loading...
Өнөөдөр үндэсний бөхийн холбооноос сэргээшийн асуудалтай холбогдсон хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурлын үеэр МҮБХ, сэргээшийн асуудлын талаар ёсны хариу гараагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөхчүүдийн нэр төрд халдаж байгааг буруушаасан байна.
”Өдрийн сонин”-ы 8 сарын 5-ны өдрийн дугаарт МУ-н Даян аварга Г.Өсөхбаяр, харцага Ө.Бат- Орших нарыг улсын баяр наадмаар сэргээш хэрэглэн барилдсан гэсэн мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд албан ёсоор МҮБХ-нөөс допингийн шинжилгээний хариу 8 сарын 7-ны өдөр олон нийтэд мэдэгдэх байсан аж. Ийнхүү албан ёсны хариу гараагүй байхад сэргээш хэрэглээгүй бөхчүүдийг нэр цохон хэвлэлд нийтэлж, нэр төрд нь халдсанд дээрхи бөхчүүд гомдолтой байгаагаа өгүүлж, сэтгэлзүйн дарамтанд байгаа гэдгээ хурлын үеэр өгүүлсэн юм. Г.Өсөхбаяр аварга хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ ”Өдрийн сонин” тус нийтэлсэн мэдээлэлдээ залруулга хийж, ажлын 5 өдөрт багтаан бөхчүүдээс уучлалт гуйхыг шаардаж байна хэмээгээд, ”заасан хугацаанд тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол зохих байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ” гэжээ. Дашрамд дурьдахад МҮБХ наадмаас гадна бусад барилдаануудад ч бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч байх тухай бөхчүүдийн ирүүлсэн саналыг дэмжиж, МУ-н Даян аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан нэр хүнд бүхий 9 бөхөөс бүрдсэн ”Допингийн эсрэг бөхчүүдийн зөвлөл”-ийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэж, зохих журмыг баталсан байна.
loading...




Допингийн эсрэг бөхчүүдийн зөвлөл.. uunii chini darga ni shodoi avarga usuhuu sh dee. ter bohchuuddee yamar em dopinged hamragddag ene ter geed uridchilan segiileh ajlaa hiigeegui uchir usuhuu nyamdorj danzan nar hamgiin gol buruutan. usuhuu uuriinhuu arisiig l hamgaalj bn lee bi shinjilgee danda augdug ene ter geed chamaig ugdug esehiig asuugaagui ajlaa hiisen uu gej asuuj b shuu
loading...
ñýðãýýø õýðýãëýñýí ãýýä ªñºõºº àâàðãûã áè÷ñýí ë áàéñàí ø äýý. õ¿í àðüñàà ë õàìãààëæ ººðèé㺺 ë àâ÷ ãàðäàã áèçäýý åð íü
loading...