Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Бразил Өмнөд Африк нисэх тийзээ ”захиаллаа”

GD Star Rating
loading...

Аргентини 1 : 3 Бразил (64′ Датоло), (24′ Луйзао, 30′ 68′ Луйс Фабиано)

2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хариуцлагатай тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Эдгээр тоглолтуудаас хамгийн сонирхол татаж байсан нь мэдээж дэлхийн 5 удаагийн аварга алдарт Бразилийн шигшээ, Диего Марадонагаар удирдуулсан Аргентиний багуудын тулаан байлаа. Хэзээд сүр дуулиантай болдог энэ хоёр багийн тулааныг улам хурцалж байсан нэг зүйл нь Аргентиний шигшээн өнөөгийн нөхцөл байдал байв. Тэд одоогийн байдлаар 22 оноотой КОМНЕБОЛ бүсийн 4-р байранд бичигдэж байгаа бөгөөд ганц л ялагдахад ардаа яваа Колумбын шигшээд гүйцэгдэх аюултай байдалд байгаа юм.
Диего Марадона энэ чухал тоглолтонд Атлетикогийн супер довтлогч Серхио Агуеро, Интерт түргэн идээшиж буй Диего Милито нарыг суулгаж Тевез, Месси нарыг довтолгоонд илгээжээ. Мөн тэдний хамгаалалтанд шигшээн дебутээ хийж байгаа залуу тоглогч багтсан байсан юм. Тоглолт эхлээд 23 дахь минут үргэлжилж байх үед Эланoгийн чөлөөт цохилтыг Бенфика багийн ахмад хамгаалагч Луйсао мөргөж тоглолтын салхийг хагаллаа. Гэхдээ Аргентиний хамгаалагчдын гаргаж буй алдааг харахад дахин гоол алдахгүй гэх баталгаа байхгүй байв. Энэ гоолоос ердөө 7-хон минутын дараа  Элано хаалга руу хүчтэй цохилтыг гүйцэтгэхэд Мариано Андухар хааж чадсан ч, барьж чадалгүй алдахад Луйс Фабиано нэмчихлээ. Энэ үеэс Росарио хотын Жиганте цэнгэлдэхэд зөвхөн Бразилчуудын дуулах дуу л сонсогдох боллоо. Эхний үе дуусахаас өмнө хоёр багт гоол оруулах хэд хэдэн боломж олдсон ч аль аль нь ашиглаж чадсангүй. Хоёрдугаар хагасын эхэнд Макси Родригезийн оронд Кун Агуеро талбайд орж ирлээ. Гэхдээ Аргентинчууд хамгаалалтаа сайжруулахгүй бол хичнээн довтлоод нэмэр байхгүй нь харагдаж байлаа. 64 дэх минутад Наполигийн ”жигүүр” Датоло алсын цохилтоор тооны харьцааг ойртуулж чадсан ч түүний гоол эцсийн үр дүнд ямар нэгэн нөлөө үзүүлсэнгүй. 66 дахь минутад Луйс Фабиано хоёр дахь гоолоо оруулж тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Марадoнa энэ гоолын дараа Диего Милитог оруулсан ч хэтэрхий оройтсон байлаа. Ийнхүү дэлхийн 5 удаагийн аварга ”Пента-Кампеан”-ууд буюу Бразилчууд 2010 оны ДАШТ-д оролцох эрхээ халаасаллаа. Тэд түүхэндээ ганц ч ДАШТ-г өнжиж байгаагүй билээ. Харин тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдөх ёстой Аргентиний шигшээн байдал хүндхэн байна. Ирэх долоо хоногт ”цагаан -цэнхэр”-үүд Уругвайн багийг заавал ялах даалгавартай тулаад байна.

Аргентин : Андухар, Занетти, Домингуез, Отаменди, Хайнц, Родригез (45′ Агуеро), Машерано, Датоло, Верон, Месси, Тевез (70′ Милито)

Бразил : Жулио Цесар, Майкон, Лусио, Луйзао, Андре Сантос, Элано (68′ Даниел Алвес),  Жилберто Силва, Фелипе Мело, Кака, Робиньо (68′ Рамирес), Луйс Фабиано (76′ Адриано)

Колумб 2 : 2 Эквадор (82′ Мартинез, 90+4 Гутьеррез), (42′ 49′ Паласиос)

Перу 1 : 0 Уругвай (45+1 Кабакас)

Чили 2 : 2 Венесуель (10′ Видал, 52′ Миллар), (33′ Малдонадо, 45+1 Рэй)

Баг T/T X T Хж + - +/- оноо
Бразил 15 8 6 1 28 7 +21 30
Чили 15 8 3 4 25 16 +9 27
Парагвай 15 8 3 4 21 13 +8 27
Аргентин 15 6 4 5 20 18 +2 22
Колумби 15 5 5 5 9 11 −2 20
Эквадор 15 5 5 5 18 22 −4 20
Уругвай 15 4 6 5 23 17 +6 18
Венесуель 15 5 3 7 19 26 −7 18
Боливи 15 3 3 9 19 31 −12 12
Перу 15 2 4 9 8 29 −21 10
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

22 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    ochigdor ch holbombogin id shidtenuug gaihaltai togolsondoo
    bayr hurgey south america-s hamgin turuund erhee avlaa

    GD Star Rating
    loading...
  2. 111 says:

    news:
    “Санаж явбал бүтнэ, Сажилж явбал хүрнэ” гэдэгчлэн бараг хоёр жил шахам хугацаанд араас нь хөөцөлдөж, уйгагүй хичээсний дүнд Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб “МанЮ”-гаас хүссэн зүйлээ авч чадсан. Харин Сэр Алекс Фергусон түүнд ямар нэг вирус өгөөгүй, харин дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Рональдог өгсөн юм. 80 сая фунт стерлинг буюу 132 сая ам.доллараар зарагдсан Рональдо дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөр өргөмжлөгдөж, түүнийг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд 80 мянган үнэнч хөгжөөн дэмжигчид нь халуун дулаан уур амьсгал дунд угтаж авсан юм. Тэр Реалтай таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд 9 дугаартай өмсгөлийн эзэн болоод байгаа. Ингээд Криштиан Рональдо Ла лигийн улирлын тоглолт эхлэхийн өмнөхөн “Sport” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

    -Тэгэхээр Рональдо, та Реалд ирэхийг хүсч байсан. Одоо сэтгэл хангалуун байгаа биз дээ?

    -/Инээв/. Тийм ээ. Яг л гэртээ харьсан юм шиг сэтгэгдэл төрж байна. Португальд төрж өссөн гэхээр би бүхий л амьдралынхаа туршид Испанитай ойр дотно байсан гэсэн үг. Би испани хэлээр ярьдаг, бас испани сэтгэлгээ, соёл уламжлал, хөлбөмбөгийн хэв маягийг нь ч мэднэ. Тэгэхээр миний хувьд яг л Португальд очиж, бөмбөг тоглох гэж байгаа юм шиг санагдаж байна. Нэмж хэлэхэд, Реал Мадрид бол дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг клубуудын нэг шүү дээ.

    -“Евро-2008”-ын үеэр та “МанЮ”-г орхиж, “Реал Мадрид”-д очихыг хүсч байгаагаа дэлхий нийтэд зарлачихсан. Гэтэл эргээд “МанЮ”-гийн хамт Премьер лигт тоглоход ямар байв?

    -Хэцүүхэн л байлаа. “Евро-2008”-ын дараа Англид эргэж очих тийм ч амар байгаагүй. Наймааны асуудал бүрэн шийдэгдтэл би чимээгүй байхыг хүссэн. Гэхдээ нэг талаас би өнгөрсөн улиралд биш, одоо Реалд ирж байгаадаа баяртай байгаа. Учир нь надад өндөр хариуцлага ногдож, тэр их мөнгөний үнэ цэнийг харуулах ёстой гэдгийг мэдэж байсан болохоор сэтгэлзүйн хувьд илүү бэлтгэгдсэн гэх үү дээ.

    -Энэ тал дээр санаа зовж байна уу? Та өөртөө итгэлтэй харагдаж байна, гэхдээ дэлхий дээрх хамгийн үнэтэй тоглогч байх нь ямар нэг байдлаар танд дарамттай санагдаж байна уу?

    -/Инээв/. Би тэр их мөнгөний хэмжээнд хүрч тоглож чадна гэдгээ хүмүүст харуулах амаргүй гэдгийг би мэднэ ээ. Гэхдээ мөнгөний талаар мартаад, өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлдээ анхаарлаа хандуулах ёстой. Миний онцлог, давуу тал, бас би юунд сайн гэдгээ мэдэх болохоор талбайн гадуурх элдэв яриаг тоолгүй хөлбөмбөгөө тоглоход анхаарах болно. Гэхдээ таны зөв л дөө. Энэ асуудал үнэхээр миний чадлыг сорьж байгаа хэрэг. Магадгүй фанатууд наймааны мөнгөнд анхаарлаа хандуулж байгаа байх. Гэхдээ би яана гэж? Би тэр арилжаа, наймааны асуудал, гэрээ хэлэлцээрт оролцоогүй шүү дээ. Би “Реал Мадрид” миний төлөө “Манчестер Юнайтед”-д төлсөн үнийг хүндлэх ёстой.

    -Наймааны асуудал хэдэн сарын турш яригдсаар байсан. Чухам яг хэзээ та өөрийгөө Испани руу явах болсноо мэдсэн бэ?

    -Миний төлөөлөгч “Манчестер Юнайтед” клубын дарга нартай ярилцсаны дараа над руу утсаар ярьсан. Тэр үед би Америкт амарч байсан болохоор хоёр клубын удирдлага энэ талаар хэр нухацтай ярьж байгааг мэдээгүй. Зөвхөн “Манчестер Юнайтед” намайг явахыг зөвшөөрөөсэй гэж хүсч байлаа. Тэгээд ч клубээс явах хамгийн тохиромжтой цаг нь гэж бодож байсан. Миний бодлоор “МанЮ”-д өнгөрүүлсэн сүүлийн жилүүдийн амжилтыг хараад хэн ч намайг хичээсэнгүй гэж хэлэхгүй байх. Би өөрт байгаа бүхнээ гаргахыг хичээж, бид гурван жил дараалан лигийн аварга болж, хоёр жил дараалан Аваргуудын лигийн финалд шалгарлаа. Харин сэтгэл дундуур байгаа зүйл гэвэл “МанЮ”-д өнгөрүүлсэн сүүлийн жилдээ бид Аваргуудын лигт дахин түрүүлж чадаагүй. Гэхдээ л би “Манчестер Юнайтед”-ын төлөө чадах бүхнээ зориулсан.

    -Ром хотод Аваргуудын лигийн финалд ялагдал хүлээгээд байсан “МанЮ”-г тийм тааруухан байдалтай орхиж байгаадаа сэтгэл чинь шаналж байв уу?

    -Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ. Үргэлж хүссэнээр байдаггүй. Тэр тоглолтод хожигдсон нь одоо ч надад бодогддог. Гэхдээ та “Барселона”-г хүндэтгэх хэрэгтэй. Тэд өнгөрсөн улиралд гурван том цом хүртсэн нь тэдний хүч чадал, чанар чансааг харуулж буй хэрэг. Гэхдээ тэднийг биднээс илүү байсан гэж хэлэхгүй ээ. Тэд зүгээр л олдсон боломжоо зөв ашигласан юм.

    -Хамгийн сүүлд Сэр Алекс Фергусонтой уулзахад тэр танд юу гэж хэлсэн бэ?

    -“Баяр хүргэе” гэж хэлсэн. Миний явах цаг болсон гэдгийг тэр мэдэж байсан байх аа. Бас миний хувьд явах нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх. Тэр надтай тоглоод, “Реалд тийм олон шилдэг довтолгооны тоглогчид байгаа цагт чи төвийн хамгаалагч л хийнэ” гэж хэлсэн. Энэ нь Сэр Фергусоны хувьд “Амжилт хүсье, хүү минь” гэж хэлж байгаа хэрэг л дээ. Харин би хөгжөөн дэмжигчидтэй салах ёс хийж чадаагүй явсан. Гэхдээ “МанЮ”-гийн хөгжөөн дэмжигчид намайг ойлгож, тэдэнд ямар их талархдагийг минь мэднэ гэж найдаж байна. Ямар ч хүнд хэцүү үед тэдний дэмжлэгийг үргэлж мэдэрч байдаг.

    -Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд албан ёсоор таныг угтаж авах ёслол гайхамшигтай байсан. Тийм үү?

    -Хэзээ ч мартагдашгүй, үнэхээр солиотой өдөр байсан шүү. Би Португалиас хувийн онгоцоор Мадридад ирээд шууд эмнэлэгт хүргэгдэж, шинжилгээ өгсөн. Дараа нь намайг зочид буудалд аваачиж, Ипсанийн томоохон хэвлэлүүдэд ярилцлага өгсөн. Тэр зочид буудалд “Реал Мадрид” клубынхэн тоглолтын өмнө байрладаг, мөн албаны ажлаа зохион байгуулдаг юм билээ. Намайг ирж байгаад хүмүүс тэгж сонирхсон янзтай хандана гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Зочид буудлын гадаа маш олон хөгжөөн дэмжигчид цугларсныг хараад цэнгэлдэхэд бүр ч олон хүн байгаа даа гэж бодсон. Гэхдээ пиг дүүрэн гэж төсөөлөө ч үгүй. Үнэхээр гайхсан шүү, 80 мянган хүн зөвхөн намайг харах гэж ирлээ гэж үү гээд л. Яг л рок од шиг сэтгэгдэл төрж байлаа. Би бас миний гэр бүлийнхний хувьд хэзээ ч марташгүй тийм л өдөр болж өнгөрсөн.

    -“Реал Мадрид” дахин оддын баг боллоо гэж бодож байна. Та Флорентино Перезийн шинэ төлөвлөгөөний талаар ямар бодолтой байна вэ?

    -Би клубын ерөнхийлөгчийг маш их хүндэтгэдэг. Тэр Реалын төлөө их зүйл хийхийг хүсдэг. Тэр нь зүгээр нэг яриа төдийхөн зүйл биш. Ноён Перез ихэвчлэн хүссэн тоглогчоо авч чаддаг. Тэр шийдэмгий зан төрхийг л бид талбай дээр гаргах ёстой юм. Энэ улиралд Реал хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа. Бүгд дэлхийн хэмжээнд танигдсан, дээд зэрэглэлийн тоглогчид. Ингэснээр бид бүгдэд ямар хүндрэл тулгарахыг бүгдээрээ мэдэж байгаа. Бид ямар нэг алдаа гаргаж, тэмцээнд ялагдах ч юмуу буруу алхам хийвэл хэвлэлийнхэн бидэн рүү довтолж, бид ямар үнээр энд цугларсан талаар бичих болно. Гэхдээ бидэнд клубын зүгээс, ерөнхийлөгчийн зүгээс байнга дэмжлэг үзүүлнэ гэдгийг ойлгож байгаа.

    -Шинэ багтайгаа хэрхэн дасан зохицох гэж байна даа? Та ямар байрлалд тоглох бол?

    -Яг таг мэдэхгүй байна. Надад бусад тоглогчдоос илүү чухал үүрэг роль ногдуулна гэх бодолгүй байгаагаа хэлэх нь зөв байх. Учир нь дасгалжуулагч хэн нь хамгийн үнэтэй тоглогч вэ гэдгийг биш, яавал хамгийн шилдэг бүрэлдэхүүнийг бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулна шүү дээ. Харин би тэрний нэгээхэн хэсэг нь байх болно. Миний хувьд үргэлж гарааны 11-т багтана гэсэн баталгаа байхгүй. Хэрэв би дээд төвшинд тоглож чадахгүй бол сэлгээний суудлаас тоглолтыг харах болно шүү дээ.

    -Энэ улиралд таны нэн тэргүүнд тавих зорилго? Ла лиг үү, эсвэл Аваргуудын лиг үү?

    -Би хоёуланд нь, бүгдэд нь ялахыг хүсч байна. Яагаад нэгийг нь сонгоно гэж? Би “Манчестер Юнайтед”-ын хамт Аваргуудын лигт түрүүлж байсан. Клубын төвшинд Аваргуудын лиг бол хамгийн том тэмцээн. Гэхдээ би үргэлж Испанийн лигийн тухай бодож, нэг л өдөр Испанийн дээд лигийн цомыг авна гэж мөрөөддөг байсан. Зодог тайлсныхаа дараа амьдралаа эргэн хараад Англи, Испанийн лигт хоёуланд нь түрүүлж байсан гэж бахархалтайгаар хэлэх болно.

    -Сүүлийн 10 жилийн дотор таны амьдрал багагүй өөрчлөгдсөн. Энэ их алдар хүнд, хөрөнгө мөнгө ямар санагдаж байна даа?

    -Азаар энэ бүх өөрчлөлт сайнаар эргэсэн. /Инээв/. Миний амьдрал илт сайжирсан. Тансаг байшин, ганган машин гээд л хүссэн бүхэн минь байна. Тэглээ гээд хамгийн чухал нь миний гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийн маань тусламж, дэмжлэг юм. Хөрөнгө мөнгө миний хүсэл мөрөөдөл, зан араншин, үзэл бодлыг өөрчилж чадахгүй ээ. Би хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Би хэр хэмжээний цалин мөнгө авч байгаагаас үл хамааран хөлбөмбөг тоглох хүсэл тэмүүлэл минь байсаар байх болно.

    -Хэрэв хөлбөмбөгч болоогүй байсан бол өнөөдөр юу хийж байгаа бол. Энэ талаар урьд өмнө нь бодож байсан уу? Багын мөрөөдөл бий юу?

    -Хөгжилтэй юм аа. Миний багын найзууд ихэнх нь хөлбөмбөгч болохыг мөрөөддөг байсан. Гэхдээ тэдэнд өөр мөрөөдөл байсан л даа, гал сөнөөгч, эмч, цагдаа гээд л… Харин би ганцхан хөлбөмбөгч болохыг л мөрөөддөг байлаа. Тийм ч учраас бага байхдаа аав, ээжээсээ үргэлж хөлбөмбөгийн хувцас, хэрэглэл авч өгөхийг гуйдаг байсан.

    -Хөлбөмбөг таны хувьд ажил мэргэжил чинь гэсэн үг үү? Багын тань тэр хүсэл тэмүүлэл буурсан уу?

    -Огтхон ч үгүй. Талбай дээр тоглох цаг, хором бүр надад сайхан байдаг. Яг л тоглоом гэсэн үг. Би шинэ зүйлд суралцаж, шинэ хууралтыг туршиж үзэх дуртай.

    -Эцэст нь асуухад, бид дараа жилийн яг энэ үед дахин уулзахад та “Реал Мадрид”-ын хамт ямар нэг цомын эзэн болсон байж чадах болов уу?

    -Би ирээдүйг таамаглаж чадахгүй шүү дээ. Гэхдээ фенүүддээ амлахад, энэ багийн хамт шинэ улиралд амжилт гаргахын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Бидэнд боломж бололцоо бий. Би бүхнийг гэгээлгээр төсөөлж байна.

    googo

    GD Star Rating
    loading...
  3. arda says:

    ene dunga braziliig yrn gaigui awj yvj bna.arai oor hew maygaar.yrn sain bnle.bayrtai bnoo.brazil sain bsan geheese iluu arg-iin hamgaalalt unen muu bnle.zozo tgd uldsen togloltuudda sain ltoglood erhe awaasai.tegehgui bol bas hairan bag 10ond harahgui bna gdeg sonin shu.

    GD Star Rating
    loading...
  4. ??? says:

    ARGENTINA xamgaalalt bolon dasgaljuulagch l ???bna. dovtologchidoro bol delxiin n1 bag shuu dee. 10 ond ornoo. amjilt tsagaan tsenxeruudee

    GD Star Rating
    loading...
  5. manumacheda says:

    americ tiwees ehnii 3 in gardag yumuu te 4 bish uu

    GD Star Rating
    loading...
  6. SU says:

    Bi hudla heleegui bol ehnii 4t orson ni oroltsoh erhee shuud avad 5 t orson ni nemelt toglolt hideg bha

    GD Star Rating
    loading...
  7. CHELSEA says:

    Bi ene argentiniig unen oilgoxgui bgaa yum. Yagaad zaaval Maradona udirdax yostoi gej… Zaaval altiig Maradona avax yostoi yum uu. Toglogchoor 2 udaa avch ogson boloo yum bish uu. Solix l xeregtei dee. Gexdee yumiig yaj medex bilee

    GD Star Rating
    loading...
  8. Haaak says:

    ugaasaa duurtsen tolgoitoo sdaa bgaam haha

    GD Star Rating
    loading...
  9. manumacheda says:

    SU thanks tegwel argentind bolomj bgaa l yum bna shdee harin portugal unen hetsuu bna aa yah ch argaggui holbombog yumdaa

    GD Star Rating
    loading...
  10. aaya says:

    zugeerdeee argentina sain bsn gehdee brazilchuuud bur iluuu bailaaa….. goe ch toglolt uzsen shuuuu….. s.american busees ehniii 4n bag n shuud oroltsono 5d orson n nemelt neg togloltiiig hiij bj oroltsono ……….

    GD Star Rating
    loading...
  11. joshua says:

    Ochigdor shono yasan balai toglolt bolov oo odoo hurtel uur hureed suujina . Hamgaalalt gej arai heterhii bn le tiiim hamgaalagchidtai tiim haalgachtai bol 10- on ymar burheg haragdaj bnaa. Gehdee Argentina min erhee avah bha , Argentingui delhiin avarga geheer davsgui hool shig l sanagdjiina . Mara neg l bolku bga n udaa daraa haragdlaa ug n ih yum huleej goridoj bsiin daanch negent l bolku bga hoino bushuuhan solih l heregtei bolchood bn gehdee odoo 3-han toglolt dutuu bhad soliod bas yahav de. Haalgachid yum zaaj ohgui bol ter eroosoo bairlalaa zov olj chaddaggui nuhur bn le zaza ochigdor orilj orilj uzsen odoo hurtel uur hureed baahan yum bichev hehe. Portugal harin jinheneesee bayartai bolchih shig bolson huviaar harsan dahiad 1 bilu 2 toglolt dutuu haragdsan hojood ch barag guitsehee bolison bhaa da .

    GD Star Rating
    loading...
  12. joshua says:

    Argentina ireh 9nd Paraguay-tai toglono Uruguay-tai suuliin togloltiig hiine zuv bicheerei .

    GD Star Rating
    loading...
  13. carmelo says:

    bi neg l yum oilgow
    argentina bol davs yum bna nter hahaha..

    argentina arai ch WC-g onjigui bolgui dee
    bur bodlguimaa gehde 5r garaad play off-t husaad orod ireh blgui

    GD Star Rating
    loading...
  14. uugii says:

    uchigdur shunu gj uul ni ugluu garsan shd 8:30aas

    GD Star Rating
    loading...
  15. blue son says:

    uchigdur columba-ecobadar 2 tentseegui bol yragbai-pery-g xojson bol venesuil-chiliig xojson bol argentin yag portygali shig bolox baisan bna sh dee
    xa xa xa
    Nuguu Lag MESSI YASAN BE, RONALDO YASAN BE

    GD Star Rating
    loading...
  16. munhuulei[r9]I3 says:

    Argentine portugali 2 ornoo sanaa zovoh yum bhku nuhduuu tiim t1 yum gej yu bhavde hehe…. ydaj bhad delhin shildeguudig halaasalsan baguud orku bol bi nere hul bumbug uzhee boli Forza Brazil ntr wahahhahaa… yu gej bgaan buu med gehde brazil dara jil spani france 2t nugasluulahku l bol turuulj cahdna gehde france tiim ch sain bish bnlee golland edr bol harin alj mediishu dara jil ug n jiliin jild l aldag hesgeese garad azguiteahku blgude

    GD Star Rating
    loading...
  17. fly says:

    huurhii argentina hetsyy l bgan bna mara-g solichij boldoggyin bhda yavah gedeg n oilgomjtoi bnshde

    GD Star Rating
    loading...
  18. ganaa1023 says:

    Marag solihgui bol uneheer bolohgui bna. yamar ch nairuulagch alga. hen talbai deer togloltiig zohion baiguulah um buu med. ali hezeenii veron be? ymar ch hamgaalalt bagiin toglolt alga. 2006 onii delhiin avargaar harin mash sain bag orson bna shuu. odoo neg um bodohgui bol bolohoo bailaa mara ah mini. arai delhiin avargiig unjij zuunii onigoo bolj balarvaa. bas portugal unjvul ontsgui l bna. bi ter CR-d durgui l dee gehdee delhiin avargaar harmaar bna. Mara ah mini ta argentiniih shigheeg delhiin avargiin songon shalgaruulaltaas gargaj chadhgui bol…….heleh ch ug alga yun zuunii shildeg??????

    GD Star Rating
    loading...
  19. YNWA says:

    WC boldgooroo bolno oros brazil 2 neg hesegt oroosoi goyo doo hen iluu taktiktai togloh ve gedgee uzne dee. guust itgej bna shuu

    GD Star Rating
    loading...
  20. Argentina tun evgui bdald orchloodoo

    GD Star Rating
    loading...
  21. Ganaa says:

    Zugeeree Argentingui delhiyn avarga gej baihguie.

    Gehdee neeren ene hamgaalaltiyg yay daa baiz. Boldog bol zodood zodood hayachih yumsa. Mara ahad asuudal bhguie zaluusaa. Uneheer unuudriyn bolomjoor n l bagaa burduulsen zaluu hamgaalagch nar behjeegui bn. Yamar saindaa l Veroniyg togluulj baih ve dee?

    Gehdee 2010 ond zaluus n saihan bolnoo. itgejiyn shuu

    GD Star Rating
    loading...
  22. puujee says:

    ronaldo bol hol bombogiin negen sodon dur torh. ter busdaas oor toglodog . hurd bolon tehnikeerei ilt ylgardag. unagan awyastai. gehdee bi terend durgui. bas ronaldinhod ch gesen. yagaad gewel tednii awyas chadwar in busdaas iluu uchiraas ter

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: