Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад » Аргентин хожигдов

GD Star Rating
loading...

Аргентиний хөлбөмбөгийн шигшээ баг нь заналт дайсан Бразилдаа нутаг дээрээ хожигдоод удаагүй байхад бас нэгэн хожигдол амслаа. Гэхдээ энэ удаад сагсан бөмбөгөөр талбайн эзэн Пуэрто Рикод хожигдсон байна.

85:80 – аар талбайн эзэд Америк тивийн хамгийн шилдэг амжилттай яваа Аргентинийг талбай дээрээ буулгаж авлаа. Нэгэн цагт NBA-д тоглож байсан Карлос Арроёо багаа тэргүүлж 19 оноо авсан бол Аргентинаас Луйс Скола 31 оноо авсан ч барсангүй.

Пуэрто Рикогийн шигшээ баг дэлхий болон олимпоос медаль авч байгаагүй бөгөөд 1957 оноос FIBA – д элссэн юм байна. Олон улсын сагсан бөмбөгт чансаагаараа одоогоор 11 – т явж байгаа юм байна. Ийнхүү тэд 7 дахь удаагаа Америк тивийн аваргын төлөө шалгарч үлдээд байгаа ба урьд нь гурван алт/80,89,95/, гурван мөнгө/88,93,97/, 2 хүрэл/03,07/ медаль авч байжээ. Ийнхүү арван хоёр жилийн дараа финалд дахин шалгарлаа.
Харин Аргентин бол дэлхийн чансааг тэргүүлэгч орон билээ. Тэд бол 2004 оны олимпийн аварга, 2008 онд хүрэл медаль зүүсэн, дэлхийн аваргад 1950 онд алт, 2002 онд мөнгөн медаль хүртэж, Америк тивийн аваргаас 2001 онд алт, 95, 03, 07 онуудад мөнгө, 80, 83, 99 онуудад хүрэл медаль зүүж байсан юм байна.

Ийнхүү арван жилийн дараа хүрэл медалийн төлөө шалгарч үлдлээ.

Маргааш та бид талбайн эздийн 4 дахь ялалтыг харах уу? эсвэл Бразил 4 дахь алтаа зүүх үү? Мөн дэлхийд чансаагаараа тэргүүлэгч Аргентин буурь зааж хүрэл дээр буух уу? эсвэл Канадын шигшээ баг 2001 оноос хойш тасарсан хүрэл медалиа зүүх үү? гэдэг асуултын хариуг авах болноо.

Хагас шигшээ тоглолтууд

Бразил 73 – 65 Канад

Леандро Барбоса 22 оноо

Андерсон Варежао 16 оноо

Канадаас Жоел Энтони 17 оноо.

Аргентин 80 – 85 Пуэрто Рико

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    brasil-n bureldehuun bol unen aimar bgadaa
    barag avarga avah blgui e

    GD Star Rating
    loading...
  2. CHELSEA says:

    Goyo goyo…

    GD Star Rating
    loading...
  3. crusader says:

    Eri ni Brazil tun dajgui bureldehuuntei shs. Nene, Varejao, Barbosa geed l. Nene ene temtseend oroltsoj bgamu?

    GD Star Rating
    loading...
  4. BAT says:

    Ginoibili togloson yum uu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: