loading...
Монгол улсын тамирчин Энхжаргалын Идэрхүү 54 кг-ийн жинд өнөөдөр Английн боксчин Люк Кемпбеллтэй тулалдаж оноогоор яллаа. Ийнхүү манай боксчин шөвгийн 16 – д шалгарч тэмцээнээ үргэлжлүүлэх эрхтэй болов.
Английн боксчин Европын аварга болж байсан ирээдүйтэй гэгдэж байгаа хүн бөгөөд манай хүнээс нэлээн өндөр харагдаж байлаа.
Тоглолт тун ойролцоо явсан. Эхний үед 2:2 оор дуусав. Ерөнхийдөө Монгол довтолж Англи сөрөг довтолгоо зохиох мэтээр тоглолт явагдаж байлаа. 2 дугаар үед Англи арай давуу тоглож 3:1 ээр хожив. Төгсгөлийн үед манай боксчин чадвараа гаргаж оноог тэнцүүлсэн ч дараалаад хоёр оноо алдчихав. Тооны харьцаа 6:9 байхад Английн тамирчинг шүүгч хэт их зууралдсан гэдэг үндэслэлээр 2 оноогоор торгож улмаар манай хүн нэг онооны төлөө шургуу довтолсоор хүссэн үр дүндээ хүрч 11:9 өөр ялалтыг өөрийн талдаа болгосон юм.
Миланд байгаа Монголчууд, ер нь Баруун Европд байгаа монголчууд олноороо үзэж Монголын багаа дэмжиж байна.
75 кг-ийн жинд Төмөрхуягийн Чулуунтөмөр маань Молдавын боксчинг барсангүй. Тэр эхний үед л тэмцэгч байж чадсан бөгөөд энэ үед оноо 3:3 аар дууссан билээ.
Хоёрдугаар үед Молдав зогсоо чөлөөгүй довтолж ямарч боломж олгосонгүй. Дээр нь Т.Чулуунтөмөр маань ихээхэн цуцсан харагдаж байв. 3:1 ээр Молдав ялжээ.
Ихэд цуцсан манай тамирчин төгсгөлийн үед ч оноог давуу болгож чадсангүй. Харин ч нэг ч оноо авалгүй нэмж хоёрыг алдаж 10:4 – өөр ялагдлаа.
loading...




iderhuu yahaw dajgui uzsn angliig torgoogui bol ch bas ewgui gar bnale. chuluuntumur yostoi l ehnii uyd gaigui uzeed tegeel bhgui tag suusanda.
loading...
ter chuluuntumur yamar ch beltgelgui tsaashdaa ireeduigui nohor haragdana lee
loading...
Iderhuu sain tulaldjee olimpiin avargiin maany jin tuld ymar negen medali zaaval zulgaahal heregtei ! daraagiin toirogtoo gylalztal uzeerei ! Chuluuntumur 75 kg gedeg manaihnii huvid bol basl hund taldaal jin yahav neg yllaa ymarch baisan gehdee bur odoo ued ter bur garahaa baisan ko-goor shuu ! beltgel jaahan taaruu uchiraasl sulidaa bizdee ugn nerteigee ijilhen hund tcohilttoi bainga beltgel hiivel sainl uzeheer zaluu bainalee shuudee ! tcaashdaa ireeduigui haragdanalee ene terch geh shig yah gej ingej baidag ym neg ylagdaal biz tcaaashid beltgel surguuliltaa sain hiigeerei zaluu hun yajch osoj medne shuudee !
loading...
zaluusaa yalah yalagdah baidag asuudal beltgelee ulam sain hii.setgel zuin beltgel hamgiin chuhal ni shuu.daraa n olon temtseen olon bolomj bgaa.bagsh,holbooniihon,ahmad ue,duu nartaigaa urgelj hamt bj bag bolj ajillarai.amjolt husie.
loading...
manaihan saihan togloj bainaa.Italid i 6 afrik bokschin harlajee
loading...