loading...
Ирээдүйн сод авьяастныг анзаарч өөрийн багт элсүүлэх арга туршлагаараа Арсен Венгер өнөө цагийн шилдэг нь гэвэл маргах хүн гарахгүй байх. Ческ Фабрегас, Тео Уалкотт, Киеран Гибс, Карлос Вела гээд түүний нээсэн авьяас чадвартай залуусыг нэрлээд байвал дуусахгүй. Тэгвэл тэдгээр залуусын нэг болох Николас Бендтнер, Денилсон нар багтайгаа урт хугацааны гэрээ байгуулжээ. Kлубын албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа Бентнер ”Би Арсеналд ирээд аль хэдийнэ 5 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд тоглогчийн хувиар их зүйлийг сурч, бас талбайн гадна ч өөрийгөө хэрхэн авч явах талаар олон зүйлийг сурч мэдсэн. Тийм болохоор Арсен Венгер болон багийнхандаа үргэлж баярлаж явдаг. Манай багийн бүрэлдэхүүн яг одоо маш сайн байгаа учир ямар ч өндөр амжилтанд хүрч чадна гэж бодож байна. Би энэ багийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна” гэжээ. Өдгөө 21 настай Дани эрийн хувьд 2004 онд 16 настайдаа Буучдын эгнээнд шилжсэн бөгөөд Арсеналын төлөө нийт 61 тоглолтонд оролцож 14 гоол оруулаад амжжээ. Харин Денилсоны хувьд 2006 онд Бразилийн Сан Паулу багаас 6.4 сая фунтээр Лондонд ирж байжээ. ”Эргээд харахад 2006 оноос хойш миний амьдралд маш их өөрчлөлт орсон байна. Тэр үед би юугаа ч мэдэхгүй нэг жаал байсан бол одоо дэлхийн хамгийн шилдэг клубын нэгэнд тоглож байна. Энэ багийн бүрэлдэхүүнд багтаж байгаадаа үргэлж баярлаж явдаг. Энэ улиралд манай баг хүссэн амжилтаа үзүүлж чадна байх” хэмээн Денилсон сэтгэгдлээ хуваалцжээ. Одоогоор хоёр тоглогч хэдэн жилээр гэрээгээ сунгасан нь тодорхой бус байгаа ч ойролцоогоор 5 жил орчим хэмээн Английн хэвлэлүүд бичиж байна.
loading...




1t gej tengtteed baidag bil uu keke
loading...
http://www.travelnews.mn
loading...
go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 vvgo ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3 go ars3
loading...
Jesus 100%
loading...
Arsenald amjilt husey
loading...
http://www.purevdorj.dragonadopters.com/ visit this url
GO LYON
loading...
BENDTNER zarimda bag alaad goe goe bolomjuudig aldaad mangartaad baidag bas jaahan manaraa toglogch ghde tsaashda saijrih baihoo GO GO ARSENAL!!!!!!!!!!!!!
loading...
goooooooooooooooooo gunnerz.we love you
loading...