Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Элдэв мэдээ (шар мэдээ) » Хүний наймаа юу, Английн давамгайллыг сулруулах оролдлого уу?

GD Star Rating
loading...

2 хоногийн өмнөөс Премьер лигийн Челси клуб наймааны үед буруу ажилласан хэмээн наймааны 2 цонх болон 910 мянган еврогоор торгуулах шийдвэр хүлээсэн билээ. Гэтэл өнөөдөр залгуулаад өөр нэгэн том баг болох Манчестер Юнайтед яг ийм асуудалтай учраад байна. Том багууд жижиг клубүүдийг дээрэлхээд байна уу эсвэл сүүлийн жилүүдэд Европын дэвжээг эзэгнэж байгаа Английн лигийг сулруулахаар холбооныхон зүтгээд байна уу? Сүүлийнх нь яриа Челсиг Барса хожсоноос хойш нэлээн эрчимтэй яригдаад байгаа билээ. Энэ удаагийн 2 явдал гал дээр тос нэмж орхилоо.

ФИФА-ын дүрмийн 17 дахь дугаарыг хэзээнээс маш олон хүн шүүмжилсээр ирсэн. Наймаа дөхөөд ирэхээр л энэ дугаарыг олон хүн оролддог. Тэнд нэлээн хэдэн зөрүүтэй саналтай дүрмүүд тусгагдсан байдаг. Жишээлбэл, 28 хүрч байгаа тоглогч гэрээнээсээ нэг жилийн өмнө үнэгүй явах эрхтэй эсвэл 2 жилийн өмнө үлдсэн цалингаа өөрөө төлөөд өөр баг руу явж болно гэх мэт олон заалт байдаг. Энэ дугаарын 4 дэх заалтад нэгэн дүрмийг нэлээн тодорхой зааж өгсөн байдаг ажээ. Энэ нь „Аль нэг клуб тоглогчийн гэрээг цуцлуулахад шууд ба шууд бусаар оролцсон бол тухайн клубт мөнгөн торгууль ногдуулахаас гадна наймааны 2 удаагийн эрхээр торгоно“ хэмээсэн заалт байдаг гэнэ. ФИФА энэ дүрмээ баримтлан Челсиг торгож орхижээ. Гэхдээ Роман ойрын өдрүүдэд давж заалдах эрхийн дагуу дээд газар луу хандах нь мэдээж. Хэрэг явдал юунаас эхэлсэн бэ?

2007 оны 4 сард Челси анхны удаа Лэнсийн 15 настай өсвөр тоглогч Гаэл Какутаг авахаар оролдсон байна. Тухайн үед Лэнсийн менежер байсан Франсоис Колдадо ФИФА-д хандана хэмээн сүрдүүлснээр хэсэг намжиж байсан аж. Гэвч ердөө 2-хон сарын дараа залуу тоглогч Челсид очоод, дахин 2 сарын дараа Челсигийн өмсгөлтэй тоглолт хийсэн байна. Лэнсийн удирдлага юу гэж зүгээр суух вэ, нэлээн л юм болж. Хэдэн сар заргалдсаны эцэст 2 тал тохиролцохоор Лондонд Колдадо Челсигийн төлөөлөлтэй уулзсан байна. Тэнд Челсигээс Петер Кенионоос гадна өсвөр тоглогчдын асуудал хариуцсан захирал Франк Арнесен байсан бололтой. Какута Лэнст 2009 он хүртэл гэрээтэй байсан хэдий ч өөрөө Челси рүү явахыг хүссэн, иймээс одоо та нар бидэнд хохирлын мөнгө өг, тэгээд салцгаая гэж Колдадо хэлсэн ч Челсигийн санал болгосон мөнгө түүний инээдийг хүргэжээ. Ингээд Колдадо шүүхийн өмнө уулзацгаая хэмээгээд явжээ. Тухайн үедээ тэд том баг жижиг багийг дээрэлхэж болдог хэмээн бодож байсан гэж тэр одоо дурсана.

Хэрэв тухайн үед 2 тал тохирлцсон бол хөшигний цаана болдог тоо томшгүй олон ийм хэргийн нэг чимээгүй л өнгөрөх байжээ. Челсигийн энэ оролдлого нь анхны тохиолдол биш аж. Энэ явдлаас 2 жилийн өмнө тэд Оби Микелийг хүч хэрэглэн авч байсан аж. Тухайн үед Норвегид байсан тоглогчийг МанЮтд авахаар анх тохирчээ. Хэдхэн хоногийн дараа Челси үүнийг няцааж, өөрийн тоглогч гэдгийг зарлажээ. Микел өөрийн мэдэлгүй дарамтад ороод эхлэв. Ална гэсэн сүрдүүлэг ирснээс гадна машинаар дагаж эхэлсэн байна. Аль талаас нь гэдгийг бүү мэд. Гэвч сарын дараа тэр Лондонд харагдсан нь папарацци нарын дуранд өртөөдөхөж. Норвегийн баг цагдаа руу утасдсанаас гадна МанЮтд Челсиг буруушаав. 2005 оны 9 сард Микел аргагүйн эрхэнд Норвеги руу буцлаа. Ирэх жилийнх нь зун Челси түүнийг 24 саяар өөрийн болгож авав. Гэхдээ 8 саяыг нь Норвеги уруу, 16 саяыг нь түүнийг авахаар Лин багтай урьдчилаад тохирчихсон байсан МанЮтд уруу гуйвуулжээ. Талууд мөнгөн дүнд сэтгэл хангалуун үлдсэн тул энэ хэрэг ингэсхийгээд замхарсан ч Лины спортын захирал Морган Андерсен 1 жилийн тэнсэнтэй үлдэж байжээ. Энэ бол дээр хэлсэнчлэн хөшигний ардах ажлуудын нэг жишээ байлаа. Челси мөн Майкл Вүүдс, Том Тайво нарыг хууль бусаар өөрийн болгосон нь энэ дуулианаар ил боллоо. Тэд бас өмнө нь Эшли Коулыг дүрмийн дагуу аваагүй гэдгээр мөнгөн дүнгээр торгуулж байсан юм. Гэхдээ Роман мэтийн баян хүмүүст 6 оронгоор тоологдох мөнгө юу ч биш билээ. Харин 2 удаагийн наймааны эрх гэдэг эсрэгээр аймшигтай шийтгэл билээ. Магадгүй энэ шийтгэлээс одоо бусад клубүүд санаа аван цаашдаа болгоомжтой хандаж болох юм.

Одоо МанЮтд-ын хэрэг хэрхэн өрнөхийг харья. Тэд Лэ Ховрын залуу тоглогчийг Челси шиг ятгаж өөрийн болгосон гэж буруутгагдаад байгаа. Спортын захирлынх нь яриагаар бол хүүхэд нь саналыг хүлээж авбал дориухан шагнана гэж амалсан бололтой. МанЮтд-ын тал үүнийг харин эрс няцааж буй. Английн „Таймс“ сэтгүүлийн баталж байгаагаар эдгээр нь Английн лигийн эсрэг явуулж байгаа бодлого гэнэ. Дандаа Платинигийн нутгийн багууд, Платини өөрөө УЕФА-ын босс, энэ бол санаатай хэрэг хэмээн тэд бичжээ. Тэд мөн өнгөрсөн жилийн Челси Барса багуудын шүүлтийг ч сөхөж харжээ. Үнэний ортой байж болно. Гэхдээ нэгэнт дүрмэнд байгаа заалт хэвээрээ, Какута 2009 он хүртэл хүчинтэй гэрээ цагаан цаасан дээр хараар бичигдсэн байгаа тул энэ удаагийн хэргийг хүний наймаа гэж үзэхээс аргагүй. Гол нь Челси дараа нь хүссэнийг нь өгсөн бол энэ явдал ингээд л өнгөрөх байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Байерны боссууд Бременд тоглож байсан Клозэг онгоцны буудал дээр нь очиж уулзаад, багаасаа явахгүй гэж байсан тоглогчийн толгойг өөрийн тал руугаа чиглүүлж байсан. Бремен гомдоллож байсан, тухайн үедээ. Байерн түүнийг худалдаж авсан үнийн дүнгээ өсгөснөөр энэ хэрэг хаагдаж байсан. Хорвоод юм бүхэн шударга байдаггүй ээ гэж.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    tom tom avarga zagas bgauudad iim zuil olon bdag bhoo
    ilreed bga ni l ene 2 bolhoos bish
    yu bolhiig harj l baiy

    GD Star Rating
    loading...
  2. Trap says:

    Ymar hamaatai ym ter toglogch ooroo husej baival. gereegee tutslaad torguuli tolood tom bagt ochih yostoi busuu.Muusain france-chuud niilj bnaa.oorsdoo amjihgiu bolohoor england france 2 ali deerees uls tor.ediin zasagaar terseldej i irsen uls. odoo buru football aar dendene. Sport chine shudrag bh yostoi FAIR PLAY

    GD Star Rating
    loading...
  3. Фанат says:

    Английн татварын хуулийг тэнгэр ниргээсэй. Хатан хааныг тэнгэр ниргээсэй. Гордон Брауныг тэнгэр ниргээсэй. Манай баг олигтой тоглогч авч чадсангүй

    GD Star Rating
    loading...
  4. Фанат says:

    er ni barsa chelsea giin shult ilt budliantai bolson shdee. Chelsea g dandaa havchij bdag shdee uefa. fifa

    GD Star Rating
    loading...
  5. Ganaa says:

    Uneniy ortoy ortoy. Gehdee yach j hicheegeed frantsiyn lig zuvhun africiyn toglogchdiyn usun demvjih akademi baisaar l baih bolno. uunees deesh hol yavahgui dee. Iym zamaar yag l hugjuulne sh te. Platini agua toglogch bsan gedeg gehdee hul bumbugiyn hugjilduu shudraga handaj chadahgui l bn daa

    GD Star Rating
    loading...
  6. SU says:

    Chelsea iin ene shiitgel odo baguudad surgamj bolj uldlee de
    Chelsea iin orond REAL MADRID ingesen bol goe bsiimda bi realiig uzen yaddag

    GD Star Rating
    loading...
  7. xzbunny says:

    real madrid daanch tegehgui l de. tegsen ch tseverhen hiine zao.

    GD Star Rating
    loading...
  8. bat says:

    Hoh ni. Ene erguu bagiig demjdeg sda nar unen maluud. Zow shiitgej.

    GD Star Rating
    loading...
  9. munhuulei[r9]i3 says:

    gants chelsea geltgu olon baguud l iim bgashdee huurhi chelsgeag bolomj garsan deer n hiij aldjiina ain kkk gehde real madrid mandtugai!

    GD Star Rating
    loading...
  10. Баттүвшин_gbt says:

    Хүний эрх гэж нэг юм баймаарсан тоглогчыг ятгасан байна уу гүй юу хамаагүй өөрөө л тэр багт очихыг хүссэн бол багууд хоорондоо тохиролцоол тухайн тоглогчын саналыг хүндэтгэх хэрэгтэй гэж бодож байна арай ч манай багт тоглохгүй бол ална гэдэггүй л байлгүй жижиг багуудын мөнгөний шунал бас нөлөөлж байгаа байх дэндүү их үнэ хэлсэн биз

    GD Star Rating
    loading...
  11. chelsea fan says:

    Buruu yum hiisen bol shiitguulhees yahavdee. Manaihan zugeeree chelsea sain toglosoor baih bolno. Manai chelseagiin fanuud Terry shigee l baydaa. Ungursniig gomdollohoo boliyo, busad baguudiig muulaha boliyo. Busad baguuddaa amjilthusei!

    GD Star Rating
    loading...
  12. Bizyanorov says:

    Harin tiim bna lee. My blogt zocholj bgaaraai. Hulbumbugiin horhoitnuudaa!
    http://soccernews.blog.banjig.net/

    GD Star Rating
    loading...
  13. sf says:

    dfgf

    GD Star Rating
    loading...
  14. mutu says:

    http://www.youtube.com/watch?v=oO3Fn3WvYOA&feature=related ene zaluutai yariad bh yum algaa tsagtaa bas chelsead togloj yavsan shyy munduluu odoo joohon chelseatai tiimerhyy bgaa bolohoos bish

    GD Star Rating
    loading...
  15. messi says:

    geree zurchsun yum chini iim zergiin shiitgel bh sh de umnu ch gesen iimerhuu asuudlaar shiitguulj bsan biz de

    GD Star Rating
    loading...
  16. liverpool_fc says:

    Man ug ingej shiitgeesei teguul ma liverpool pl avna

    GD Star Rating
    loading...
  17. mebee says:

    chelsia bol unen tasartsan bag sh deee. getel ter alna hydna gej surduuldeg ni hen bdag bnaa jaahan uhamsartai ym bich ldeeee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: