loading...

Та бидний сайн мэдэх шилдэг хамгаалагч, Сан Антониогийн довтлогч Брюс Боуэн 12 жил тоглосон NBA-ээсээ зодог тайлж өмсгөлөө хананд өлгөхөө зарлалаа.
38 настай тэр анх 1996-97 онд Майами Хит багт анхныхаа тоглолтоо хийсэн тэр жилээс хойш 12 жил өнгөрч, ахмад довтлогч маань нэгэн арван жилийн туршид Майами, Бостон, Филадельфи болон Сан Антонио багуудад тоглож үүнээс сүүлийн 8 жилд нь Сан Антониод тоглож, 6 жилд нь улиралд тоглосон бүх тоглолтондоо гараанд гарч байжээ. Түүний гол амжилт Сан Антониод өнгөрсөн бөгөөд ахмад довтлогч маань энд 3 аваргын бөгж зүүсэн билээ. Энэ хугацаанд мань эр дунджаар 6.1 оноо, 2.8 самбараас бөмбөг авч байжээ.
Ахмад довтлогч маань тэртээх 1995 онд анх Майами Хит багтай гэрээ байгуулаад 10 хүрэхгүй хоногт баг нь явуулж байсан бөгөөд 1997 онд 10 өдрийн гэрээ байгуулж, улмаар 7 сарын 25-нд нь Бостонтой шинэ гэрээ хийж, 3 жил тоглоод 76-тай гэрээ хийсэн байна. 2000 онд гурван баг оролцсон наймаанаас Чикагод очсон ч Буллс 2 хоногийн дараа түүнийг багаасаа хассан билээ.
2000 онд Майамид буцаж ирсэн ч зун нь Сан Антониотой гэрээлснээр түүний тоглосон сүүлчийн баг болсон юм.
2009 онд саяхан Фабрицио Оберто, Курт Томас нарын хамт Милуоки Бакс багт Ричард Жефферсоны наймаагаар ирсэн билээ.
Түүний гол нэрийн хуудас нь хамгаалалт байлаа, хэдийгээр бохир тоглолттой хэмээн шүүмжлүүлдэг ч тэр үнэхээр шилдэг хамгаалагч нарын нэг байв. Анх 2000-2001 онд Майамид байхдаа бүх Америкийн хоёрдугаар багт гурван жил дараалан нэрлэгдэж үүнээс хойш 5 жил тасралтгүй нэгдүгээр багт бичигдсэн юм.
Саяхан yahoo.com сүүлийн арван жилд тодорсон шилдэг арван хамгаалагчдын жагсаалтанд Б.Боуэн 3-т бичигдсэн билээ.
Билл Лэймбир, Рижжи Теус нар Минни-д
Саяхан Миннесотагийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Лейкерсийн экс туслах Курт Рамбис өөрийн туслахуудаа нэрлэжээ. Үүнд 80-аад оны сүүл 90-ээд оны эхээр Детройтийн муу залуу хочоороо алдашсан Билл Лэймбир болон Сакраменто Кингс багийг дасгалжуулж байсан Рижжи Теус нар багтсан байна.
Сонирхолтой нь Курт Рамбис NBA-д тоглогч байхдаа Лос Анжелес Лейкерсийн хамт 2 жил дараалж аваргалахдаа сүүлийн жилд нь буюу 1987-88 оны улиралд Билл Лэймбир тэргүүтэй Детройтын муу залуусыг хожиж аваргалсан ч түүний дараагийн хоёр жилд нь Муу залуус тэргүүлсэн өрсөлдөгчид ажээ. Ийнхүү нэгэн цагт өрсөлдөгчид байсан хоёр өнөөдөр нэг зорилгын төлөө зүтгэх гэнэм.
Билл Лэймбир кареераа тоглогчийн хувьд өндөрлөснийхөө дараа 2002 оноос хойш WNBA буюу эмэгтэй сагсан бөмбөгийн Детройт Шок багийн дасгалжуулагч/ахлах менежерийн ажлаар ажиллаж сүүлийн 6 жилд 3 аваргын цом авчээ.
Мөн Рижжи Теус 106 тоглолтонд Сакраментог удирдаж байсан туршлагатай.
Рижжи Теус өөрөө тоглогч байхдаа 18.5 оноо, 6.3 дамжуулалтыг 13 улиралд дунджилж мөн 19,000 оноо, 6,000 оновчтой дамжуулалт хийсэн лигийн 7 тоглогчийн нэг гэнэ.
loading...




Hoorhii Spurs-nhen hogshirch bn shu…
loading...
bruce zugeer . zodog tailaad daraagiin ueiin zaluustai bolom olgoh heregtei bas tsalingiin zaig ni sullaad. Spurs-iin #3 George Hill uneheer ireeduitei SG toglogch bnalee ireh uliral ni tuunii 2 dahi jil bhaa
loading...
ene medeegee zuv bicheechee 38 nastai nba -d orj ireed bhdaa yaahav dee hamagaalagch huniidovtlogch geed bichtsen gargaj bgaa yumaa sain unshij bai l daa tenguud
loading...
smallforward deer toglodog bolhoor dovtlogch l gene shde
loading...
Ene ch yostoi defence master taldaa daa
loading...
vgvi ee yahaw dee aldaa l bizde. oilgotson l bol boloon bishv. Mglshuud bid chn buruu yarij zow oilgoltsonoo gej jigteihen. Ugasa bohir toglolttoigooroo aldartai Bowen vneheer hogshirson n ilt hargaj bn. toglolt bas gadaad torh ntr geed l hoorhii ter dasgaljuulagchaa hiigeed bjdee Free agentaa gj
loading...
Spurs ch uneheer aguu bag shu!! say play off-t ginobile gemteltei bas duncan jhn hangaltgui bsaaan parkerch hiidegee hiiseen
loading...
hahah
loading...
ene sf dowtlogch sh de hamgaalagch bish oorsdoo yuma medehgui bj olon yum yarih yum
loading...
fan fan chi uuruu yuma medej hutsaach bowen chine hamgaalacgch!!!!
loading...
goe togligch sain hamgaaldag . sf murtuu esreg bagiin leader l bol heniig ch hamgaalna . neg tsagt boweniig uzen yadaj l yawlaa odoo zodog tailj bgaag n bodohod joohon gunigtai l bna thdee hiih ymaa hiitsen hun shuu dee . dasgaljuulagch bolson n deer bhaa da zaluuchuudad defence zaaj uguh heregtei bh .. bye bowen
loading...
Bowen-ii undsen barilal SF shde dowtlogch… Second bairlal ni SG ern ali alin dern togloj chaddag. Bayartai l gej helieda!
loading...