Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Капелло : Би эдгээр залуустай ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг

GD Star Rating
loading...

http://www.footballandmusic.co.uk/wp-content/uploads/2007/12/capello_england.jpgАнглийн шигшээг ирээдүйд хэн гэгч залуу од авч явах вэ ? Жеррард, Лампардыг зодог тайлсны дараа гарч ирэх залуус тэдний хэмжээнд тоглож чадах болов уу ? Энэ асуулт сүүлийн үед Английн хэвлэлүүдийн эхний нүүрэн хэвлэгдэх боллоо. Учир нь сүүлийн хэдэн жил премьер лигт гадны залуу тоглогчид олноор хүч түрэн орж ирж, нутгийн авьяаслаг хөвгүүдийн орон зайг эзлэх болсон байна. Лондоны шилдэг багуудын нэг Арсеналын үндсэн бүрэлдэхүүнд л гэхэд ердөө 3-хан Англи тоглогч багтаж байгаа бол Челсигийн 1-р багийн 41 тоглогчын 7 нь л нутгийнхаа” дэвжээн” дээр тоглож байгаа залуус байна. Тэгвэл Английн шигшээн дасгалжуулагч Фабио Капелло энэхүү гадны залуусын ”давамгайлалд” санаа зовохгүй байгаагаа өгүүлж,шигшээн ирээдүй гэрэлтэй байна хэмээжээ. ”Залуус өөрөө л хичээвэл хаана ч гэсэн амжилтанд хvрч болно шүү дээ. Миланд байхад зэрэг шахам гарч ирсэн 5, 6 залуу тоглогчид гарааны бүрэлдэхүүнд багтаж чадсан л юм даа. Миний авьяас чадвартай, бас хөдөлмөрч л бол насны байдлыг нэг их харж үздэггүй. Тийм тоглогчдыг би шигшээд дуудахад бэлэн л байна. Одоо Английн ирээдүйг би Эшли Яанг, Жэймс Милнер, Габрель Агбонлахор нараар төсөөлж байна. Бас Руни, Уалкотт хоёр ч гэсэн залуухан хэвээрээ л байгаа шүү дээ. Эдгээр залуустай би хамтарч ажиллаж байгаада сэтгэл хангалуун байдаг” гэжээ. Капеллогийн тухай өөр нэгэн мэдээ дуулгахад тэрээр Английн хөлбөмбөгийн холбоотой зөвшилцөлд хүрч 2012 он хүртэл Будант Албионд үлдэхээр болсон байна. Энэ хугацаанд тэрээр жилийн 6 сая фунтын цалин авах бөгөөд гэрээ ёсоор 2010 оны ДАШТ-д Английг дор хаяж шөвгийн найм хүртэл явуулах заалт бас байгаа гэнэ.
Англичууд ирэх долоо хоногт Дэлхийн аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолтоо Хорватын шигшээн эсрэг хийнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

29 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    tiim shu rooney young walcott agbanlahor nar l avch yvnaa
    0d00 00.30-s england maani friendly hiih gj bna
    garval shan uznee

    GD Star Rating
    loading...
  2. nike_mgl says:

    2012 ond amjihgui shuu gej nemelt todruulga helchihye

    GD Star Rating
    loading...
  3. blue son says:

    ENGLANDIIN NEG ALTAN UE ashley cole,terry ,ferdinand,garry nivellie,lampard gerrard ,beckem,joe cole,emile heckey,owen ,david james / gk/naraar shybtarch bx shib dee Golden 11
    DAVID JAMES
    GARY HEVILLE RIO FERDINAND TERRY A.COLE
    BECKHEM GERRARD LAMPARD J.COLE
    OWEN HESKEY

    GD Star Rating
    loading...
  4. messi says:

    2010 bolon 2012 ond bol amjihgui bh oo…

    GD Star Rating
    loading...
  5. tugu says:

    bitgii balair.amjina gej todoor helchihye.zugeer harj bai za

    GD Star Rating
    loading...
  6. messi says:

    hehe zaaval baliar ch bas yuuv de…. za 2010 bol hudlaa bh shu 2012 yaj ch magagdguiee

    GD Star Rating
    loading...
  7. noomoo says:

    Тэгэхээр Каппело-гийнхоор бол Вилла-гийн хэд 2012 онд бүгд шахуу гараанд цохиж явах юм байна л даа.Тэр 3 дээр нэмээд Reo-Coker Delfouneso Gardner C.Davies Isaiah Osbourne Fabian Delph гээд л дандаа 19-23тай залуус Stewart Downing ч 32 хүрж яваа хөгшин төгцөг Лампардаас 6 7 дүү гээд л бодол доо.Вилла-гийн хэд дээр нэмээд манайхаас 23 тай Рүүни 18тай Welbeck Английн №1 хаалгач болоод байгаа B.Poster магадгүй хойд Ирландаас ирсэн олон багын арааны шүлс гоожуулж байгаа / Барса Милан гээд гигантууд булаацалдаж байгаа / J.Evans-г Английн баг багтаа багтаавал / бараг л Англи-н шигшээгийн өмсгөлийг өмсөх байхдаа / гээд нэмээд хэлчихгүй дээ эрхэм Дон гуай…Нөгөө муу 2011 он хүртэл эрхээ хасуулсан Чельси-д энэ жил авсан Daniel Sturridge-с өөр “түй” гэсэн ч ирэйдүйд шигшээд дуудагдах баагий байхгүй.21 хүрж байгаа энэ залууг манай Welbeck-тэй харьцуулбал Англи шигшээг гадарладаг нөхөдүүдийн элэг нь татах биз.Фовард байж гоол муутай ганц 2 удаа л залуучуудын шигшээд дууддагдсан ухаантай гар шүү дээ.Тэр Сити-гээс эргэлзээтэйгээр, шүүхийн хаалга татан байж хэл амтай ирсэн гар. Чельсигийн Англи битий хэл ихэнх тоглогч нарынх нь кареер 2010-р дуусгавар болж байгааг Английн цэцэрлэгийн жаалаас асуухад л хэлнэ дээ хөөрхийс…Магадгүй эрээ цээрээ алдсан юм үзээгүй Африк гар нь 2014-д доголцон хөлөө чирцэн гүйж байх байхдаа./ Drogba / Аягүй бол тэр Terry Lamps 2н тоглон гэж алиатаж түмний шившиг болно доо.Скоулз Каррагер Тотти Неста энэ тэр шиг хоншоор тэр 2-т байхгүйлдээ.Юм үзээгүй цом энэ тэр гэж юу байдгийг мэдэхгүй алиа 2 гар…
    Нөгөө муу энэ жил хөгөө чирч мэдэх Улаануудад 30 40-н тоглогчоос 5 6хан Англи тоглогч байдаг юм билээ.Тэднээс Stephen Darby гэж 20той нөхөр залуусын шигшээд 2 дуудагдаж банз халаасан ухаантай.Өөр хайгаад ч Ливерпоолд ирээдүйн 3-н арслан олдохгүйдээ.Муу Gerrardaa урдаа барьж мөн ч их явсан даа…Цаадах чинь хоншоортой юм чинь 2010 оны дараа шигшээ багийн өмсгөлөө ханандаа өлгөх биз
    Буучдын хувьд энэ бол бүр ч эмзэг сэдэв.Тэдний 1-р багт гэхэд за хаалгаа мануулхаар 4-н нөхрийн нэр бүртгүүлсэн.Аяндаа Испани Алмуньяа тэгээд 1 Итали нөхөр бий.Инээдтэй нь үлдсэн 2 нь Польш нөхдүүд.Тэгвэл хамгаалалтанд Gibbs ганцаараа хагаст Wilshere довтолгоонд мэдээж Wallcot.Ингээд гүйцээ.3хан Англи тоглоч байна даа 1-р багт.Гэхдээ энэ 3 бол тасархай л даа Юу нь Daniel Sturridge, Stephen Darby.Аа бас Gavin Hoyte энэ тэр гээд залуучуудын шигшээд дуудагддаг Арсеналын ганц 2 нөхөр нөөцийн бүрэлдхүүнд бий л дээ.
    2012 2014 оны тухай, залуучуудын тухай Дон хэлсэн болхоор шигтгээ болгоод үүнийг бичлээ…Үнэн байгаа байдал нь л энэ.Битий тэгээд хэрүүл бичээд хараал урсгаад байгаараа.Тийм сүрхий юм бол Чельси-гийн тухай хүмүүсийн мэдэхгүй зүйл нэгэндээ бичиж цагаа өнгөрөөгөө ч.Жишээ нь Чельси-гийн хульгаануудын нэрийг Headhunters гэдэг.Их сүртэй нэртэй байгаа биз.Яг манай Монголын Чельси фенүүд шиг.Ха ХА Ха

    GD Star Rating
    loading...
  8. C'moon Chelsea says:

    Ene neg noomooo gej goomoo bnaaa
    Sanaa muut yavna hatnaa gej gantsaardsan nohor bdag biz

    GD Star Rating
    loading...
  9. noomoo says:

    2-1r Англи Словени-г Деффо-гийн голоор хожсон байна.
    Франц шал хэрэггүй тэнцээ хийлээ дээ иим байдалтай байвал Flay-Off орохын төлөө л Австритай үзэх нь дээ.1-р хэсэг ч эвгүй байнадаа.Сүүлд Лиедсен 87 мин гоол хийгээгүй бол гоё байхгүй юу?Португал одоо 3 хожсон ч Дани хөрш Шведдээ хожигдоход л асуудал шийдэгдэнэ.Ийм байдлаараа Португали ирэх Унгартай хийх 2 тоглолтонд ч дээ.Португали Bye bye?

    GD Star Rating
    loading...
  10. Fan Zee says:

    NOOMOO giin zov sh dee. Manu tegeed dundaj baguudaas l Ireedui haragdaj bna 3 arslanguudiin

    GD Star Rating
    loading...
  11. mnkh says:

    yu l bolood bna daa Argentina, Portugal gui delhii avraga boloh nee dee ,argentina ch bas evgui bdald orchihloo sh tee portugalas dutahgui….

    GD Star Rating
    loading...
  12. mnkh says:

    Argentina 1 – 3 Brazil, talbai deeree husuuldag bn sh tee RONALDO, MESSI 2 iig delhiin avragaar harahad ih l hund bolloo doo ene 2gui delhii avraga boloh yum bn l da ayagui bol….odoo argentina uruguayg talbai deer n’ zaaval hojih yostoi bolj bn daa hojihgui bol tegeed barag bye shiv dee…

    GD Star Rating
    loading...
  13. Artest says:

    ENGLAND vs SLOVENIA 2:1

    GD Star Rating
    loading...
  14. blue son says:

    noomoo chi nomiin tsagaan colio tyssan um yy internetiin bool bolj dyyssan gar bna daa NAAD DURBULJIN TOLGOIGOO uur umand zoriyl.ydaj gadagshaa garch oxid xuuxen xai,baryyn garaa ajillyylsaar baigaad tsagaan soliot bolchixoj,

    GD Star Rating
    loading...
  15. Anhaa says:

    ene noomoogiin amiig tatax xvn bnu taminee ronaldo messi gej 2 ongiroo 1 shalig 1xaxuulinii 2 tamirchin sh dee

    GD Star Rating
    loading...
  16. Haaak says:

    noomoo aay heden ym bicheheer n araas n humuus chamaig iimee tiimee geel chi tegsen huurtsun daraa n dahiad bichej ntr hahah od ymaa , end orj baiga ali ali bagiin fanatuud n naadhaa zaawal unshaad haraagaad baihiin orond zugeer oorsdiin bodoloo naanaa bichee es buguus zarim 1 n end laitai ner shaatsan aien haha , za ter yaahwee Diego Maradona gej gachin sdaag zailuulah boltson ym bishuu ahhaha muu gulug :D

    GD Star Rating
    loading...
  17. carmelo says:

    brasil ch uneheer bahdam hojil avlaa daa
    huurhii argentina
    hetsuu dee hertsuu odoo ch
    angli ch bas evgui hojil avlaa shuu goal aldaad
    gehdee odoo wembley dee horvatiig elegleh bh daa

    GD Star Rating
    loading...
  18. fan_england says:

    tm shuu england amjinaa ter busad ni hudlaashde za ter christiano ronaldo ………. ene ter gl er ni 2010 2012 on ta nar duugui l harjii medoooooooo england chadnaaaaaaaaaa okoko za busad ni zugeeeeeeeeeer l………… shdeeeeeeee
    go go go go england

    GD Star Rating
    loading...
  19. fan_england says:

    i love football

    GD Star Rating
    loading...
  20. carmelo says:

    brasil vs argentina 2n toimiig say l uzlee
    ter 3 dahi fabiano-n goal bol unen togs boal bna
    damjuulalt c hgj ynziin, togsgol ch gj ynziin goal bna

    GD Star Rating
    loading...
  21. carmelo says:

    “Санаж явбал бүтнэ, Сажилж явбал хүрнэ” гэдэгчлэн бараг хоёр жил шахам хугацаанд араас нь хөөцөлдөж, уйгагүй хичээсний дүнд Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб “МанЮ”-гаас хүссэн зүйлээ авч чадсан. Харин Сэр Алекс Фергусон түүнд ямар нэг вирус өгөөгүй, харин дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Рональдог өгсөн юм. 80 сая фунт стерлинг буюу 132 сая ам.доллараар зарагдсан Рональдо дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөр өргөмжлөгдөж, түүнийг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд 80 мянган үнэнч хөгжөөн дэмжигчид нь халуун дулаан уур амьсгал дунд угтаж авсан юм. Тэр Реалтай таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд 9 дугаартай өмсгөлийн эзэн болоод байгаа. Ингээд Криштиан Рональдо Ла лигийн улирлын тоглолт эхлэхийн өмнөхөн “Sport” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

    -Тэгэхээр Рональдо, та Реалд ирэхийг хүсч байсан. Одоо сэтгэл хангалуун байгаа биз дээ?

    -/Инээв/. Тийм ээ. Яг л гэртээ харьсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Португальд төрж өссөн гэхээр би бүхий л амьдралынхаа туршид Испанитай ойр дотно байсан гэсэн үг. Би испани хэлээр ярьдаг, бас испани сэтгэлгээ, соёл уламжлал, хөлбөмбөгийн хэв маягийг нь ч мэднэ. Тэгэхээр миний хувьд яг л Португальд очиж, бөмбөг тоглох гэж байгаа юм шиг санагдаж байна. Нэмж хэлэхэд, Реал Мадрид бол дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг клубуудын нэг шүү дээ.

    -“Евро-2008”-ын үеэр та “МанЮ”-г орхиж, “Реал Мадрид”-д очихыг хүсч байгаагаа дэлхий нийтэд зарлачихсан. Гэтэл эргээд “МанЮ”-гийн хамт Премьер лигт тоглоход ямар байв?

    -Хэцүүхэн л байлаа. “Евро-2008”-ын дараа Англид эргэж очих тийм ч амар байгаагүй. Наймааны асуудал бүрэн шийдэгдтэл би чимээгүй байхыг хүссэн. Гэхдээ нэг талаас би өнгөрсөн улиралд биш, одоо Реалд ирж байгаадаа баяртай байгаа. Учир нь надад өндөр хариуцлага ногдож, тэр их мөнгөний үнэ цэнийг харуулах ёстой гэдгийг мэдэж байсан болохоор сэтгэлзүйн хувьд илүү бэлтгэгдсэн гэх үү дээ.

    -Энэ тал дээр санаа зовж байна уу? Та өөртөө итгэлтэй харагдаж байна, гэхдээ дэлхий дээрх хамгийн үнэтэй тоглогч байх нь ямар нэг байдлаар танд дарамттай санагдаж байна уу?

    -/Инээв/. Би тэр их мөнгөний хэмжээнд хүрч тоглож чадна гэдгээ хүмүүст харуулах амаргүй гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ мөнгөний талаар мартаад, өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлдээ анхаарлаа хандуулах ёстой. Миний онцлог, давуу тал, бас би юунд сайн гэдгээ мэдэх болохоор талбайн гадуурх элдэв яриаг тоолгүй хөлбөмбөгөө тоглоход анхаарах болно. Гэхдээ таны зөв л дөө. Энэ асуудал үнэхээр миний чадлыг сорьж байгаа хэрэг. Магадгүй фанатууд наймааны мөнгөнд анхаарлаа хандуулж байгаа байх. Гэхдээ би яана гэж? Би тэр арилжаа, наймааны асуудал, гэрээ хэлэлцээрт оролцоогүй шүү дээ. Би “Реал Мадрид” миний төлөө “Манчестер Юнайтед”-д төлсөн үнийг хүндлэх ёстой.

