Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » US Open, Талбайн теннис » Янкович, Дементьева хасагдлаа

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/en/f/f3/US_Open.jpgАмеркийн 18 настай залуу теннисчин Мелани Оудин гайхамшгийг бүтээж байна. Өнгөрсөн 6 сард болсон Уимблдонд Сербийн Елена Янковичийг хожиж шуугиан дэгдээж байсан тэрээр энэ удаа чансааны 4-т эрэмбэлэгдсэн Оросын Елена Деметьеваг тэмцээнээс мулталжээ. 3 сет үргэлжилсэн уг тулаанд Оудин  5-7 6-4 6-3-аар ялалт байгуулсан аж.  Их Дуулгын цувралд дөнгөж 2 дахь удаагаа оролцож байгаа энэ ”бяцхан охиныг” дараагийн шатанд Мариа Шарапова хүлээж байна. Хэдийгээр чансаа уруудсан ч Шараповаг түрүүлэх боломжтой теннисчдийн тоонд багтаасаар байгаа. ”Маша” хоёрдугаар шатанд Америкийн Кристина Макэйлийг 6 : 2, 6 : 1-ээр буулган авсан нь ч түүнд итгэгсдийг улам олшруулж байгаа юм.

Эмэгтэй ганцаарчилсан төрлийн гол фаворитуудын нэг Елена Янкович мөн энэ өдөр тэмцээнээ дуусгаж гэрийн зүг буцлаа. Орос гаралтай Казакстан бүсгүй Ярослава Шведова түүнийг 2 цаг 40 минутад үргэлжилсэн ширүүн тулааны эцэст 6-3 6-7 (4-7) 7-6 (8-6)-оор буулган авсан юм. ”Желли”-гийн хувьд ийнхүү он гарснаас хойшхи 3 дахь томоохон ялагдлаа хүлээж байна. Тэрээр энэ жилийн Ролан Гаррос, Уймлдонд мөн хүссэн амжилтаа үзүүлж чадалгүй, өөрөөсөө доогуур чансаатай бүсгүйчүүдэд ялагдал хүлээсэн юм. Дэлхийн шилдэгийг буулган авсаных нь дараа Шведовагаас энэ тэмцээнд ямар зорилгтой орсон хэмээн асуудахад ”Би оноолтыг ерөөсөө хараагүй, хэнтэй тоглохоо ч сайн мэдээгүй байсан. Зүгээр л талбайд гараад өөрийн чадах бүхнээ хийхийг хичээсэн . Үнэхээр баяртай байна” хэмээн өгүүлжээ.

Америкийн нээлттэй тэмцээний 4 дэх өдөр иймэрхүү сонинтой өнгөрлөө. Энэ өдөр тоглолтоо хийсэн бусад шилдэг теннисчид бүгд ялалтаа авчээ. Тухайлбал Энди Роддик, Францын Марк Жикелийг 6-1 6-4 6-4-өөр, Динара Сафина Германы Кристина Барройсыг 6-7 6-2 6-4-өөр, Светлано Кузнецова Латвийн Анастасия Севастоваг 6-4 6-2роор тус тус ялж дуулиан шуугиан хүлээсэн сэтгүүлчдийн амыг таглажээ. Мөн Сербийн Новак Жокович Австралийн Карстен Баллыг 3 сетэд 6-3 6-4 6-4-өөр ялж, тэмцээнээс мулталсан аж.
Маргааш буюу тэмцээний 5 дахь өдөр эгч дүү Уйльямс, Энди Мюррэй, Рафа Надаль , Хуан Мартин Дель Потро нар 2, 3-р шатны тулаанаа хийнэ.Мөн олны анхаарлын төвд багиаа Ким Клийстерс нутаг нэгт Кирстен Флипкенстэй 4-р шатны эрхийн төлөө тоглох ажээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. suganii us says:

    zozo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: