Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс, Милан-2009 ДАШТ » Милан 2009 – 5 дахь өдөр

GD Star Rating
loading...

Өчигдөр манай дөрвөн боксчин рингэн дээр гарч 3 нь хожиж 1 нь хожигдсон. Тэр тусмаа жин өгсөж 60 кг-ийн жинд орсон З.Энхзориг маань ердөө ганцхан онооны зөрүүгээр ялагдсанаар энэ жилийн дэлхийн аваргыг мөн л үзэгчийн суудлаас үзэх эрхтэй хоцорлоо.

Тэр Пуэрто Рико улсын боксчин Хосе Педразатай хоёрын даваанд таарсан бөгөөд эхний үед оноо авалцалгүй өндөрлөж 2 дугаар үед 3:2 өөр илүү гарсан ч сүүлийн үед хоёр оноо дараалж алдаад нийт 4:3 аар хожигдсон. Дараа дараагийн олимп, дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж төрийн далбаагаа мандуулна гэдэгт итгэлтэй байна шүү.

Харин 51 кг-ийн жинд эх орноо төлөөлсөн Нямбаярын Төгсцогт 2 дахь учраа Словакын боксчин Петер Сенкиг 12:7 оноогоор ялж шөвгийн 16 – д шалгарч үлдлээ. Манай боксчин шөвгийн наймд шалгарч үлдэхийн тулд Ирландын Геррахти Декланыг ялах шаардлагатай юм байна. Энэ тамирчинг ялвал шөвгийн наймд буюу хүрэл медалийн төлөөх тулааныг Хятадын Ли Чао, Италийн Венсинзо Пекарди хоёрын хожсонтой хийх юм байна.

64 кг-ийн жингийн Монголын гол найдваруудын нэг Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ хоёрын даваанд Румын улсын боксчин Трайан Лупуг 14:9 – өөр ялсан билээ. Ингээд манай хүний гурав дахь өрсөлдөгч нь эзэн орны боксчин Дарио Вангели. 1988 оны залуу боксчин.

Энэ хөвгүүнийг ялж чадвал медалийн төлөө Украйн, Марокко хоёрын аль ялсантай нь тоглох хуваарьтай байна.

Манай улс боломжит 11 жингээс хамгийн хүнд болох 91, +91 жингүүдээс бусдад нь хүнээ явуулсан. Өөрөөр хэлбэл 9 боксчин Миланд бэлдсэн юм. Тэгвэл өнөөдөр хамгийн хүнд жинд буюу 81 кг-ийн жинд Эрдэнэбаярын Сандагсүрэн Иордан улсын боксчин Ахмед Алтэйматтай хүч үзэж 10:4 оноогоор яллаа. Одоо манай хүн 2 дугаар тойргийн тоглолтоо хийх бөгөөд Ганын боксчин Максвелл Ампонсахтай тулалдах хуваарьтай байна.

Өнөөдөр 48 кг жинд манай гол найдлага болох олимпийн мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамба анхны тулаанаа Словакын боксчин Мирослав Ковакстэй тулалдах юм.

Энэ жингийн тулаан Улаанбаатарын цагаар 21:30 аас эхлэх юм. Манай П.Сэрдамба Б ринг дээр эхний хоёрын дараа 3 дахь тулаан болно гарч ирэх юм байна.

54 кг жинд Энхжаргалын Идэрхүү Европын аварга Английн боксчин Люк Кемпбеллтэй тулалдана. Энэ жин Улаанбаатарын цагаар шөнө 2:30 – аас эхлэх бөгөөд манай боксчин А ринг дээр  7 дахь тулалдаанд улаан булангаас гарч ирэх юм байна.

Э.Идэрхүү тулалдсанаас нэг тулааны дараа 75 кг жинд эх орноо төлөөлөгч Төмөрхуягийн Чулуунтөмөр зодолдоно. Тэр мөн А ринг дээр тулалдах юм байна. Түүний өрсөлдөгч нь Македон улсын иргэн ВикторКотиужансчий байх юм.

Ингээд Монголын боксчиддоо амжилт хүсье.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Г.Ган-Эрдэнэ says:

    Өчигдөр ч сайхан тоглолт болсон шүү. Энхзориг л харин ялагддаг тоогүй юм болсон.

    Харин тийм ээ, 21:30-аас ухайн жингийн тоглолт нь эхэлж байгаа юм байна лээ. Өчигдөр хүлээж хүлээж үзсэн.

    GD Star Rating
    loading...
  2. bi says:

    naizuudaa boxiin delhiin avargiig ali suvgaar uzeed bnaa heleed uguuch

    GD Star Rating
    loading...
  3. Îä says:

    Àëü ñóâàã àëü ñàéòààð ¿çýýä áàéíàà õ¿ì¿¿ñýý òóñëàà÷..

    GD Star Rating
    loading...
  4. baagii says:

    oroi cctv 5 deer l uzsen bas 25iin 2r suwgaar zarimdaa shuud damjiuulj bn le

    GD Star Rating
    loading...
  5. crusader says:

    CCTV 5 deer gargaj bnalee manaihaan

    GD Star Rating
    loading...
  6. xnote says:

    http://www.aiba.org endees shuud uzej bolno.

    GD Star Rating
    loading...
  7. ennee says:

    Shuurhai news tuluunuu Temka-d bayarlalaa. Enhzorig maani hairan.MErdene Itali-d bolon referiid ”yamar ch bolomj” olgohguig hicheegeerei

    GD Star Rating
    loading...
  8. mnkh says:

    SERDAMBA maan’ ehnii ue 3-1 ,2r ue 5-1, 3r ue 2-1 niit 10-3 yallaa…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: