Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, FIBA болон бусад » Европын аварга маргааш эхлэнэ

GD Star Rating
loading...

Турк – 2010 Дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох Европын багийг тодруулах гол тэмцээн болох Европын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7 нд Польш улсад нээлтээ хийхээр бэлтгэж байна.

Энэ удаагийн тэмцээнд Европ тивээс шалгарсан шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд 4 хэсэг болон хуваагджээ.

А хэсэг

1. Грек

2. Хорват

3. Македон

4. Израйл

Хэсгийг чансаагаараа 4т явж байгаа Грек толгойлжээ. Грекийн шигшээ багт нутагтаа тоглодог олон шилдгүүдээс гадна NBA – ийн Юта Жазз багт тоглодог төвийн тоглогч Костас Куфос, NCAA – ийн тоглогч Ник Галадес болон Оросын Супер лигийн Москва Динома багт тоглодог Антониос Фотсис нар багтжээ.

Хорватын шигшээд цагтаа Нью Жерсид тоглож байсан Зоран Планинич, Оросын супер лигийн тоглогч Марко Попович, NBA – ийн Торонто Репторс багт тоглож байгаа Роко-Лени Укич, Испаний Реал Мадридын бүрэлдэхүүнд багтдаг Марко Томас зэрэг шилдэгүүд иржээ.

Б хэсэг

1. Орос

2. Франц

3. Герман

4. Латви

Үхлийн хэсэг. Аваргаа хамгаалж тоглох Орос, шилдэг бүрэлдэхүүнтэй Франц, Латви болон Герман.

Орос мэдээж хичээж тоглох нь ойлгомжтой. Уг нь NBA-д нэгээр дутахгүй Орос тоглогч байдаг ч Юта Жаззын од Андре Кириленко л ганцаараа иржээ. Бусад нь Оросын дотоод лигт тоглодог хүмүүс харагдаж байна.

Харин Франц бол жинхэнэ чанга баг. Сан Антонио Спэрсийн салшгүй хэсэг болсон холбогч Тони Паркер, Шарлотт Бобкетс багийн довтлогч Борис Диау болон төвийн тоглогч Алексис Аженса, Орландод тоглодог нисдэг Франц хочтой Майкл Пиетрус, түүний ах Флорент, мөн Голден Стейт багийн төвийн тоглогч Ронни Туриаф, Денверийн Жоан Петро, Портлэндын Николья Батум зэрэг бүхий л шилдэгүүд энэ багт багтаж байгаа юм байна.

Германд Далласын Дирк Новицкигоос өөр тодроод байхаар сайн тоглогч байхгүй дээ. Харамсалтай нь Далласын эзэн Марк Кубан түүнийг өөр тэмцээн уралдаанд орохыг нь хориглочихсон байгаа учраас Германы шигшээ “эцэггүй” хэр сайн явах бол?

Латвийн толгойлогч нь NBA-ийн Голден Стейт багт тоглодог Андрес Биедринс.

С хэсэг

1.Испани

2.Англи

3. Серби

4. Словак

Европын чансааг тэргүүлж байгаа Испани бол энэ тэмцээний гол өрсөлдөгчид. Тэд өнгөрсөн дэлхийн аваргад түрүүлсэн баг. Мөн NBA-д ч олон сайн тоглогчидтой. Тухайлбал ах дүү хоёр Газол, Портлэндийн залуу од Руди Фернандез болон NBA – д сая драфтын таваар шалгараад Барса руу явсан залуу од Рики Рубио, NBA – д тоглогч байсан Раул Лопез зэрэг олон сайн тоглогчид бүрэлдэхүүнд нь байгаа юм байна. Испанитай энэ хэсэгт хамгийн сайн үзэх магадлалтай баг бол мэдээж Серби. Бүрэлдхүүнд нь Оклахома Ситид тоглодог төвийн тоглогч Ненад Крстич байгаа юм байна.

Мөн Словак ч гэсэн чанга. NBA-д тоглодог Бено Удрих, түүний ах Само Удрих болон Финикс Сансын Горан Драгич, мөн NBA д тоглодог байсан Примоз Брезеч, Бостъян Накбар зэрэг шилдэг бүрэлдэхүүнтэй билээ.

Английн нэр дээр олон NBA – ийн тоглогчид байдаг ч ганцхан Торонто Репторс багийн Попс Мэнса Бонсу, НСАА ийн тоглогч Жастин Робинсон зэрэг цөөхөн нэр мэдэх тоглогчид бүрэлдэхүүнд нь байна.

Д хэсэг

1. Польш

2. Литва

3. Турк

4. Болгар

Эзэн орны Польш Болгарын урд орж ядаж хэсгээсээ гарахыг зорьж буй нь дамжиггүй. Тэдний бүрэлдэхүүнд Орландогийн төвийн тоглогч Марсин Гортат харагдана билээ. Энэ хэсгийн Литва их хүчирхэг баг. NBA – д тоглож байгаад буцсан Линас Клейза мөн Евро лигийн шилдэг тоглогчид, багийн ойлголцол гээд хэнээр ч дутахгүй сайн баг. Турк ч гэсэн хүчирхэг. Юта Жаззд тоглодог Мехмет Окур, Торонтогийн Хедо Туркоглу зэрэг шилдэгүүд энд бий.

Жич: дээр дурдсан тоглогчид яг эцсийн байдлаар Европын аварга шалгаруулах тэмцээнд орох эсэх нь тодорхой болоогүй болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. carmelo says:

    za tgd germany-gaa demji getel dirk bhgui yum bna
    france spain nter geel changa baguudiin neg ni turuuleh blgui de

    GD Star Rating
    loading...
  2. crusader says:

    France-iin ihenh shildeguud n irehgui gedgiig battai helj bna. Yalanguya Parker. Ugaasaa France-iin shigsheedee NBA-d toglodog shildeguud n irdeggui shdee.

    GD Star Rating
    loading...
  3. Францын шигшээгийн бүх шилдэгүүд л ирж тоглодог ш дээ. Parker гэмтлээсээ болоод өмнөх дэлхийн аваргыг эхлэхтэй зэрэгцээд л орохоо больчихож байсан болохоос орох л байсан. Энэ удаад харин Parker, Pietrus хоёр ростертоо алга байна. Nicolas Batum, Johan Petro, Boris Diaw, Ronny Turiaf гээд НБА-ийн бусад нь байж л байна. Гарааний тавт Batus, Turiaf, Diaw, Florent Pietrus, Jeanneau багтаж байх шив дээ

    GD Star Rating
    loading...
  4. judge says:

    crusader ugui shu buh toglogchid irne say belgi france toglohod bugd bsan

    GD Star Rating
    loading...
  5. MANCHESTER aas says:

    spain oros final d uldene bhaa.shovgiin 4 t turk france uldene

    GD Star Rating
    loading...
  6. gan says:

    Orosiin bagt J.R. Holden, Kirilenko nar baihgui tul neg ih sain togloj chadahgui baih. Harin Turk, Litva, Spain, Horvat uzej tarah baih. Gehdee az ni taarval Grek, Serb ch gesen hol yavah magadlaltai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: