loading...

Зуны турш багаа солих тухай яригдаж байсан залуухан холбогч Рамон Сешнсийн асуудал өнөөдөр бараг шийдэгдээд байгаа гэнэ. Гэхдээ түүний сонголт Никс биш гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө драфтын таваар Испаний иргэн, 18 настай авьяаслаг холбогч залуу Рикки Рубиог авчихаад буцаагаад Евро лигд өөрөөр хэлвэл ФС Барселона багт алдчихсан Миннесота багийнхан түүнд 4 жилийн 16 сая ногооны саналыг өнгөрсөн тав дахь өдөр тавьжээ.
Милуоки Бакс багт хүчин зүтгэж байсан 23 настай Рамон Сешнс өнгөрсөн жил өнгөтөй тоглож дунджаар 12.4 оноо, 5.7 дамжуулалт тус тус хийсэн. Ердөө хоёрхон жил тоглож байгаа ба цаашид өсөх ирээдүйтэй тоглогч юм.
Хэрвээ хуучин баг болох Милуоки Бакс нь 7 хоногийн дотор санал явуулахгүй бол залуу холбогчоо өөр багт алдах юм байна.
Миннесота энэ жил багагүй хөдөлгөөн хийсэн бөгөөд тэр тусмаа хамгаалагчдаасаа наймаа солилцоонд ихэнхийг нь явуулчихжээ. Драфтын таваар Рикки Рубиог авчихаад буцаагаад Евро лиг рүү “илүү сайн хөгжөөд ир” гээд явуулчихсан, драфтын 6 -аар авсан холбогч Жонни Флайн, мөн Уэйн Эллингтоныг авсан.
Харин Майк Миллер, Рэнди Фоэ, Себастьян Телфейр болон Куйнтин Ричардсон нарын хамгаалагчдаа явуулсан билээ.
Давид Ли Никст үлдэнэ
Өөр томоохон мэдээ гэвэл Никс багийн залуу довтлогч Давид Ли багтаа үлдэх гэнэ. Тэр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд ойролцоогоор 6-8 сая ногооны цалин авах гэнэ. Мөн өөр нааштай мэдээ гэвэл Нэйт Робинсон ч бас нэг жилийн гэрээ хийх магадлалтай байгаа гэнэ.
loading...




zozoozo ene jil yu l boloh geed bndaa
loading...
Миннесота ях гээд байгаан болдоо
loading...
David Lee uuln oor bagt ochson bol… Double double master!
loading...
same old same old
loading...