Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Ванкувер-2010, Хоккей » Роберто Луонго гэрээгээ 12 жилээр сунгав

GD Star Rating
loading...

NHL – ын шилдэг хаалгач, Ванкувер Канэкс багийн тоглогч Канадын иргэн Роберто Луонго өнөөдөр гэрээгээ сунгажээ. Шинэ гэрээгээр тэр 2021-22 он хүртэл тоглох нь тун сонирхолтой юм.

2006-07 онд лигийн MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан Роберто Луонгогийн хуучин гэрээ 4 жилийн хугацаатай, 27 сая байлаа. Тэгвэл шинэ гэрээгээр 12 жилд 64 сая ногоон авах боломжтой болж байгаа юм.

Өдгөө 30 настай, 3 удаа “Бүх одод”-ын тоглолтонд оролцож байсан хаалгач маань өөрийн карьераа Ванкуверт өндөрлүүлэх бодолтой байгаа юм байна. Мөн түүний ойрын зорилго 2010 онд болох өвлийн олимпийн наадамд Канад улсаа төлөөлөн оролцох гэнэ.

Ванкуверт сүүлийн гурван жилд тоглохдоо Луонго 115 ялж, 64 ялагдаж, 22 тэнцэж мөн 20 удаа хаалгандаа гоол алдалгүй манаж дунджаар 2.33 гоол алдаж байв.

Оттавагийн хамгаалагч Жейсон Смит зодог тайлна

35 настай Оттава Сенаторс багийн хамгаалагч Жейсон Смит NHL-д 1000+ тоглолтонд оролцсон бөгөөд энэ гурав дахь өдөр зодог тайлна гэдгээ албан ёсоор мэдэгдэв. 1992 оноос хойш NHL-д хүчин зүтгэж байгаа Ж.Смит Нью Жерси, Торонто, Эдмонтон, Филаделфи, Оттава зэрэг багуудад тоглож нийт 1008 тоглолтонд оролцож, энэ хугацаанд 41 гоол, 128 дамжуулалт хийж 1009 минутыг торгуулийн суудалд өнгөрүүлж байжээ. Мөн тэр плей-оффын 68 тоглолтонд оролцож 11 оноо авч байсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. miki roko says:

    Daxiad 12 jil toglox yum b.x daa!
    Xedii xaalagch nar udaan toglodog ch gesen!
    Sonin yum aa!
    Zo Zo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: