loading...
Милан 2009 сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд тэн хагас нь тоглолтоо хийж, хоёр дахь шатанд бүгд үлдээд байгаа билээ.
Өнөөдөр 60 кг жингийн манай гол найдлага Азийн наадмын мөнгөн медальт Зоригтбаатарын Энхзориг Хорватын Филип Паличтай тулалдлаа.
Эхний үед 6:1 ээр манай хүн тэргүүллээ. Өөртөө маш итгэлтэй тоглолтыг тайван эхлүүлж, бага багаар оноо түүсэн тоглолт гаргаж байв. Ерөнхийдөө Хорват довтолж манай хүн хамгаалж, сөрөг довтолгоогоор оноо түүж тоглолоо.
5:1 хоёрдугаар үе. Манай хүн цохилтоос бултаж хариу цохилт хийж гол оноогоо түүж байлаа. Хорват хий дэмий толгой сэгсрэхээс өөр зүйл хийж чадахгүй байлаа.
Төгсгөлийн үед 2 оноо авч 3 оноо алдав. Манай хүн оноогоо хамгаалж зайнаас сөрөг довтлох тактик баримталсаар Хорватыг хожив. Нийт 13:5 аар хожлоо.
Ийнхүү дэлхийн аварга эхлээд хоёр хонож байхад манай боксчид 100%-ын амжилттай явж байна.
З.Энхзоригийн маань дараагийн өрсөлдөгч нь Пуэрто Рикогийн Хосе Педраза юм. Энэ боксчин эхний даваанд Кыргизстаны боксчинг 10:4 оноогоор ялсан юм.
loading...




маргааш л 57 кг Гал гарна даа яана даа
loading...
enhzorigtoo bayar hurgui daraagiin toirogt ch shidiig uzuuleerei
loading...
Sain bna.
Uragshaa Mongoliin huvguuudee
loading...
Enkhzorigtoo amjilt hysie!
loading...
sain bna enkhzorigtoo amjilt husie. hamgiin gol taivan haraatai togolvol chamd medial oirhon bgaa shuu ok
loading...