loading...

Милан 2009 сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр болж өнгөрсөн 57 кг, 69 кг жинд манай хоёр тамирчин хоёул ялагдал хүлээсэн юм.
57 кг жинд эх орноо төлөөлж оролцсон манай 19 настай залуу тамирчин Бариадын Жавхлан 1983 онд төрсөн Хятадын Ли Яны эсрэг юу ч хийж чадсангүй. Томоохон тэмцээний туршлага илт дутуу манай тамирчин 13:1 буюу оноогоор хожигдсон байна. Гэхдээ харамсах юухан байх билээ. 2007 онд Чикагод болсон ДАШТ-ий эхний даваанд манай П.Сэрдамба Оросын боксчинд юу ч хийж чадалгүй оноогоор хожигдож байсан боловч олимпоор урамтай сайхан тоглож мөнгөн медаль хүртэж байсан билээ. Манай Б.Жавхлангийн хувьд цаашид бэлтгэлээ эрчтэй базааж өндрөөс өндөр амжилт үзүүлж үе үеийн шилдэг боксчин ах нарынхаа зааж сургасан замаар олимп, дэлхийгээс медаль авчрах болтугай гэж ерөөе.
69 кг-ийн жинд оролцож байгаа Монголын тамирчин Жаргалын Отгонжаргал эхний даваанд Данийн залуу тамирчин Келлер Торбенд онооны илт давуугаар буюу 22:4 – өөр хожигдож гэртээ буцах болов.
Ингээд 81 кг-ийн жингээс бусад жинд дэлхийн аваргын шилдэг 16 – д шалгарах болзлын буюу 2 дахь тоглолтууд эхлэх юм байна.
Өнөөдөр 51 кг-ийн жинд Нямбаярын Төгсцогт Словакын боксчин Петер Сенкитэй хоёр дахь тулаанаа Миланы цагаар 11:30-аас хийх юм байна. Улаанбаатарын цагаар бол 17:30 гэсэн үг билээ. Манай тамирчин ялж чадваас дараагийн даваанд Македон улсын боксчин Мумен Виле болон Ирландын Деклан Жеррагти нарын аль ялсантай нь хүч үзэх юм байна.
60 кг-ийн жингийн манай найдвар Зоригтбаатарын Энхзориг маань 2 дахь тулаанаа өнөөдөр хийнэ. Тэр Пуэрто Рико улсын боксчин Хосе Педразатай Улаанбаатарын цагаар 21:30 аас тулалдана. Энэ тамирчинг ялбал Багамын арлын Валентино Новлес болон Сербийн Лжубомир Маржанович хоёрын ялсантай нь шилдэг 16-д үзэх юм байна.
64 кг-ийн жинд эхний даваагаа урамтай сайхан авсан Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ маань мөн 21:30 аас Румыний боксчин Тайан Лупутай хүч үзнэ. Энийг ялваас 16 – д орохын тулд Италийн боксчин Дарио Вангели болон Ганын боксчин Фредерик Лаусон нарын аль ялсантай нь тоглох гэнэ.
Харин Улаанбаатарын цагаар шөнийн 02:30-аас 81 кг жингийн тулаанууд эхлэнэ. Манай улсаас Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр эхний тулаанаа Иордан улсын Ахмед Алтэйматтай хийх юм байна. Энэ нөхрийг ялваас манай хүн Гана, Ямайк хоёрын ялсантай нь үзэх юм байна.
Ингээд эрэлхэг Монголын хөвгүүддээ амжилт хүсч дөрвөн ялалт авчрах болтугай хэмээн ерөөе.
loading...




tiim shuu
loading...
Unuudur Saixan toglolt uzuuleesei geed zalbiraad syyj baiya, Yax be edgeer xuuxduud daraagiin 2011 onii Koreagiin delxiin abargaar bol alj ugnu duu . Dunguj 20-iod nasnii xuuxduud bna lee Daanch balishag baixgui xetsuu bgaa bx, daa Mgl-chyyd Miland daanch bxgui l dee Korea-d bol alj ugnuu,
loading...
ok tiim shuu
loading...
BAH – no bahrein,harin Bahamas island shuu
loading...
Milano-d baigaa Mongolchuud bagaa sain demjij baigaa shuu.
Mash evseg ,sport-t durtai Mongolchuud amidardag ym.
Amjilt khusei
loading...
nuhduu nadad boxiin delhiin avargiig yamar suvgaar uzej bolohiig heleed uguuch
loading...
nzuudaa boxiin delhiin avargiig yamar suvgaar uzeh ve
loading...
Chadna gedegt itgej bn shu
loading...
chi muu aalz mini naad bichij bga yuma jhn anzaaraach yalchihval, argalchihval ch geh shig boos mini jhn amnii bilegtei yum bich
loading...
za munh-erdene enhzorig 2ooroo yalagdaad uzeeree ain zaaval hojdiim shuu ih itgej naidaj bgaa shuu yaaj 21.30iig huleenee tgd munh-erdene yag 21.30aas biz ain setguulchee uchigdur javhlang bas l 21.30aas gesen huleeged bhad garaagui tgd 22.30aas garsiishuu SETGUULCH NARAA
loading...
Onoodorch gesen saihan medee irne gesen itgeleer huleej suuya >Enhzorig Monh-erdene Serdamba terguutei busad boxchiddoo mash ih naidaj suugaa shuu ! Javhlan minii duu ym negeer duusdaggui ym ih ylagdalaas hun ih ym surdag ym shuu ! ugn chamaig neg ym duulgana sensaatci tavina gej harj baisiimaa ! gevch neereel setguulchiin bichseneer manai 2008-n ond Serdamba 2007-n ond Badar-uugan yalaa ah nariigaa yasniig medej baigaa bizdee minii duug mash ih ireedui huleej baigaa BELTGELEE ULAM SAIJRUUL DUGNELT SAIN HII BELTGEL BELTGEL; BELTGEL BAS DAHIN BALTGEL SHUU !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
loading...
hi naizuudaa boksiin delhiin avarga haanaas uzeh ve. duslaachee. onoodor gal garsan toglolt boloh baihaa. setgel tugsheed bna
loading...
http://www.aiba.org/
endees
loading...
www,aiba.org bolohgui bna a., uur yamar sait.r uzej boloh u? heleed ugch tugslaach ard tumeen.
loading...
51t huch uzej bgaa tugs tsogt maan’ 12-7 oor hojiloo..
loading...
tugstsogt 12:6aar yallaaaa
uuuuuuuu odoo munh-erdene enhzorig zereg toglono yaaj amjuulj uzneee
loading...
ashgui dee shn medeeg shuurhai hurgesen mnk-d gyalalaa
loading...
yalaltiin medeeg dahin damjuulaarai box meddeg nutag eleg negtei naizuudaa
loading...
tugstsogt say 2dahi tulaandaa 12:7r hojloo
loading...
Залуус та бүхнийг кикбоксын сургалтад урьж байна.
Утас:88831121
loading...