loading...

Манай шилдэг таван боксчин шөвгийн 16-д үлдээд байгаа бөгөөд өнөөдрөөс шилдэг наймын төлөөх тоглолтууд болох юм байна. Сонирхолтой нь 2007 онд болсон Чикагогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай хоёр боксчин буюу тодруулбал Э.Бадар-Ууган, У.Мөнх-Эрдэнэ хоёр л шилдэг наймд шалгарч, улмаар Бадараа маань Монгол түмнийхээ итгэлийг алдалгүй алтны дайтай мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Тэгвэл энэ жил хэдэн тамирчин шөвгийн наймд шалгарах вэ? гэдэг асуултын хариу тун удахгүй тодорхой болох болно.
Шөвгийн наймд шалгарч үлдэхийн төлөөх эхний тулааныг 48 кг-ийн жингийн олимпийн мөнгөн медальт боксчин Пүрэвдоржийн Сэрдамба Бразилийн Пауло Карвахо гэдэг боксчинтой тулалдана. Өнөө орой Улаанбаатарын цагаар 9:30-аас Б ринг дээр эхний тулааны дараа манай хүн тулалдах ажээ.
Сонирхолтой нь Филиппин улсын боксчин, Чикагод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж 2008 онд болсон дэлхийн шилдэг найман боксчид оролцсон Дэлхийн цомд түрүүлж байсан Харри Танамор Армений боксчин Ховханнес Даниельянд 11:3 – аар ялагдаж нутаг буцлаа. Армений энэ эр, Өмнөд Африкийн боксчин Лебоганг Пилайн нарын хожсонтой нь манай П.Сэрдамба эхний өрсөлдөгчөө хожвол медалийн төлөө тоглох юм байна. Армен ба Өмнөд Африкын тулааныг аль болох үзэж судлахыг хичээгээрэй, яг 9:30 аас манай тамирчин эхлэхээс өмнө тоглоно шүү.
Мөн Английн залуу бөгөөд ирээдүйтэй боксчинг урамтай сайхан ялж Монгол түмнээ баярлуулсан манай залуу боксчин 54 кг-ийн жингийн Энхжаргалын Идэрхүү шөнө 2:30 аас эхлэнэ. 4 дэх тулаан бөгөөд А рингэн дээр хүч үзэх юм. Түүний өрсөлдөгч Ирландын боксчин Жо Жон Невин. Тэр Бээжингийн олимпоор манай аварга Э.Бадар-Ууганд ялагдаж байсан билээ. Э.Бадар-Ууган дараа нь хамгийн хэцүү өрсөлдөгчдийн нэг нь энэ залуу байсан гэж ярьж байсан. Ялбал Хятадын Гу Юу, Пуэрто Рикогийн МкЖой Арроёо нарын ялсантай нь тоглоно. Манай хүн тоглохоос яг өмнөхөн нь өрсөлдөгчид нь тодрох юм байна.
Манай 1983 оны боксчин, 81 кг жинд эх орноо төлөөлж байгаа Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр өнөөдөр мөн л шөнө 2:30 аас эхлэх А рингэн дээр Идэрхүүгийн дараа 5 тоглолт явагдаад Францын боксчинтой тулалдах юм байна. Францын хүнд жингийн эр 86 оных, Абделкадер Боухениа гэдэг эр. Тэр энд хүрэхийн тулд эхний даваанд Казахстаны Данияр Устембаевийг 20:8-аар буулгаж авсан шаггүй эр. Мөн хоёрын даваанд Литвийн боксчин Даугирдас Семиотасыг 11:7 оор буулгаж авсан юм байна.
Манай боксчид бүгдээрээ гал өнгийн улаан булангаас гарч ирэх бөгөөд бүгд ялж их шөвгийн наймд шалгарч үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол түмний минь залбирал тамирчдыг минь түших болтугай.
loading...




uuhai
loading...
УУхай УУхай УУхай
loading...
za manaihan tgd budaa bolgooroi uuhai uuhai
loading...
Манайхан цусыг нь холиод өгдөг юм шүү.
loading...
cagiin huvaariig n yaj oloh ve ug cctv5-r garaad l bh yum l daa
loading...
bugd yalnaa.iluu sain uhaantai zorigtoi toglooroi.
loading...
Monkherdene yachixsan yum be
loading...
ymar suvgaar uzej bgaa yum be
heleed ogooch
loading...
Ìàíàéõàí á¿ãä õîæîîñîé, ñàéõàí òîãëîîñîé Èë¿¿ ø¿¿¿¿¿.
loading...
Ýíý öóñ ìîíãîë öóñ…
×àäàõ ¸ñòîé.
loading...
ENE munherden yasiin yalagdsiimuuu
loading...
AMJILT HUSIE MEDEEJ SHAGGUI ZALUUSTAI TULALDAN GEHDEE MANAI ZALUUS ILUU BAIH BOLNOO
loading...
amjilt husie.manaihan huchtei yalna gedegt ergelzehgui bna.Harin yamar suvgaar uzej BAYASAH ve helj uguuch.bayarlalaa
loading...
ямар телебизээр гарах юм бэ
loading...
http://vimeo.com/6386043
loading...
saihan zurag tavisan bolohoor manai tamirchid bugd ylah bolno. tamirchidaa uragshaa dairood …………ylalt
loading...
mash hard day boloh nee.2-3 hunee medaliin tuluu togluulchih yumsan.
loading...
Хөлбөмбөгийн тухай мэдээ оруулж байгаад уучлаарай гэхдээ Интерийн фенүүдэд зориулж хэлэхэд Интер 2009-2010 оны Аваргуудын Лигт оролцох тамирчдынхаа нэрийг УЕФА-д өгсөн байна Forza Inter :
Goalkeepers
1 Francesco Toldo
12 Julio Cesar
21 Paolo Orlandoni
Defenders
2 Ivan Ramiro Cordoba
4 Javier Zanetti
6 Lucio
13 Maicon
23 Marco Materazzi
25 Walter Samuel
26 Cristian Chivu
39 Davide Santon
Midfielders
5 Dejan Stankovic
7 Ricardo Quaresma
8 Thiago Motta
10 Wesley Sneijder
11 Sulley Muntari
14 Patrick Vieira
19 Esteban Cambiasso
20 Joel Chukwuma Obi
30 Amantino Mancini
52 Antonio Esposito
Strikers
9 Samuel Eto’o
18 David Suazo
22 Diego Milito
45 Mario Balotelli
loading...
interneteer AIBA.comoor orood shuud uzetsgee,demjitsgeegeerei uragshaa
loading...
P.Serdama bolon busad Bokschidoo amjil hysej bnaa
loading...
UUUUUUHAIIIIIIIIIIIIIIIIIIIII, UUUUUUUUUUHAIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIII, UUUUUUUUUUUUHAIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIIII.
loading...
SERDAMBA maani 15-7 hojichihloo… bayar hurgye
loading...
Serdambe 15:7 oor iluurehlee
loading...
wow Дэвжээнд дээр гараад ирэхээр нь ямар туранхай юм бэ гээд өрөвдөх ч шиг болох юм. Гэхдээ олимпын мөнгөтэй хүн цаанаа л нэг өөр, үзээд, дэмжээд суухад урамтай байлаа.
Өнөө орой нөгөө 2нхоо дээлийн захыг мушгин сууна даа. Хамт мушгилзах хүмүүс байгаа биз дээ?
loading...
мөнхэрдэнэ маргааш тоглоно
loading...