Вилла энэ зун ийн 40 сая фунтээр шинэ тоглогч худалдаж авлаа. Өмнө нь Стюарт Доунингийг 12 саяар, Стивен Уорнокийг 8 саяар, Фабиан Делфийг 6 саяар, Хабиб Бейг 3 саяар тус тус аваад байв.
Мөн Премьер лигийн Халл Сити шинэ довтлогчтой болжээ. Майкл Оуэн, Фрайзер Кемпбэлл болон Алваро Негредо нарыг авах гээд чадаагүй тэд өнгөрсөн улирлуудад Селтикт тоглож байсан Ян Веннегор оф Хесселинкийг үнэгүй өөрийн болгожээ. 30 настай Голланд тоглогч Халлд 29 дугаарын өмсгөл өмсөж тоглох нь.
Халлын эзэн Фил Даффен “Нэртэй сайн довтлогч авсан нь их чухал. Бидэнд чанартай бүрэлдэхүүн байгаа ч өнгөрсөн улиралд цөөн гоол хийсэн. Одоо бид маш авьяаслаг багтай болж байна” гэж Скай Спортст ярилцлага өгөхдөө хэлжээ.
Халл энэ зун Сандерландаас Пол МакШэйн, Ридингээс С. Хант, Сельта Вигогоос Камел Гилас, Сток Ситигээс Сейи Олофинжана зэрэг тоглогчдоор эгнээгээ тэлээд байгаа юм.
loading...





Ingeed tsonhniy uil ajillagaaniy medeelel tugsgul boljiyn uu te. Odoo ch shine uliralaar amisgalan daa
loading...
zya zya zya iinhu alaltsaanuud jinhene utgara eheltsgeej bnda zda top4-t ymar baguud baih n l mini sonirholiig mash ih tataj baindaa! harin hamgin ih tataj bgaa n barca vs real manai realiin shine tserguud ymarshuu bgag n neg harndaa! hamgin oiriin toglolt n hezee bile ter 2iin!?
loading...
zunii hamgiin suuliin naimaa bh
12r toirogt buyu 11.29nd real vs barca bolno doo
ulamjlal ysoor barca-n talbai der
loading...
vdv bolomj olgohoor shiiidej harin tcaadhi chine hicheeh l bolj dee sain togolood baival rauliig selgeend suulgah bh shuu
loading...
Chelsea transfer ban hurtsen bna. Hoorhiis. Odoo bgaa hed 2011 on hurtel bugd ovoo nar bolno doo.
loading...
Venengoor of Hesselink 10 move to Hull
loading...