loading...
Хууль бусаар нохой зодолдуулсан хэмээн буруутгагдан шоронд суусан Америкийн хөлбөмбөгийн лигийн шилдэг тоглогч Майкл Вик эргэн их спортдоо ирж байна. Тэрээр шинэ улиралд Филадельфиа Иглз багийн нэр дээр тоглох юм.
Атланта Фалконс багт хүчин зүтгэж байгаад хууль бусаар нохой зодолдуулж, амьтан тамлаж алсан хэргээр шүүхээс 23 сар хорих ялаар шийтгүүлсэн Вик 2006 оны 12 сарын 31-ээс хойш хөлбөмбөгийн талбайд эргэн гараагүй юм. Улмаар 1 жил 6 сар хоригдсоны эцэст суллагдсан Викийг NHL-ийн удирдлагууд дахин хөлбөмбөг тоглох эрхийг нь сэргээснээр тэрээр Филадельфиа Иглз багтай 2 жилийн гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор эхний жилдээ Вик 1,6 сая ам доллар авах бөгөөд хэрвээ сайн тогловол 2 дахь жилээс 5,6 саяын цалинг авах юм байна. Иглз багийн гүйгч од Брайан Вестбрук гэмтлээс эргэн ирж байгаа тул шинэ улиралд хүссэн амжилтаа үзүүлж чадна хэмээн тус багийн удирдлагууд ярьжээ. Өнөө шөнийн улирлын өмнөх тоглолтод тэр оролцох юм бол Виктэй хамтрах хамгийн эхний тоглолт нь болно. Баруун шагайныхаа ясыг өнгөрсөн 6-р сард цуулсан Вестбрук, Майкл Вик 2-ын хэр хамтрахаас Иглз багийн амжилт хамаарна. Энэ зун Ингз баг Шелдон Браун, Леонард Вйивэр, Шон Эндрюс болон Тодд Херреманс гэсэн 4 гарааны тоглогчоо алдаад байгаа юм.
loading...




Go E A G L E S eagles eagles eagles
loading...