    -Наймааны асуудал хэдэн сарын турш яригдсаар байсан. Чухам яг хэзээ та өөрийгөө Испани руу явах болсноо мэдсэн бэ?

    -Миний төлөөлөгч “Манчестер Юнайтед” клубын дарга нартай ярилцсаны дараа над руу утсаар ярьсан. Тэр үед би Америкт амарч байсан болохоор хоёр клубын удирдлага энэ талаар хэр нухацтай ярьж байгааг мэдээгүй. Зөвхөн “Манчестер Юнайтед” намайг явахыг зөвшөөрөөсэй гэж хүсч байлаа. Тэгээд ч клубээс явах хамгийн тохиромжтой цаг нь гэж бодож байсан. Миний бодлоор “МанЮ”-д өнгөрүүлсэн сүүлийн жилүүдийн амжилтыг хараад хэн ч намайг хичээсэнгүй гэж хэлэхгүй байх. Би өөрт байгаа бүхнээ гаргахыг хичээж, бид гурван жил дараалан лигийн аварга болж, хоёр жил дараалан Аваргуудын лигийн финалд шалгарлаа. Харин сэтгэл дундуур байгаа зүйл гэвэл “МанЮ”-д өнгөрүүлсэн сүүлийн жилдээ бид Аваргуудын лигт дахин түрүүлж чадаагүй. Гэхдээ л би “Манчестер Юнайтед”-ын төлөө чадах бүхнээ зориулсан.

    -Ром хотод Аваргуудын лигийн финалд ялагдал хүлээгээд байсан “МанЮ”-г тийм тааруухан байдалтай орхиж байгаадаа сэтгэл чинь шаналж байв уу?

    -Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ. Үргэлж хүссэнээр байдаггүй. Тэр тоглолтод хожигдсон нь одоо ч надад бодогддог. Гэхдээ та “Барселона”-г хүндэтгэх хэрэгтэй. Тэд өнгөрсөн улиралд гурван том цом хүртсэн нь тэдний хүч чадал, чанар чансааг харуулж буй хэрэг. Гэхдээ тэднийг биднээс илүү байсан гэж хэлэхгүй ээ. Тэд зүгээр л олдсон боломжоо зөв ашигласан юм.

    -Хамгийн сүүлд Сэр Алекс Фергусонтой уулзахад тэр танд юу гэж хэлсэн бэ?

    -“Баяр хүргэе” гэж хэлсэн. Миний явах цаг болсон гэдгийг тэр мэдэж байсан байх аа. Бас миний хувьд явах нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх. Тэр надтай тоглоод, “Реалд тийм олон шилдэг довтолгооны тоглогчид байгаа цагт чи төвийн хамгаалагч л хийнэ” гэж хэлсэн. Энэ нь Сэр Фергусоны хувьд “Амжилт хүсье, хүү минь” гэж хэлж байгаа хэрэг л дээ. Харин би хөгжөөн дэмжигчидтэй салах ёс хийж чадаагүй явсан. Гэхдээ “МанЮ”-гийн хөгжөөн дэмжигчид намайг ойлгож, тэдэнд ямар их талархдагийг минь мэднэ гэж найдаж байна. Ямар ч хүнд хэцүү үед тэдний дэмжлэгийг үргэлж мэдэрч байдаг.

    -Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд албан ёсоор таныг угтаж авах ёслол гайхамшигтай байсан. Тийм үү?

    -Хэзээ ч мартагдашгүй, үнэхээр солиотой өдөр байсан шүү. Би Португалиас хувийн онгоцоор Мадридад ирээд шууд эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээ өгсөн. Дараа нь намайг зочид буудалд аваачиж, Ипсанийн томоохон хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Тэр зочид буудалд “Реал Мадрид” клубынхэн тоглолтын өмнө байрладаг, мөн албаны ажлаа зохион байгуулдаг юм билээ. Намайг ирж байгаад хүмүүс тэгж сонирхсон янзтай хандана гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Зочид буудлын гадаа маш олон хөгжөөн дэмжигчид цугларсныг хараад цэнгэлдэхэд бүр ч олон хүн байгаа даа гэж бодсон. Гэхдээ пиг дүүрэн гэж төсөөлөө ч үгүй. Үнэхээр гайхсан шүү, 80 мянган хүн зөвхөн намайг харах гэж ирлээ гэж үү гээд л. Яг л рок од шиг сэтгэгдэл төрж байлаа. Би бас миний гэр бүлийнхний хувьд хэзээ ч марташгүй тийм л өдөр болж өнгөрсөн.

    -“Реал Мадрид” дахин оддын баг боллоо гэж бодож байна. Та Флорентино Перезийн шинэ төлөвлөгөөний талаар ямар бодолтой байна вэ?

    -Би клубын ерөнхийлөгчийг маш их хүндэтгэдэг. Тэр Реалын төлөө их зүйл хийхийг хүсдэг. Тэр нь зүгээр нэг яриа төдийхөн зүйл биш. Ноён Перез ихэвчлэн хүссэн тоглогчоо авч чаддаг. Тэр шийдэмгий зан төрхийг л бид талбай дээр гаргах ёстой юм. Энэ улиралд Реал хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа. Бүгд дэлхийн хэмжээнд танигдсан, дээд зэрэглэлийн тоглогчид. Ингэснээр бид бүгдэд ямар хүндрэл тулгарахыг бүгдээрээ мэдэж байгаа. Бид ямар нэг алдаа гаргаж, тэмцээнд ялагдах ч юмуу буруу алхам хийвэл хэвлэлийнхэн бидэн рүү довтолж, бид ямар үнээр энд цугларсан талаар бичих болно. Гэхдээ бидэнд клубын зүгээс, ерөнхийлөгчийн зүгээс байнга дэмжлэг үзүүлнэ гэдгийг ойлгож байгаа.

    -Шинэ багтайгаа хэрхэн дасан зохицох гэж байна даа? Та ямар байрлалд тоглох бол?

    -Яг таг мэдэхгүй байна. Надад бусад тоглогчдоос илүү чухал үүрэг роль ногдуулна гэх бодолгүй байгаагаа хэлэх нь зөв байх. Учир нь дасгалжуулагч хэн нь хамгийн үнэтэй тоглогч вэ гэдгийг биш, яавал хамгийн шилдэг бүрэлдэхүүнийг бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулна шүү дээ. Харин би тэрний нэгээхэн хэсэг нь байх болно. Миний хувьд үргэлж гарааны 11-т багтана гэсэн баталгаа байхгүй. Хэрэв би дээд төвшинд тоглож чадахгүй бол сэлгээний суудлаас тоглолтыг харах болно шүү дээ.

    -Энэ улиралд таны нэн тэргүүнд тавих зорилго? Ла лиг үү, эсвэл Аваргуудын лиг үү?

    -Би хоёуланд нь, бүгдэд нь ялахыг хүсч байна. Яагаад нэгийг нь сонгоно гэж? Би “Манчестер Юнайтед”-ын хамт Аваргуудын лигт түрүүлж байсан. Клубын төвшинд Аваргуудын лиг бол хамгийн том тэмцээн. Гэхдээ би үргэлж Испанийн лигийн тухай бодож, нэг л өдөр Испанийн дээд лигийн цомыг авна гэж мөрөөддөг байсан. Зодог тайлсныхаа дараа амьдралаа эргэн хараад Англи, Испанийн лигт хоёуланд нь түрүүлж байсан гэж бахархалтайгаар хэлэх болно.

    -Сүүлийн 10 жилийн дотор таны амьдрал багагүй өөрчлөгдсөн. Энэ их алдар хүнд, хөрөнгө мөнгө ямар санагдаж байна даа?

    -Азаар энэ бүх өөрчлөлт сайнаар эргэсэн. /Инээв/. Миний амьдрал илт сайжирсан. Тансаг байшин, ганган машин гээд л хүссэн бүхэн минь байна. Тэглээ гээд хамгийн чухал нь миний гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийн маань тусламж, дэмжлэг юм. Хөрөнгө мөнгө миний хүсэл мөрөөдөл, зан араншин, үзэл бодлыг өөрчилж чадахгүй ээ. Би хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Би хэр хэмжээний цалин мөнгө авч байгаагаас үл хамааран хөлбөмбөг тоглох хүсэл тэмүүлэл минь байсаар байх болно.

    -Хэрэв хөлбөмбөгч болоогүй байсан бол өнөөдөр юу хийж байгаа бол. Энэ талаар урьд өмнө нь бодож байсан уу? Багын мөрөөдөл бий юу?

    -Хөгжилтэй юм аа. Миний багын найзууд ихэнх нь хөлбөмбөгч болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ тэдэнд өөр мөрөөдөл байсан л даа, гал сөнөөгч, эмч, цагдаа гээд л… Харин би ганцхан хөлбөмбөгч болохыг л мөрөөддөг байлаа. Тийм ч учраас бага байхдаа аав, ээжээсээ үргэлж хөлбөмбөгийн хувцас, хэрэглэл авч өгөхийг гуйдаг байсан.

    -Хөлбөмбөг таны хувьд ажил мэргэжил чинь гэсэн үг үү? Багын тань тэр хүсэл тэмүүлэл буурсан уу?

    -Огтхон ч үгүй. Талбай дээр тоглох цаг, хором бүр надад сайхан байдаг. Яг л тоглоом гэсэн үг. Би шинэ зүйлд суралцаж, шинэ хууралтыг туршиж үзэх дуртай.

    -Эцэст нь асуухад, бид дараа жилийн яг энэ үед дахин уулзахад та “Реал Мадрид”-ын хамт ямар нэг цомын эзэн болсон байж чадах болов уу?

    -Би ирээдүйг таамаглаж чадахгүй шүү дээ. Гэхдээ фенүүддээ амлахад, энэ багийн хамт шинэ улиралд амжилт гаргахын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Бидэнд боломж бололцоо бий. Би бүхнийг гэгээлгээр төсөөлж байна.

    GD Star Rating
    loading...
  22. carmelo says:

    http://www.news.mn/news/section=interview/page=show/content=interview/id=1266

    zaaval unshaarai gj helmeer bna eniig…

    GD Star Rating
    loading...
  23. bujee_247 says:

    mungutei bolohiigh husvel end darnuu. http://www.AWSurveys.com/HomeMain.cfm?RefID=bujee_247 end darj orood Create a free account gj darj burtguuleed l boloo shuu humuusee. munguu paypalaar avdag bolohoor uneheer naidvartai shuu

    GD Star Rating
    loading...
  24. bujee_247 says:

    mungutei bolohiigh husvel end darnuu. http://www.AWSurveys.com/HomeMain.cfm?RefID=bujee_247 end darj orood Create a free account gj darj burtguuleed l boloo shuu humuusee. munguu paypalaar avdag bolohoor uneheer naidvartai shuu
    orood uz aldahgui shuu humuusee

    GD Star Rating
    loading...
  25. lam says:

    2010 ond angliin shigshee hol yavnaa

    GD Star Rating
    loading...
  26. chelsea fan says:

    ene noomoo huurhii chelsea ih aidag yum shig bna. Bainga chelsea ruu dairahiin kk. Hugshuun tanai bagt amjilt husei!

    GD Star Rating
    loading...
  27. ManU says:

    ManU ene jil awarga bolohgvi bj magad. gehdee ted top 4-iin neg n heweeree bha bolno. delhiin awargiin huwid gewel portugal ugaasaa unaj yawaa shigshee,argentine ch yalgaagvi. Odoo Spain Holland 2 l shildeg n boloh biz

    GD Star Rating
    loading...
  28. Ganaa says:

    ManU-d

    Yamar ch huchtey bagiyg yamar ch huchgui bolgoj boldog gantshan shidten baidag yum. ter bol dasgaljuulagch andaa. England dunguj jiliyn umnu yamar bsan odoo yamar bn. Gehdee Argentind tiym uye irehguie and min hezee ch shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: