Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад » Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн дуусах шатандаа орж байна

GD Star Rating
loading...

Америк тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн дуусах шатандаа орж байна. Энэ удаагийн тэмцээн нэг зүйлээр онцлог болсон бөгөөд юу гэвэл 2010 онд Турк улсад болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний дөрөвт орсон нь оролцох эрх авах юм байна.

Одоогийн байдлаар талбайн эзэн Пуэрто Рико, Леандро Барбоза, Андерсон Варежао зэрэг NBA -ийн тоглогчдоор багаа бүрдүүлсэн хүчирхэг Бразил, Луйс Скола тэргүүлсэн Аргентин болон Майами Хит багийн төвийн тоглогч Жоел Энтони тэргүүтэй Канадчууд шөвгийн  дөрөвт шалгарч 2010 – Туркийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй боллоо.

Америк тивийн аваргад 10 баг хоёр хэсэг болон хуваагдаж орсноос Бразил, Пуэрто Рико хоёр 4 хожиж нэг ч  хожигдолгүй хэсгүүдээ тэргүүлсэн юм байна.

Ингээд шилдэг найман баг тойрч тоглоход Бразил, Пуэрто Рико, Аргентин нар адилхан 6 ялж 1 хожигдсон бол араас нь Канад 3 ялж 4 хожигдсон амжилт үзүүлжээ.

Ялангуяа Канад хүчирхэг бие бүрэлдэхүүнтэй Доминиканы багийг 80:76 аар хожиж дэлхийн аваргын эрхээ авчээ. Уг нь Доминиканы бүрэлдэхүүн их хүчтэй, олны танилуудаас гэвэл Атланта Хаукс багийн төвийн тоглогч Ол Хорфорд, Детройт Пистонс багт энэ жил солилцоогоор ирсэн довтлогч Чарли Вилланева, Сакраменто Кингс багийн довтлогч Франческо Гарсиа зэрэг шилдэг тоглогчид байсан юм.

Өнөөдөр шөвгийн дөрвийн тоглолт болох бөгөөд Бразил од нь гийсэн Канадтай, Аргентин талбайн эзэн Пуэрто Рикотой хүч үзэх юм.Одоогийн байдлаар Бразил Канадыг 73:65 аар хожиж алтан медалийн төлөө шалгарч үлдээд байна. Канад хүрлийн төлөө үзэх юм.

Ингээд лидерүүдийг танилцуулъя

Оноо авалт : 1. Луйс Скола/Аргентин – 21.9 оноо

2. Леандро Барбоса/Бразил – 20.7 оноо

3. Данило Пиннок/Панам – 20.1 оноо

Дашрамд дурдахад Америкийн Нэгдсэн Улс олимпод түрүүлж эрхээ авсан учир энэ удаагийн тэмцээнд оролцоогүй юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. PJ says:

    THX

    GD Star Rating
    loading...
  2. zochin says:

    Yag iimerhuu medeelliig l medeelel geed baigam shuu dee
    Amjilt

    GD Star Rating
    loading...
  3. carmelo says:

    ehleed unshchaad americ husagdtsiin bhdaa gsn chn
    oroltsooguin bnasht :)

    GD Star Rating
    loading...
  4. Batu says:

    bi bas yasiin bol geed ih tugshuurtei unshlaa shde hehe

    GD Star Rating
    loading...
  5. carmelo says:

    “Санаж явбал бүтнэ, Сажилж явбал хүрнэ” гэдэгчлэн бараг хоёр жил шахам хугацаанд араас нь хөөцөлдөж, уйгагүй хичээсний дүнд Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб “МанЮ”-гаас хүссэн зүйлээ авч чадсан. Харин Сэр Алекс Фергусон түүнд ямар нэг вирус өгөөгүй, харин дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Рональдог өгсөн юм. 80 сая фунт стерлинг буюу 132 сая ам.доллараар зарагдсан Рональдо дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөр өргөмжлөгдөж, түүнийг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд 80 мянган үнэнч хөгжөөн дэмжигчид нь халуун дулаан уур амьсгал дунд угтаж авсан юм. Тэр Реалтай таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд 9 дугаартай өмсгөлийн эзэн болоод байгаа. Ингээд Криштиан Рональдо Ла лигийн улирлын тоглолт эхлэхийн өмнөхөн “Sport” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

    -Тэгэхээр Рональдо, та Реалд ирэхийг хүсч байсан. Одоо сэтгэл хангалуун байгаа биз дээ?

    -/Инээв/. Тийм ээ. Яг л гэртээ харьсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Португальд төрж өссөн гэхээр би бүхий л амьдралынхаа туршид Испанитай ойр дотно байсан гэсэн үг. Би испани хэлээр ярьдаг, бас испани сэтгэлгээ, соёл уламжлал, хөлбөмбөгийн хэв маягийг нь ч мэднэ. Тэгэхээр миний хувьд яг л Португальд очиж, бөмбөг тоглох гэж байгаа юм шиг санагдаж байна. Нэмж хэлэхэд, Реал Мадрид бол дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг клубуудын нэг шүү дээ.

    -“Евро-2008”-ын үеэр та “МанЮ”-г орхиж, “Реал Мадрид”-д очихыг хүсч байгаагаа дэлхий нийтэд зарлачихсан. Гэтэл эргээд “МанЮ”-гийн хамт Премьер лигт тоглоход ямар байв?

    -Хэцүүхэн л байлаа. “Евро-2008”-ын дараа Англид эргэж очих тийм ч амар байгаагүй. Наймааны асуудал бүрэн шийдэгдтэл би чимээгүй байхыг хүссэн. Гэхдээ нэг талаас би өнгөрсөн улиралд биш, одоо Реалд ирж байгаадаа баяртай байгаа. Учир нь надад өндөр хариуцлага ногдож, тэр их мөнгөний үнэ цэнийг харуулах ёстой гэдгийг мэдэж байсан болохоор сэтгэлзүйн хувьд илүү бэлтгэгдсэн гэх үү дээ.

    -Энэ тал дээр санаа зовж байна уу? Та өөртөө итгэлтэй харагдаж байна, гэхдээ дэлхий дээрх хамгийн үнэтэй тоглогч байх нь ямар нэг байдлаар танд дарамттай санагдаж байна уу?

    -/Инээв/. Би тэр их мөнгөний хэмжээнд хүрч тоглож чадна гэдгээ хүмүүст харуулах амаргүй гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ мөнгөний талаар мартаад, өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлдээ анхаарлаа хандуулах ёстой. Миний онцлог, давуу тал, бас би юунд сайн гэдгээ мэдэх болохоор талбайн гадуурх элдэв яриаг тоолгүй хөлбөмбөгөө тоглоход анхаарах болно. Гэхдээ таны зөв л дөө. Энэ асуудал үнэхээр миний чадлыг сорьж байгаа хэрэг. Магадгүй фанатууд наймааны мөнгөнд анхаарлаа хандуулж байгаа байх. Гэхдээ би яана гэж? Би тэр арилжаа, наймааны асуудал, гэрээ хэлэлцээрт оролцоогүй шүү дээ. Би “Реал Мадрид” миний төлөө “Манчестер Юнайтед”-д төлсөн үнийг хүндлэх ёстой.

    -Наймааны асуудал хэдэн сарын турш яригдсаар байсан. Чухам яг хэзээ та өөрийгөө Испани руу явах болсноо мэдсэн бэ?

    -Миний төлөөлөгч “Манчестер Юнайтед” клубын дарга нартай ярилцсаны дараа над руу утсаар ярьсан. Тэр үед би Америкт амарч байсан болохоор хоёр клубын удирдлага энэ талаар хэр нухацтай ярьж байгааг мэдээгүй. Зөвхөн “Манчестер Юнайтед” намайг явахыг зөвшөөрөөсэй гэж хүсч байлаа. Тэгээд ч клубээс явах хамгийн тохиромжтой цаг нь гэж бодож байсан. Миний бодлоор “МанЮ”-д өнгөрүүлсэн сүүлийн жилүүдийн амжилтыг хараад хэн ч намайг хичээсэнгүй гэж хэлэхгүй байх. Би өөрт байгаа бүхнээ гаргахыг хичээж, бид гурван жил дараалан лигийн аварга болж, хоёр жил дараалан Аваргуудын лигийн финалд шалгарлаа. Харин сэтгэл дундуур байгаа зүйл гэвэл “МанЮ”-д өнгөрүүлсэн сүүлийн жилдээ бид Аваргуудын лигт дахин түрүүлж чадаагүй. Гэхдээ л би “Манчестер Юнайтед”-ын төлөө чадах бүхнээ зориулсан.

    -Ром хотод Аваргуудын лигийн финалд ялагдал хүлээгээд байсан “МанЮ”-г тийм тааруухан байдалтай орхиж байгаадаа сэтгэл чинь шаналж байв уу?

    -Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ. Үргэлж хүссэнээр байдаггүй. Тэр тоглолтод хожигдсон нь одоо ч надад бодогддог. Гэхдээ та “Барселона”-г хүндэтгэх хэрэгтэй. Тэд өнгөрсөн улиралд гурван том цом хүртсэн нь тэдний хүч чадал, чанар чансааг харуулж буй хэрэг. Гэхдээ тэднийг биднээс илүү байсан гэж хэлэхгүй ээ. Тэд зүгээр л олдсон боломжоо зөв ашигласан юм.

    -Хамгийн сүүлд Сэр Алекс Фергусонтой уулзахад тэр танд юу гэж хэлсэн бэ?

    -“Баяр хүргэе” гэж хэлсэн. Миний явах цаг болсон гэдгийг тэр мэдэж байсан байх аа. Бас миний хувьд явах нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх. Тэр надтай тоглоод, “Реалд тийм олон шилдэг довтолгооны тоглогчид байгаа цагт чи төвийн хамгаалагч л хийнэ” гэж хэлсэн. Энэ нь Сэр Фергусоны хувьд “Амжилт хүсье, хүү минь” гэж хэлж байгаа хэрэг л дээ. Харин би хөгжөөн дэмжигчидтэй салах ёс хийж чадаагүй явсан. Гэхдээ “МанЮ”-гийн хөгжөөн дэмжигчид намайг ойлгож, тэдэнд ямар их талархдагийг минь мэднэ гэж найдаж байна. Ямар ч хүнд хэцүү үед тэдний дэмжлэгийг үргэлж мэдэрч байдаг.

    -Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд албан ёсоор таныг угтаж авах ёслол гайхамшигтай байсан. Тийм үү?

    -Хэзээ ч мартагдашгүй, үнэхээр солиотой өдөр байсан шүү. Би Португалиас хувийн онгоцоор Мадридад ирээд шууд эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээ өгсөн. Дараа нь намайг зочид буудалд аваачиж, Ипсанийн томоохон хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Тэр зочид буудалд “Реал Мадрид” клубынхэн тоглолтын өмнө байрладаг, мөн албаны ажлаа зохион байгуулдаг юм билээ. Намайг ирж байгаад хүмүүс тэгж сонирхсон янзтай хандана гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Зочид буудлын гадаа маш олон хөгжөөн дэмжигчид цугларсныг хараад цэнгэлдэхэд бүр ч олон хүн байгаа даа гэж бодсон. Гэхдээ пиг дүүрэн гэж төсөөлөө ч үгүй. Үнэхээр гайхсан шүү, 80 мянган хүн зөвхөн намайг харах гэж ирлээ гэж үү гээд л. Яг л рок од шиг сэтгэгдэл төрж байлаа. Би бас миний гэр бүлийнхний хувьд хэзээ ч марташгүй тийм л өдөр болж өнгөрсөн.

    -“Реал Мадрид” дахин оддын баг боллоо гэж бодож байна. Та Флорентино Перезийн шинэ төлөвлөгөөний талаар ямар бодолтой байна вэ?

    -Би клубын ерөнхийлөгчийг маш их хүндэтгэдэг. Тэр Реалын төлөө их зүйл хийхийг хүсдэг. Тэр нь зүгээр нэг яриа төдийхөн зүйл биш. Ноён Перез ихэвчлэн хүссэн тоглогчоо авч чаддаг. Тэр шийдэмгий зан төрхийг л бид талбай дээр гаргах ёстой юм. Энэ улиралд Реал хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа. Бүгд дэлхийн хэмжээнд танигдсан, дээд зэрэглэлийн тоглогчид. Ингэснээр бид бүгдэд ямар хүндрэл тулгарахыг бүгдээрээ мэдэж байгаа. Бид ямар нэг алдаа гаргаж, тэмцээнд ялагдах ч юмуу буруу алхам хийвэл хэвлэлийнхэн бидэн рүү довтолж, бид ямар үнээр энд цугларсан талаар бичих болно. Гэхдээ бидэнд клубын зүгээс, ерөнхийлөгчийн зүгээс байнга дэмжлэг үзүүлнэ гэдгийг ойлгож байгаа.

    -Шинэ багтайгаа хэрхэн дасан зохицох гэж байна даа? Та ямар байрлалд тоглох бол?

    -Яг таг мэдэхгүй байна. Надад бусад тоглогчдоос илүү чухал үүрэг роль ногдуулна гэх бодолгүй байгаагаа хэлэх нь зөв байх. Учир нь дасгалжуулагч хэн нь хамгийн үнэтэй тоглогч вэ гэдгийг биш, яавал хамгийн шилдэг бүрэлдэхүүнийг бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулна шүү дээ. Харин би тэрний нэгээхэн хэсэг нь байх болно. Миний хувьд үргэлж гарааны 11-т багтана гэсэн баталгаа байхгүй. Хэрэв би дээд төвшинд тоглож чадахгүй бол сэлгээний суудлаас тоглолтыг харах болно шүү дээ.

    -Энэ улиралд таны нэн тэргүүнд тавих зорилго? Ла лиг үү, эсвэл Аваргуудын лиг үү?

    -Би хоёуланд нь, бүгдэд нь ялахыг хүсч байна. Яагаад нэгийг нь сонгоно гэж? Би “Манчестер Юнайтед”-ын хамт Аваргуудын лигт түрүүлж байсан. Клубын төвшинд Аваргуудын лиг бол хамгийн том тэмцээн. Гэхдээ би үргэлж Испанийн лигийн тухай бодож, нэг л өдөр Испанийн дээд лигийн цомыг авна гэж мөрөөддөг байсан. Зодог тайлсныхаа дараа амьдралаа эргэн хараад Англи, Испанийн лигт хоёуланд нь түрүүлж байсан гэж бахархалтайгаар хэлэх болно.

    -Сүүлийн 10 жилийн дотор таны амьдрал багагүй өөрчлөгдсөн. Энэ их алдар хүнд, хөрөнгө мөнгө ямар санагдаж байна даа?

    -Азаар энэ бүх өөрчлөлт сайнаар эргэсэн. /Инээв/. Миний амьдрал илт сайжирсан. Тансаг байшин, ганган машин гээд л хүссэн бүхэн минь байна. Тэглээ гээд хамгийн чухал нь миний гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийн маань тусламж, дэмжлэг юм. Хөрөнгө мөнгө миний хүсэл мөрөөдөл, зан араншин, үзэл бодлыг өөрчилж чадахгүй ээ. Би хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Би хэр хэмжээний цалин мөнгө авч байгаагаас үл хамааран хөлбөмбөг тоглох хүсэл тэмүүлэл минь байсаар байх болно.

    -Хэрэв хөлбөмбөгч болоогүй байсан бол өнөөдөр юу хийж байгаа бол. Энэ талаар урьд өмнө нь бодож байсан уу? Багын мөрөөдөл бий юу?

    -Хөгжилтэй юм аа. Миний багын найзууд ихэнх нь хөлбөмбөгч болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ тэдэнд өөр мөрөөдөл байсан л даа, гал сөнөөгч, эмч, цагдаа гээд л… Харин би ганцхан хөлбөмбөгч болохыг л мөрөөддөг байлаа. Тийм ч учраас бага байхдаа аав, ээжээсээ үргэлж хөлбөмбөгийн хувцас, хэрэглэл авч өгөхийг гуйдаг байсан.

    -Хөлбөмбөг таны хувьд ажил мэргэжил чинь гэсэн үг үү? Багын тань тэр хүсэл тэмүүлэл буурсан уу?

    -Огтхон ч үгүй. Талбай дээр тоглох цаг, хором бүр надад сайхан байдаг. Яг л тоглоом гэсэн үг. Би шинэ зүйлд суралцаж, шинэ хууралтыг туршиж үзэх дуртай.

    -Эцэст нь асуухад, бид дараа жилийн яг энэ үед дахин уулзахад та “Реал Мадрид”-ын хамт ямар нэг цомын эзэн болсон байж чадах болов уу?

    -Би ирээдүйг таамаглаж чадахгүй шүү дээ. Гэхдээ фенүүддээ амлахад, энэ багийн хамт шинэ улиралд амжилт гаргахын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Бидэнд боломж бололцоо бий. Би бүхнийг гэгээлгээр төсөөлж байна.

    GD Star Rating
    loading...
  6. bujee_247 says:

    mungutei bolohiigh husvel end darnuu. http://www.AWSurveys.com/HomeMain.cfm?RefID=bujee_247 end darj orood Create a free account gj darj burtguuleed l boloo shuu humuusee. munguu paypalaar avdag bolohoor uneheer naidvartai shuu

    GD Star Rating
    loading...
  7. bujee_247 says:

    mungutei bolohiigh husvel end darnuu. http://www.AWSurveys.com/HomeMain.cfm?RefID=bujee_247 end darj orood Create a free account gj darj burtguuleed l boloo shuu humuusee. munguu paypalaar avdag bolohoor uneheer naidvartai shuu aldahgui shuu amlaya all

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    carmelo gyalailaa goy niitlel bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: