Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

nba_logo_2_z-thumb

Голден Стейт Уориорз баг чөлөөт агент, төвийн тоглогч Микки Муртэй гэрээ байгуулжээ. Лигт 11 жил тоглосон Мур өнгөрсөн улиралд Сакраменто, Бостон багуудад дунджаар 3.9 оноо, 3.7 самбараас авалтыг 17.2 минутанд хийж байв. Мур өмнө нь Детройт, Атланта, Нью-Жерси, Юта, Клипперс болон Сиэтл багуудад тоглож байлаа.

Мур кареерийнхаа туршид довтолгоогоо 55 хувийн оновчтой болгож байсан, плей-оффын 25 тоглолтонд оролцсон нэгэн.

—————————————————————————————————————————————-

Мурын өмнөх баг Бостон Селтикс хамгаалагч Маркус Даниелсийн чөлөөт агентаар авчээ. Даниелс 6 улирал тоглохдоо өнгөрсөн улиралд 13.6 оноо, 4.6 самбарыг 54 тоглолтонд авсан нь хамгийн өндөр амжилт нь. Тэрээр өнгөрсөн улиралд 43 удаа гараанд гарсан байна. 28-тай Даниелс Пейсерст ирэхээсээ өмнө Далласт 3 улирал тоглосон. Даниелсийг авснаар Бостон нөөцийн сайн хамгаалагчтай боллоо. Эдди Хаус нөөцнөөс гарч 3 онооны шидэлтүүдээ амжилттай болгодог ч нуруу намхан тоглогч. Харин Даниелс бол 6-6 өндөртэй, нуруулаг хамгаалагч юм.

—————————————————————————————————————————————-

Атланта Хоукс Жейсон Коллинзийг багтаа элсүүллээ. Коллинз өнгөрсөн улирлыг Миннесотад тоглож өнгөрөөсөн байна. Хоукс мөн довтлогч Жо Смитийг аваад байсан бөгөөд самбар дор хамгаалах сайн тоглогчидтой болжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Sisley says:

    ßàõàâ äýý?

    GD Star Rating
    loading...
  2. The Mamba says:

    same old same old

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: